Бүртгэлийн нэгдсэн тогтолцооны техник, технологийн шийдэл
Захиалагч: МШХХТГ
Хэрэгжүүлсэн он: 2010

Энэхүү төслийн гол зорилго нь үр дүнтэй, бүтээмжтэй, системчлэгдсэн нэгдсэн бүртгэлийг бий болгосноор үндэсний өрсөлдөх чадварыг хөгжүүлж, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах боломжийг судлан, байх ёстой загварыг бий болгох асуудал байсан юм.

Дээрх үндсэн зорилтын хүрээнд:

-          Байгаа байдлын судалгааг хийх;

-          Байвал зохих (To-Be) загварыг боловсруулах;

-          БНТ-г хэрэгжүүлэхэд шаардлагатай гол томоохон ажлууд болон тэдгээрийг хэрэгжүүлэх замын зургийг (road map) тодорхойлох;

-          Хэрэгжүүлэхэд шаардлагатай бүтэц, зохион байгуулалтыг арга хэмжээнүүдийг тодорхойлох;

-          Хууль эрх зүйн орчныг шинэчлэх чигийг тодорхойлох

Төслийн хүрээнд төрийн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой одоогийн нөхцөл байдал, шаардлагуудыг судлан шинжилсний үндсэн дээр байх ёстой (To-Be) загварыг боловсруулж, БНТ-г хэрэгжүүлэхэд шаардлагатай гол томоохон ажлуудыг тодорхойлон, тэдгээрийг хэрэгжүүлэх замын зургыг  (roadmap) агуулсан үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж хүлээлгэн өгсөн болно.