Иргэний Бүртгэлийн Систем
Захиалагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Хэрэгжүүлсэн он: 2012

Иргэн төрөхөөс эхлэн нас барах хүртэлх иргэний бүртгэлийн үйл ажиллагааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүх нэгжүүдэд Иргэний бүртгэлийн онлайн болон оффлайн системийг ашиглан нэгдсэн стандартын дагуу бүртгэж, дахин давтагдах үйлдлүүдийн тоог багасган, мэдээллийн үнэн зөв байдал, уялдаа холбоог шалгаж процессийн алдааг багасгах, иргэнд түргэн шуурхай үйлчлэх, төрийн байгууллагуудад иргэний бүртгэлийн мэдээлэл дамжуулах боломжийг бүрдүүлэх зорилготой.

 

Иргэний бүртгэлийн систем нь дараах дэд системүүдээс бүрдэх бөгөөд эдгээр дэд системүүд нь хоорондоо нягт уялдаа холбоотой ажилладаг.


Иргэний бүртгэлийн системийн ерөнхий концепц

Иргэний бүртгэлийн онлайн систем

Онлайн систем нь вебэд суурилсан програм хангамж бөгөөд БЕГУ-ын нэгдсэн сүлжээнд холбогдсон УБЕГ, НУБГ, аймаг, дүүргийн хэрэглэгчдийн компьютерт ямар нэгэн програм хангамж суулгахгүйгээр ажилладаг систем юм. Иргэний хөдөлгөөний мэдээллийг бүртгэхдээ төв мэдээллийн сантай шууд холбогдох тул мэдээллийг үнэн зөв байдал, уялдаа холбоог автоматаар шалгаж мэдээллийн санд бүртгэлийг хийх бөгөөд хийгдсэн бүртгэл тус бүр дээр иргэний бүртгэлийн журам процессын дагуу баталгаажуулах, хянах үйлдэлтэй.

Оффлайн системд дараах дэд модулиуд агуулагдана. Үүнд:

  • Иргэний гэр бүлийн байдлын үндсэн 7 бүртгэл  (төрөлт, үрчлэлт, эцэг тогтоолт, овог нэр өөрчлөлт, гэрлэлт, гэр бүл цуцлалт, нас баралт гэсэн модулиуд хамаарна)
  • Лавлахын удирдлага
  • Үнэт цаасны удирдлага
  • Тайлан, мэдээ
  • Нэгдсэн хайлт
  • Хяналт, шалгалтын бүртгэлүүд болон аудит, хяналтын модуль
  • Шилжилт хөдөлгөөний бүртгэл
  • Хэрэглэгчийн удирдлага
  • Цахим үнэмлэхний хүсэлт, баталгаажуулалт, олголтын удирдлага
  • Архивын лавлагаа
  • Гадаадад зорчих эрхийн бүртгэлүүд
  • Сонгогчийн нэрийн жагсаалтын удирдлага, тайлангийн   модуль
  • Иргэний мэдээлэлд засвар өөрчлөлт оруулсны бүртгэлүүд
  • хаягийн сангийн удирдлага
  • Харъяатын тухай бүртгэлүүд 
  • нэрийн толийн удирдлага


Иргэний бүртгэлийн Офлайн систем

Иргэний бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбогдоогүй бүртгэлийн нэгжийн хувьд ашиглагдах иргэний бүртгэлийн анхан шатны мэдээлэл цуглуулах  десктоп програм хангамж бөгөөд иргэний ухаалаг үнэмлэхийг ашиглан иргэний мэдээллийг гараар шивэх шаардлагагүйгээр зохион байгуулагдсан. Системд оруулсан мэдээллийг 2D баркод бүхий цаасан хэлбэрээр хэвлэж, түүнийгээ Аймаг, дүүргийн бүртгэлийн нэгжүүдэд хүргүүлнэ. Ингэснээр аймаг, дүүрэг, нийслэлд эдгээр анхан шатны маягтуудыг бар код уншигч ашиглан үндсэн системд гараар шивэлгүйгээр оруулна. 


Оффлайн системд дараах дэд модулиуд агуулагдана. үүнд:

  • Иргэний гэр бүлийн байдлын үндсэн 7 бүртгэл (төрөлт, үрчлэлт, эцэг тогтоолт, овог нэр өөрчлөлт, гэрлэлт, гэр бүл цуцлалт, нас баралт гэсэн модулиуд хамаарна)
  • Хаягийн сангийн                 удирдлага
  • Шилжилт хөдөлгөөний бүртгэл
  • Сонгогчийн нэрийн           сангийн удирдлага
  • Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл
  • Хайлт
  • Цахим үнэмлэх олголтын бүртгэл
  • Жагсаалт
  • Үнэт цаасны бүртгэл 
  • Журнал, тайлан                 мэдээ 

 

Цахим үнэмлэхний мэдээлэл бэлдэх систем

Энэхүү систем нь цахим үнэмлэх авах хүсэлтийн дагуу иргэний цахим үнэмлэхний чипэнд бичигдэх болон гадна хэвлэгдэх мэдээллийг тодорхой шат дараалал, шалгууртайгаар бэлдэж хэвлэх дамжлагад шилжүүлдэг бөгөөд энэ үйл ажиллагааны талаар тайлан гаргах систем юм.

