Малын бүртгэлийн систем
Захиалагч: Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яам
Хэрэгжүүлсэн он: 2011

Системийн тухай

Малын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн програм хангамжийг боловсруулж малын тоо, толгой, үүлдэр угсаа, төрөл, эмчилгээ оношилгоо, вакцинжуулалт, малын гаралтай бүтээгдэхүүнийг бүртгэх нь энэ салбарт төрийн бодлого хэрэгжүүлэх, цаашлаад малтай холбоотой бусад төслүүдийг үр дүнтэй амжилттай хэрэгжүүлэх үндэс суурь болж өгнө. Мөн малын тоо толгой, уг гарвал, удам угшил, тэдгээрийн шилжилт хөдөлгөөн, уст цэг, хадлан бэлчээрийн талбайн мэдээллийг бүртгэж авснаар хүн амын хүнсний төлөвлөлт болон мал сүргийн оршин тогтнох үндэс болсон бэлчээрийн харилцааг зохицуулах боломж бүрдэнэ.

Системийн бүрэлдэхүүн

  •  Малын эзэн
  •  Малын бэлчээр, тэжээл
  •  Малын хашаа ,байр
  •  Малын бүртгэл
  •  Малын төллөлт
  •  Малын орлого, зарлага
  •  Малын эмч, эмнэлэг
  •  Малын урьдчилан сэргийлэлт
  •  Оношлогоо шинжилгээ
  •  Малын өвчлөлт
  •  Мал үржүүлэг
  •  Малын ашиг шим 
  •  Малын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл

Суурь мэдээллийн хэсэг

Суурь мэдээллийн хэсэгт малчин өрх болон малын эзний бүртгэл, хадлан тэжээл, хашаа байр, уст цэгийн мэдээллийг бүртгэнэ.

Давуу тал

  • Системд малын эзнийг бүртгэснээр монгол улсын хэмжээнд хичнээн малчин өрх, мал бүхий өрх байгааг харах боломжтой.
  • Хадлан тэжээлийн хангамжийн төлөвлөгөөг бодитойгоор гаргах
  • Аймаг сумын хэмжээнд хичнээн тооны гол горхи, худаг уст цэг байгааг мэдэх. Цаашлаад уст цэгийн хүрэлцээ хангамжийг мэдэх боломжтой
Мал аж ахуйн салбар нь малын удмын санг хамгаалах, мал сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, үүлдэр угсааг сайжруулж, эрчимжүүлэх хүн амыг эрүүл, аюулгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангахад чиглэж ажилладаг. Энэхүү салбар нь монгол улсын эдийн засгийн тулгуур салбар бөгөөд энэ салбарт төрөөс онцгой анхаарч тогтвортой хөгжил, бүтэц зохион байгуулалтын таатай орчинг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа хэдий ч мал малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний зорилтот зах зээлийг хөгжүүлэх, бэлтгэл борлуулалтын оновчтой сүлжээг бий болгон гадаад дотоодын зах зээлд нийлүүлэхэд эрүүл аюулгүй бүтээгдэхүүнийг нийлүүлж байгааг гэрчлэх малын нэгдсэн бүртгэл дутмаг байдаг. Иймээс төрөөс энэхүү ажиллагааг дэмжин төсөл хэрэгжүүлэн монгол улсын хүн амыг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах, экспортод эрүүл сайн чанарын малын гаралтай бүтээгдэхүүн нийлүүлж байгаа хянаж удирдах системийг боловсруулсан.

Мэдээ гаргах, татах, нөөцлөх 

Сумын бүртгэгч системд бүртгэсэн малын мэдээллийг системээс гарган авч аймгийн төвийн бүртэгч рүү илгээн аймгийн серверт нэгтгэнэ. Аймгийн бүртгэгч сумдын мэдээг нэгтгэн авч мал бүртгэл мэдээллийн төв сервер нэгтэнэ

Тохиргооны хэсэг

Админ эрхтэй хүн сумын бүртгэгч, аймаг, нийслэлийн бүртгэгчид системд ажиллах эрхийн тохиргоог хийж өгнө.

 

Давуу тал

Малын програм шинээр суулгасан тохиолдолд гаргаж авсан мэдээг програмд татан оруулах боломжтой

Удирдлагууд хэрэгцээт тайлан мэдээ, тоо баримтыг төв серверээс харах, боломжит форматаар хөрвүүлэн авах боломжтой

Сумын болон аймгийн бүртгэгч бүртгэлийн мэдээг интернэт ашиглан системд шууд төв сервер лүү илгээх  Програмын баазаа нөөцлөх авах

Үндсэн мэдээллийн хэсэг

Mалын үржил, удам гарвал, үүлдэр угсаа, малын хөдөлгөөн, малын өвчлөлт, түүний байршил шалтгаан, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэлт, малаас гарах ашиг шим, түүхий эд бүтээгдэхүүнийг бүртгэнэ.

Давуу тал


  • Малын шилжилт хөдөлгөөн бүртгэснээр малын угшил, удам гарвал тодорхой болох. Цаашлаад малын үржил селекцийн ажилд эерэгээр нөлөөлөх, малын чанар сайжрах, сайн үүлдэрийн малын тоо толгойг нэмэгдүүлэх  Малын зүй бус хорогдлоор хорогдож буй шалтгааныг тодруулан урьдчилан сэргийлж даатгалд хамрагдуулах
  • Мал эмнэлэгт ноогдох малын тоо толгойг тодорхойлж товлосон хугацаанд хийгддэг вакцины зардлын тооцоог гаргах
  • Малын мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх
  • Малаас авах ашиг шимийг мэдээлэл тодорхой болох  Малын өвчлөл, түүний тархалт, шалтгааныг тодорхойлох

СИСТЕМИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ


Малын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн тусламжтайгаар судалгаа шинжилгээ хялбар хийх

Малыг эмчлэх, урьдчилан сэргийлэх

Байршлаас үл хамааран мэдээллийг цаг хугацаа алдалгүй хүлээн авах

Малын хулгайг илрүүлэх, түүнтэй тэмцэх, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой

Мэдээллийн нууцлалыг бий болгож аюулгүй байдлыг хангах

Ангилал болон кодчилолын мэдээллийг нэг дор төвлөрүүлнэ

Мал, амьтан тэдгээрийн гаралтай, түүхий эд бүтээгдэхүүний чанарт бүртгэлээр хяналт тавих

Нэг бааз дээр хэд хэдэн хэрэглэгч сүлжээний горимоор ажиллах боломжтой

Шилжилт хөдөлгөөнийг хянах 

Програм нь бүхэлдээ түлхүүр үгээр хамгаалагдсан, мэдээлэлд хандах эрх зохицуулалттай

Малын гарал үүсэл тогтоох

Хэрэглэгч бүрийн эрхийг тохиргоогоор ажил үүргийг нарийвчлан хуваарилах боложтой.

Ашиг шимийн гарц чанар тодорхойлох

Үүлдэр угсааг сайжруулах