Нийгмийн халамж, үйлчилгээний нэгдсэн систем
Захиалагч: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
Хэрэгжүүлсэн он: 2015

Уг системийг нэвтрүүлснээр Халамжийн үйлчилгээний талаарх тайлан мэдээ, мэдээллийн бодитой, шуурхай байдлыг хангах, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг хуулийн хүрээнд интернетийн орчинд явуулах бололцоог бүрдүүлэх, халамжийн үйлчилгээний иж бүрэн мэдээллийн сүлжээ, сантай болж, цаасны зардлыг  хэмнэх, ажилтан, албан хаагчдын ажлын техник ажиллагааг хөнгөвчилж, сум, тосгоны Засаг Даргын Тамгын Газраас аймаг, дүүргийн Нийгмийн Халамжийн Үйлчилгээний Хэлтэс, аймаг, дүүргээс Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам, Нийгмийн Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, БАНК, Сангийн Яам хүртэлх мэдээлэл солилцоог автоматжуулах зорилгоор Нийгмийн халамжийн үйлчилгээний салбарын мэдээллийн тогтолцоог вэбэд суурилсан шинэ шатанд гаргахаар ажиллаж байна.

Хэрэглэгчид:

  • Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар
  • Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нэгжүүд
  • Нийгмийн ажилтнууд

Нийгмийн халамж, үйлчилгээний мэдээллийн санг нэгдсэн болгох үүднээс дараах дэд хэсгүүдийг бий болгож хөгжүүлсэн. Үүнд:

  •  Бүртгэл мэдээллийн дэд систем
  • Санхүү, бүртгэлийн дэд систем
  • Ухаалаг тайлангийн дэд систем
  • Бусад системүүдтэй өгөгдөл солилцоо. Улсын бүртгэл, Нийгмийн даатгал, банкууд гэх мэт

Дараах үр дүнгүүд гарсан.

  •  Баг, хорооны нийгмийн ажилтны түвшинд програм хангамж хүрснээр нийгмийн халамж, үйлчилгээ хүлээн авагч иргэдийн материал богино хугацаанд шийдвэрлэгдэх боломжтой болсон.
  • Улсын бүртгэл, нийгмийн даатгал гэх бусад төрийн байгууллагуудтай мэдээлэл солилцсоноор иргэд улсын бүртгэл дэх мэдээллийн шинэчлэлтийн тухай бичиг цуглуулах түүнийг халамжийн хэлтэст аваачиж өгөх, нийгмийн даатгалаас төрөл бүрийн тодорхойлолт авч халамжийн хэлтсүүдэд аваачиж өгөх гэх мэт маш их хугацаа болон зардал чирэгдэл болоод байгаа процессуудыг үгүй хийж халамж, үйлчилгээний мэргэжилтэн халамж, үйлчилгээ хүлээн авах хүсэлтэй иргэний мэдээллийг нэг дороос түргэн шуурхай, үнэн зөвөөр хүлээн авах бүрэн боломжтой болсон.
  • Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүд банкуудтай мэдээлэл солилцсоноор банк руу илгээх файлыг бэлтгэх, банкууд түүнийг хүлээн авч өөрийн мэдээллийн санд оруулах гэх мэт иргэд халамжийн мөнгөө авч чадалгүй хугацаа ордог ажиллагаануудыг автоматжуулж халамж, үйлчилгээний мэргэжилтэн 1 товчлуурын тусламжтай сар бүр олгох мөнгө дүнгүүдийг банк руу илгээх, иргэнд халамжийн мөнгө хаана хүлээгдэж байгаа тухай мэдээллийг мөн 1 товчлуурын тусламжтай өгөх, иргэн банк руу мөнгө илгээгдсэний дараа халамж, үйлчилгээ шинээр авах тохиолдолд ирэх сар нь мөнгөө авах биш тухайн сардаа багтаан авах боломж бүхий олон давуу талуудыг бий болгож байна.
  • Халамж, үйлчилгээний удирдлагыг системээр хангаснаар хуульд өөрчлөлт орж тухайн үйлчилгээг зогсоосноор хүний оролцоогүй тухайн заагдсан өдрөөс бүх үйлчилгээг зогсоох, халамжийн үйлчилгээг хүлээн авагч хүүхэд насанд хүрснээр тухайн мэдээллийг халамжийн мэргэжилтэнд өгч алдаа гаргахаас сэргийлэн автомат зогсоох, улсийн бүртгэлд хийгдсэн иргэний төлвүүдийг шалгаж хэрвээ нас барсан буюу иргэний харъяалал өөрчлөгдсөн үед авдаг үйлчилгээнүүдийг зогсоох, халамж үйлчилгээ авах нөхцөл бүрдээгүй жишээлбэл нас нь хүрээгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тохирохгүй, хүйс тохирохгүй үед энэ тухай халамжийн мэргэжилтэнд мэдэгдэж бүртгэх боломжгүй байх буюу Халамжийн тухай бүхий л хууль тогтоомж системийн тусламжтай бүрэн хэрэгжих боломжтой юм.