Систем нь дараах модулиудыг агуулна.

Үүнд: Иргэний зургийг хэвлэх форматад оруулж засварлах

Шалгуурын дагуу мэдээлэл бэлдэх

 Мэдээллийг үйлдвэрт илгээх  Хэвлэгдсэн үнэмлэхний тайлан

Дундын мэдээлэл өгөгдөл солилцооны систем

Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн баазаас шаардлагатай мэдээллийг бусад байгууллагууд хандах эрхийн нарийн хяналтын дор, урьдчилан тохиролцсон гэрээний хүрээнд, холбогдох бусад дүрэм журмын дагуу харилцан солилцох боломжийг SOA буюу Service Oriented Architecture ашиглан бий болгосон. Үндсэн системийг ашиглан Веб сервисээр дамжуулахаас гадна хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад үндэслэн ODI, DB replication гэсэн аргуудаар мэдээлэл дамжуулах боломжийг бүрдүүлсэн. 

Систем нь дараах модулиудыг агуулна. Үүнд:



Системийн боломжууд

 Иргэний бүртгэлийн үйл ажиллагааг сүлжээтэй болон сүлжээгүй байхаас үл хамааран систем ашиглаж алдаагүй, нэгдсэн процессийн дагуу явуулах боломжтой

 Иргэнийг бүртгэл хийлгэх үед алдаатай бүртгэл хийгдэхээс сэргийлсэн процессын болон утгын шалгууруудтай Хаяг дээр суурилсан статистик тайлан мэдээ нь хаягийн нэгдсэн санд үндэслэн гарах боломжтой

Бүртгэлийн маягтууд дээрээ мэдээллийг 2D баркодоор давхар хадгалж хэвлэдэг

Цахим үнэмлэхний мэдээллийг унших боломжтой

Мэдээлэл солилцооны дэд бүтцийг ашиглан иргэний бүртгэлийн систем дэх ямар ч мэдээллийг сүлжээгээр холбогдсон байгууллагад real-time дамжуулах боломжтой

Ухаалаг тайлангийн систем

Ухаалаг тайлангийн систем нь Иргэний бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн бодит өгөгдөлд тулгуурлан Иргэний хөдөлгөөн болон иргэний бүртгэлтэй холбоотой статистик тайлангуудыг үнэн зөв, шуурхай гаргахад чиглэгдсэн. Энэхүү системийг ашиглан тайлан гаргах тодорхой эрх бүхий мэргэжилтнүүд хүссэн загвар, дизайны дагуу тайлангаа үүсгэх, харах боломжтой. Түүнчлэн эрхийн удирдлагын модулиар дамжуулан тайлангуудыг харах эрхийг тохируулж болно.

Ухаалаг тайлангийн системийг ашиглан динамик тайлангууд үүсгэх боломжтой

Систем ашигласнаар бий болсон давуу талууд

  • Гар бүртгэлүүдийг халж систем ашиглан бүртгэл хийх, бүртгэгдсэн маягтуудыг хэвлэх боломжтой болсон бөгөөд үүний үр дүнд систем болон маягт дээрх мэдээллийн зөрүү бүрэн арилсан
  • Бүртгэлийн шалгуурын дагуу үнэн, зөв мэдээлэл бүртгэдэг болсон.
  • Байгууллагуудыг real-time мэдээллээр хангах боломжтой болсон
  • Дахин давтагдах үйлдлийн тоог багасгасан
  • Хаягийн нэгдсэн санг үүсгэснээрээ хаяг дээр суурилсан аливаа статистик тоон мэдээг гарган авах, иргэний хаягийг алдаагүй үнэн зөв бүртгэхэд түлхэц болсон  Тайланг хүссэн хугацаандаа, хүссэн дизайнаараа үүсгэж харах боломжтой болсон

Системээс гарах тайлангууд

  •  Иргэний бүртгэлийн өдөр тутмын тайлангууд
  • Статистикийн үндэсний хорооны Хүн амын ердийн хөдөлгөөний тайлангууд  Статистикийн үндэсний хорооны Хүн амын шилжилт хөдөлгөөний тайлангууд

Бусад системүүдтэй холбогдон ажиллах уялдаа холбоо

  •   Иргэний шинэчилсэн бүртгэлийн систем
  •  Цахим үнэмлэх хэвлэлтийн систем
  •  Хуулийн этгээдийн бүртгэлийн систем
  •  Эд хөрөнгийн бүртгэлийн систем
  •  Төрийн ТҮЦ машины систем  Төрийн байгууллагуудын иргэний мэдээлэл дээр суурилсан системүүд

Иргэний цахим үнэмлэх олгох бэлтгэл ажлын хүрээнд иргэний бүртгэлийн систем болон дундын мэдээллийн өгөгдөл солилцооны програм хангамж боловсруулах төслийн ач холбогдол

Аливаа улсын Иргэний бүртгэлийн байгууллага нь өөрийн орны иргэнтэй холбоотой мэдээллийг төрөхөөс нь эхлээд нас барах хүртэлх бүхий үйл явдлуудыг бүртгэж, удирдан зохицуулж байдаг. Нөгөө талаас иргэний бүртгэл нь улс орны бусад бүхий л бүртгэлийн суурь болж байдгаараа онцгой чухал ач холбогдолтой. Хүнээс хамаардаггүй, хүний оролцоогүй бүртгэл гэж бараг үгүй.

