Сонгогчдын нэрийн жагсаалт, Сонгуулийн ирц бүртгэлийн системСонгогчдын нэрийн жагсаалт, Сонгуулийн ирц бүртгэлийн систем
Захиалагч: Сонгуулийн ерөнхий хороо
Хэрэгжүүлсэн он: 2012

Монгол Улс парламентын засаглалд шилжсэнээс хойш зургаа дахь удаагийн сонгуулийг түүхэндээ анх удаа автоматжуулсан машин ашиглан амжилттай явууллаа. Энэхүү сонгуульд санал тооллогын автомат машин ашигласнаас гадна гадна биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээгээр сонгогчийг таньж, бүртгэснээрээ онцлогтой.

Сонгуулийн ерөнхий хорооноос зарласан "Сонгогчдын нэрийн жагсаалтын цахим сангаас сонгогчийн хувийн мэдээллийг нягтлан шалгах, баталгаажуулах" төсөлд Интерактив компани шалгарч, Сонгуулийн үйл ажиллагаанд ашиглагдах програм хангамжийг боловсруулах, 3000 гаруй компьютерт програм хангамжийг суурилуулах, туршин шалгах, сургалт хийх ажлыг захиалагчийн шаардлагын дагуу маш шахуу хугацаанд (24 хоногт) амжилттай хийж гүйцэтгэсэн юм.

Төслийн хүрээнд бид

  • Програм хангамжийн хэрэгцээ шаардлагыг нарийвчлан тодорхойлох
  • Програм хангамжийг архитектур, дизайн, нууцлалын механизмыг боловсруулж, батлуулах
  • Системийг боловсруулах
  • Системийг шалган баталгаажуулж, хүлээлгэн өгөх
  • 3000 компьютерт програм хангамжийг суурилуулж, сертификатжуулах
  • Сургагч багш нарын болон Эцсийн хэрэглэгчийн сургалт зохион байгуулах
  • Сонгуулийн өдрийн дэмжлэг, үйлчилгээ

Системийн сургалт явуулах ажил нь хамгийн том, өргөн хүрээтэй ажлын нэг байсан бөгөөд 100 гаруй сургагч багш, Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн нийт 1905 хэсгийн хороодын 3000 гаруй иргэний бүртгэлийн итгэмжилсэн ажилтнуудад 3 хоногийн сургалтыг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулсан болно.

Төсөлд нийт 200 гаруй хүн оролцож, 24 хоногт дээрх ажлуудыг зохион байгуулж, сонгууль амжилттай явагдсан нь чухал хэдий ч цаашид Улс орныг хамарсан төслийг урьдчилан төлөвлөж, цаг хугацааны хувьд боломжтой байхаар зохион байгуулах шаардлагатай гэдэг нь харагдаж байлаа.

   1.   Сонгогчдын нэрийн жагсаалт удирдах модуль (үндсэн модуль) 

Сонгогч сонгуулийн хэсгийн хороодод өөрийн биеэр очиж Сонгогчдын нэрийн жагсаалттай (СНЖ) танилцах ба өөрийн мэдээлэл нь байхгүй, эсвэл буруу бүртгэгдсэн бол хуулийн хугацаанд багтаж залруулах талаар гомдол гаргах эрхтэй. Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан сонгогчийн гаргасан гомдлыг тухайн сонгогчийн иргэний үнэмлэхний хуулбарын хамт сум, хорооны улсын бүртгэгчид хүргүүлнэ. Сум, хорооны улсын бүртгэгч тухайн баримт бичгийг хүлээн авч 7 хоногийн дотор мэдээллийн санд өөрчлөлтийг оруулаад, холбогдох лавлагааг иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд гаргаж өгнө.

Тухайн лавлагааг үндэслэн, хуулийн хугацаанд нь сонгуулийн хэсгийн хороодод ажиллах нэгжийн системд сонгогчдын нэрийн жагсаалтанд (СНЖ) өөрчлөлт оруулна. СНЖ-д шинээр сонгогч нэмэх, буруу, дутуу мэдээлэлтэй сонгогчийн мэдээллийг засах, СНЖ-аас хасах зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой.

