Нийслэлийн шилэн дансны систем
Захиалагч: Нийслэлийн Мэдээлэл Технологийн Газар
Хэрэгжүүлсэн он: 2015

Нийслэлийн шилэн дансны системийн зорилго нь Монгол улсын засгийн газрын 2014.07.01 –ний өдөр батлагдсан “Шилэн дансны тухай” хуулийн дагуу
- Нийслэлийн төсвийн мэдээллийн ил тод байдлыг хангах,
- төсвийн орлого, зарцуулалт, тайлагналыг олон нийтэд нээлттэй, энгийн ойлгомжтой, хүртэмжтэй болгох,
- төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бараа, ажил үйлчилгээг ил тод болгох,
- Нийслэлийн Нутгийн Захиргааны Байгууллагуудын санхүү, төрийн сангийн гүйлгээг ил тод болгох, иргэдэд нээлттэй байлгаснаар
хяналт, хариуцлага сайжруулах цахим хуудсанд суурилсан систем юм.
Мөн аудит хяналтын байгууллагад Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн хяналтыг явуулахад туслалцаа үзүүлнэ.
Нийслэлийн шилэн дансны системээс Улсын Шилэн Дансны Нэгдсэн Системд мэдээллийг дамжуулна.  

Нийслэлийн шилэн дансны систем нь
-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд мэдээлэл оруулах систем
-Иргэдийн мэдээлэл авах портал систем
-Нийслэлийн төрийн сангийн модуль
-Нийслэлийн аудитын хяналтын модуль
-Админы удирдлагын модулиас бүрдэх юм.

Иргэдийн хувьд

- Таблет хувилбарыг ашиглан гар утас, таблетаар мэдээлэл авах боломжтой
- Хугацаандаа мэдээллээ оруулсан байгууллагыг онцолж харна
- Зардал хэмнэсэн, их орлого цуглуулсан байгууллагыг онцолж харна
- Өөрийн сэтгэгдлээ оруулна
- Үнэлгээ, дүгнэлт өгнө
- Хууль, журам бусад мэдээллийг авна
- Дурын үгээр мэдээллийг хялбар хайна
- Ижил төстэй байгууллагатай нь харьцуулна
- Нийслэл, дүүргийн хэмжээнд төсвийн мэдээллийг шууд авна
- Мэдээллийг тоогоор, хувиар харьцуулж хүснэгтээр, графикаар харуулна
Байгууллагын хувьд

 

- Эксэл бэлдэц уншуулж мэдээллээ хялбар оруулна

- Мэдээллээ оруулахыг сануулах алертын системтэй

- Хуулийн дагуу байгууллага бүрт оруулах шиаардлагатай мэдээллээ л оруулахаар тохируулсан

- Систем ашиглах заавар гарын авлага, видеог байршуулсан

Аудитын хувьд

- Байгууллагууд хугацаандаа мэдээллээ оруулж байгааг хянана

- Төрийн сангийн системтэй холбогдох боломжтой

- Байгууллагуудын мэдээллийн үнэн зөвийг хянах боломжтой

Админы хувьд

- Байгууллагын тохиргоо хийх

- Мэдээлэл оруулах хугацааны тохиргоо хийх

- Лог бүртгэл хянах

- Лавлах мэдээллүүдийг тохируулах

•Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих боломжийг олгоно, хариуцлагын тогтолцоо сайжирна
•Мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг түлхүү хангана
•Иргэдэд ойлгомжтой, хэрэглэхэд хялбар
•Иргэдийн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд өгөх ач холбогдол нэмэгдэнэ
•Нягтлан, хариуцлагатай ажилтнуудын ажлыг хөнгөвчилнө, цаг хугацаа хэмнэнэ
•Хүний хүчин зүйлээс гарах алдааг багасгана
•Мэдээлэл хайж олоход шуурхай, хялбар болно
•Шаардлагатай үед түргэн шуурхай статистик тайлан мэдээг шууд харах, гаргах, хэсэгчлэн гаргах, судалгаанд хэрэглэх боломжтой болно
•Бодит мэдээллийг цаг тухайд нь авна
•Иргэдийн сэтгэгдэл, үнэлгээ авах, дүгнэлт хийх боломжтой
•Дотоод аудитын хяналт шалгалт хийх ажлыг хөнгөвчилнө
•Нийслэлийн хэмжээнд, дүүргийн хэмжээнд Шилэн дансны нэгдсэн мэдээллийг харуулах боломжтой