Энэ үүднээс Монгол Улсын Засгийн газар “Бүртгэл Мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох хөтөлбөрийн”-ийг 2008 оны 78-р тогтоолоор батласан бөгөөд тогтоолд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлснээр

  • Үндэсний  бүртгэлийн системийг  сайжруулах
  • Улсын аюулгүй байдлыг сайжруулах
  • Цахим засгийн газрын суурийг тавих
  • Хүн амын тооллого бүртгэлийг төгөлдөршүүлэх
  • Сонгуулийг ил тод нээлттэй, шударга явуулах зэрэг чухал зорилтууд

энэхүү төслийн хүрээнд хэрэгжүүлэх шаардлагыг тавьсан билээ.

Интерактив компани энэхүү төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, Захиалагч байгууллага болох Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт хүлээлгэн өгсөн бөгөөд дараах үр дүнд хүрээд байна. Үүнд:

Улсын хэмжээнд

  • Цахим үнэмлэхний хэрэглээг дэмжих технологийн суурь дэд бүтэц бий болсон.
  • Иргэний бүртгэлийн онлайн үйлчилгээг хэрэгжүүлэх бодит боломж бүрдсэн (ТҮЦ машин, портал сайтаар дамжуулан ашиглаж байна)
  • Төрийн байгууллагууд болон иргэд хуулиар зөвшөөрөгдсөн, иргэний  бодит, үнэн зөв, хамгийн сүүлийн үеийн мэдээллийг, нэг эх үүсвэрээс, онлайн байдлаар, түргэн шуурхай авах боломжтой болсон.
  • Ухаалаг сонгууль зохион байгуулах боломж бүрдсэн.

Төслийн хүрээнд иргэдийн хаягийн нэгдсэн сан үүсгэсэн бөгөөд Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэхүү сан болон иргэдийн давхцахгүй өгөгдлийн сан болох хурууны хээний сан дээр тулгуурлан үүсгэдэг болсноор сонгогчийг таних, давхар санал өгөх болон хаягийн зөрчилтэй бусад бүх будлиан арилсан юм.

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын хэмжээнд

  • Иргэний бүртгэлийн системийг иргэний биеийн давхцахгүй өгөгдөлд суурилан иргэний цахим үнэмлэх олгох системтэй харилцан уялдуулж, бүртгэлийн програм хангамжийг УБЕГ, аймаг, дүүрэг, сум, хорооны түвшинд иж бүрэн шинэчилснээрээ бүртгэлийн үйл ажиллагааг хөнгөвчилж, процессийн алдаа багасахад нөлөөлсөн.
  • Бүртгэлийн нэгжүүд real-time, онлайн програм хангамж ашиглах болсон.
  • Иргэний бүртгэлийн өгөгдлийн сангийн уялдаа холбоог сайжруулж, зөрчлийг арилгаснаараа хяналтын тогтолцоог илүү боловсронгуй болгосон.
  • Гар бүртгэлүүдийг халж, систем ашиглан бүртгэл хийх, бүртгэгдсэн маягтуудыг хэвлэх боломжтой болсон бөгөөд үүний үр дүнд систем болон маягт дээрх мэдээллийн зөрүү бүрэн арилж, иргэний бүртгэлийг хийх үед гардаг байсан дахин давтагдах үйлдлийн тоо багассан.
  • Бүртгэлийн шалгуурын дагуу үнэн, зөв мэдээлэл бүртгэдэг болсон.
  • Байгууллагуудыг иргэний хамгийн сүүлийн үеийн мэдээллээр хангах боломжтой болсон.
  • Газар зүйн байршил бүхий хаягийн нэгдсэн санг үүсгэснээр хаяг дээр суурилсан аливаа статистик тоон мэдээг гарган авах, иргэний хаягийг алдаагүй үнэн зөв бүртгэхэд түлхэц болсон.   
  • Тайланг хүссэн хугацаандаа, хүссэн дизайнаараа үүсгэж харах боломжтой болсон. 

Иргэдийн хувьд

  • Иргэдийн бүртгэл хийлгэхдээ зарцуулах хугацаа, шат дамжлага багассан.
  • Иргэд иргэний бүртгэлийн үйлчилгээг бүртгэлийн лавлагааг ТҮЦ машинаас авдаг болсон.
  • Иргэний үндсэн мэдээллийн зөрүү багассан. Цаашид зөрүү үүсэх нөхцлүүд арилсан.