   2.   Сонгогчийн ирц бүртгэх модуль (үндсэн модуль)

Сонгуулийн санал авах өдөр хэсгийн хороон дээр ажиллах бүртгэгч энэ цонхыг ашиглаж, сонгогчийн бүртгэлийг хийнэ. Сонгогчийн мэдээллийг биеийн давхцахгүй өгөгдлөөр /гарын хурууны хээ/, эсвэл сонгогчийн иргэний үнэмлэхэн дээрх регистрийн дугаараар цахим сангаас хайж олно. Сонгуулийн хэсгийн хороонд нийт санал өгөх сонгогчдын тоо, түүнээс хэд нь ирсэн, хэд нь ирээгүй болохыг тоогоор, хувиар, хүйсээр, насны ангиллаар нь ялгаж харах боломжтой.

Санал өгсөн  сонгогчдыг дахин бүртгүүлэх үед дуут дохио өгөх, зөөврийн хайрцгаар санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдыг ялгаатай харуулах гэх мэт онцлог давуу талтай.

   3.   Тайлан гаргах модуль (үндсэн модуль)

Сонгуулийн системээс Сонгогчдын нэрийн жагсаалт, Сонгогчдын нэрийн жагсаалтанд орсон өөрчлөлтийн тухай тайлан, Сонгогчдын ирцийн тайлан хэвлэгдэн гарах боломжтой.

Системийн ашиг тустай ба давуу талууд

  • Сонгогчдын сонгох эрхийг эдлүүлэх 
  • Сонгуультай холбоотой тайлан, статистикийг            үнэн бодитоор гаргах
  • Улсын хэмжээнд сонгогчдын нэгдсэн бүртгэлийг үүсгэх 
  • Бүх төрлийн сонгуульд ашиглаж болохуйц                 нэгдсэн нэг системтэй болох
  • Хурууны хээгээр сонгогчийн мэдээллийг түргэн шуурхай хайж олж,           бүртгэл       хийх
  • Сонгогчдын сонгуульд оролцсон түүхийг  бий           болгох
  • Сонгуулийн үеэр гардаг аливаа будлиан, зөрчлийг арилгах
  • Сонгуулийн явцыг цаг тухайд нь                                   мэдээллэх, хянах мэдээллийн аюулгүй орчинг         үүсгэх олон хэлийг дэмжих
  • Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, сонгогчдийн ирц бүртгэх, ирц    тоолох, сонгуулийн дүнг гаргах зэрэг сонгуулийн үе шатны              ажиллагааг боловсронгуй, шуурхай болгох
  • Цаг хугацаа, хүн хүч хэмнэх
  • Aвтоматжуулсан систем нь хүний гар ажиллагааг багасгаж, хүний ажиллагаанаас гарч болох алдааг арилгах
  • Сонгогчийн ирцийн мэдээг утасны сүлжээ ашиглан дамжуулах
  • Бүртгэлийн үйл ажиллагааны нэгдмэл, харилцан уялдаатай, байнга сайжирч байх үндсэн зарчмыг хэрэгжүүлэх
  • Хэрэглэхэд хялбар програмын интерфэйс 

Энэхүү систем нь сонгогчдын ирц бүртгэлийг автоматжуулсан монголдоо хамгийн анхны цахим сонгуулийн систем бөгөөд биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээгээр сонгогч бүртгэснээрээ онцлогтой.

Хэсгийн хорооны гурав хүртэлх компьютер хоорондоо сүлжээ үүсгэн, дундаа нэг бааз дээр ажиллах боломжтой. Мөн систем нь сургалтын, сонгуулийн өмнө, сонгуулийн өдөр өөр горимд ажиллах (өөр цэснүүдтэй) боломжтойгоор хийгдсэн. Өөрөөр хэлбэл, програмын сургалт хийгээд програмыг түгжих, сонгуулийн өдөр ажиллуулах ирц бүртгэлийг нээх, хаах функцтэй.


