Шилэн хяналтын систем
Захиалагч: Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар
Хэрэгжүүлсэн он: 2015

Системийн зорилго нь төрийн байгууллагаас хувийн хэвшилд хийгдэж байгаа хяналт шалгалтын давтамж, хамрах хүрээ, бизнест үзүүлж байгаа ачааллын талаарх бодитой мэдээллийг хүргэх, харуулах юм.

Төслийн зорилгын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

  • Хяналт шалгалтын байгууллагуудын /үүнд: Мэргэжлийн хяналтын байгууллагууд, Татварын албадын хяналт шалгалт, эрсдлийн удирдлагын газар, Гаалийн ерөнхий газрын харъяа бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтын газруудыг хамарсан/ процесс, аргачлал, аргазүйг судалсан.
  • Хяналт шалгалтын байгууллагуудын мэдээллийг авах, нэгтгэх өгөдөл мэдээллийн нэгдсэн платформ архитектур шийдлийг боловсруулах, мэдээллийн системд байх процессуудын загварчлал, бусад загварчиллуудыг хийсэн.
  • Загварчиллын дагуу сүүлийн үеийн дэвшилтэт технологи, аргазүйгээр програм хангамжийг хөгжүүлсэн.
  • Шаардлагатай туршилтуудыг захиалагчтай хамтран хийсэн. Үүнд: ажиллагааны альфа, бета туршилт, ачааллын туршилт, чанарын туршилт, шаардлагын биелэлт гэх мэт.
  • Сургагч багш нарын сургалт, эцсийн хэрэглэгчийн сургалтуудыг бие даан хийсэн.
  • Нэвтрүүлэлт, зүгшрүүлэлтийг хийсэн.

Хэрэглэгчид:

  • Иргэд, олон нийт
  • Аж ахуйн нэгж, хувь хүн
  • Хяналтын зөвлөл
  • Мэргэжлийн хяналтын байгууллагууд
  • Татварын албадын хяналт шалгалтын газрууд
  • Гаалийн ерөнхий газрын гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар
  • Бусад хяналт шалгалтын байгууллагууд

Шилэн хяналтын цахим хуудас болон Хяналт шалгалтын програм хангамжуудыг нэвтрүүлснээр дараах үр дүнд хүрээд байна. Үүнд:

  • Мэргэжлийн хяналтын байгууллагууд хяналт шалгалтын үр дүнг эксель дээр хөтөлдөг байсныг хяналт шалгалтын төлөвлөгөө үүсгэхээс хяналт шалгалтын үр дүнг нэгтгэх хүртэл бүх процессыг бүртгэх боловсруулах бүхий Хяналт, шалгалтын цахим системийг нэвтрүүлснээр Мэргэжлийн хяналтын байгууллагын 1500 гаруй байцаагчийн өдөр тутмын ажлыг хөнгөвчилсөн.
  • Шалгуулагч этгээд системд нэвтэрч өөрийн байгууллагын талаарх хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг хянах боломж бүрдсэн. Жишээлбэл А аж ахуйн нэгж дээр бүртгэсэн дэлгүүр, зочид буудал гэх мэт обьектуудын үнэн зөв бүртгэлийг тулгах боломжтой болсон.
  • Эрсдлийн үзүүлэлтүүдийг байцаагч системд хөтөлснөөр эрсдлийн үнэлгээг систем хийх бөгөөд өндөр эрсдэл бүхий шалгуулагч этгээдийг систем тооцох тооцоолуурыг бий болгосон. Ингэснээр бага эрсдэл бүхий этгээд дээр байцаагч хяналт шалгалт төлөвлөх боломжгүй болж хуулийн дагуу хязгаарлалтыг байцаагчийн үйл ажиллагаанд тавих боломжтой болсон.
  • Шилэн хяналтын цахим портал сайт www.hyanalt.gov.mn хяналтын байгууллагуудын зүгээс аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн дээр хийгдэж буй шалгалтуудын нэгдсэн статистик мэдээллүүдийг авах боломжтой болсон. Жишээлбэл аль салбарт хамгийн их хяналт шалгалт хийгддэг, аль саруудад ихэвчлэн хяналт шалгалт хийдэг, аль хяналтын байгууллага их хяналт шалгалт хийдэг гэх мэт үзүүлэлтүүдийг харьцуулан хянах боломжтой.
  • Хяналтын байгууллагуудын хяналт шалгалтын тухай мэдээлэл нэгдсэн болсноор ойр ойрхон хугацаанд өөр өөр байгууллагуудаас хяналт шалгалтыг хийж компаниудад ачаалал үзүүлэхгүй байх буюу Хяналтын зөвлөлөөс програм хангамжийн тусламжтай нэгтгэн нэг шалгалтаар очих боломжоор хангаж байна. Ингэснээр шалгуулагч этгээдэд учруулах дарамт багасах, шалгуулагч этгээдээс гарах зардлыг багасгах юм.
  • Шалгуулагч этгээд хяналт шалгалтаар гарсан зардлыг бүртгэх, хяналт шалгалтын талаарх санал гомдлыг Хяналтын зөвлөлд илгээх болон шийдвэрлүүлэх, хяналтын шалгалттай холбоотой сургалтуудын талаар мэдээ мэдээллийг авах гэх мэтчилэн маш олон давуу талууд шалгуулагч этгээд байгууллага, иргэнд бий болох юм.