Интерактив Сонгуулийн автоматжуулсан систем нь иргэний бүртгэлийн сүүлийн үеийн технологийг ашиглан биеийн давтагдашгүй өгөгдөл дээр ту лгуурласан сонгогчийн бүртгэлийн цогц шийдэл бүхий систем юм. Уг систем нь ардчилалын тод илэрхийлэл болох сонгуулийн үйл явцыг илүү нээлттэй, аюулгүй, шуурхай орчинд явуулах боломжоор хангаж, ард иргэдийн дунд сонгуулийн үйл явц болон үр дүнд итгэх итгэлийг бататгах болно.

Системийн бүрэлдэхүүн хэсгүүд

Сонгогчийн Удирдлагын програм: Сонгуулийн ирцийн бүртгэлийг нэгдсэн удирдлаганд оруулж, сонгуулийн явцын мэдээг олон нийтэд онлайн орчинд хүргэнэ. Сонгогчдын нэрийн жагсаалтын нэгдсэн сан бүрдүүлж, түүнийг удирдах, хэсгийн хороо бүрийн сонгогчийн жагсаалтыг үүсгэж, нэгжийн сонгогчийн ирц бүртгэлийн програмд экспортлоно. мөн сонгуулийн ирцийн нэгдсэн тайланг боловсруулан гаргана. 

Чухал ач холбогдол

  • Сонгууль, тойрог, хэсэг, хэсгийн хорооны хаяг, хэсгийн хорооны бүртгэгч зэрэг сонгуультай холбогдолтой мэдээллийн нэгдсэн удирдлага, тохиргоо 
  • давхардалгүй, хуулийн дагуу боловсруулагдсан, иргэдийн үнэн зөв мэдээллэл бүхий сонгогчдын нэрийн жагсаалт 
  • Улсын хэмжээнд аюулгүй байдлыг хангасан сонгогчдын хувийн мэдээлэл болон сонгуулийн ирцийн мэдээ дамжуулалт 
  • Уг систем нь санал хураалтын газарт байрлаж, сонгуулийн өдөр сонгогчдын ирцийг биеийн давтагдашгүй өгөгдөл болон иргэний цахим үнэмлэх ашиглан бүртгэх бөгөөд тухайн хэсгийн хорооны сонгогчдын ирцийн мэдээг автоматаар сонгогчийн төв удирдлагын систем рүү явуулж байна
Сонгогчийн ирц бүртгэлийн програм

Уг системийн чухал функциональ ажиллагаанууд:
  • Сонгогчийн давхцахгүй өгөгдлийг сонгогчийн баазтай тулгаж хянах 
  • Сонгогчийн хурууны хээ танигдахгүй болон байхгүй тохиолдолд сонгогчийг регистрийн дугаар, цахим үнэмлэхээр давхардалгүй таних 
  • Танисан сонгогчийн тасалбар хэвлэж ирцийг бүртгэх 
  • Санал өгсөн, нэрийн жагсаалтанд байхгүй сонгогчийг мэдээлж санал өгөх боломжгүй болгох 
  • Ирц бүртгэлийн ажиллагааны бүх шаардлагатай тайлан гаргаж хадгалах, дамжуулах
  • Сонгуулийн явцыг нээлттэй байлгах үүднээс, бүртгүүлсэн сонгогч бүрийн зураг болон хувийн мэдээллийг тухайн хэсгийн хороон дээр том дэлгэцээр харуулдаг. 
  • Сонгуулийн ирц бүртгэлд хууль зөрчсөн үйлдэл гарахаас сэргийлж хэрэглэгчийн түвшинг хязгаарласнаас гадна програм хангамжийн хэрэглэгчийн хийсэн үйлдлүүд түүх болж хадгалагддаг.