Хууль эрхзүйн мэдээллийн нэгдсэн систем
Захиалагч: Хууль зүй, дотоод хэргийн яам
Хэрэгжүүлсэн он: 2005

ХЭЗМНС нь Их Хурал, Засгийн газар, Дээд шүүхээс батлан гаргасан хууль болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичгийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэж, олон нийт, иргэд, хууль судлаач, шүүгч ер нь хууль хэрэглэгч хэн бүхэнд хуулийн үйлчилгээг нэг цэгээс, байнга шинэ сэргэг байдлаар хүргэж байх зорилготой Вебд суурилсан систем юм.

Энэхүү систем нь хуулийн системийн байгууллагуудыг өндөр хурдны сүлжээгээр холбосон орчин ажиллах ба олон нийтэд www.legalinfo.mn интернетийн хаягаар хандан ажиллах боломжтой  систем болно. Мөн энэ сүлжээгээр шүүхийн системийн үйл ажиллагаа автоматжуулагдсан бөгөөд Монгол Улс даяар явагдаж буй шүүх хурлын зар, мэдээ, хэргүүд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээ зэрэг чухал ач холбогдол бүхий мэдээллийг олон нийтэд танилцуулах, шүүхийн ажиллагааг ил тод болгох шаардлагыг хангаж байгаа юм. Веб орчны програм хангамж бөгөөд мэдээллийн баазыг удирдах ORACLE системээр хууль, эрх зүйн акт болон шүүхийн мэдээллийн урсгалыг удирдана.

Агуулга удирдах систем, админ эрхийн зохицуулалт 

Сайтад бүх төрлийн мэдээлэл оруулах, эрх зүйн акт оруулагчдын нэвтрэх эрхийг үүсгэх, тэдний эрхийн түвшинг тодорхойлж өгнө. Өөрөөр хэлбэл системийг удирдах эрхийг энэхүү модулийн тусламжтайгаар хэрэгжүүлнэ. Агуулга удирдах системийг ашиглан системийн админ сайтын мэдээллийг нэмж, засч, устгана.

Эрх зүйн актын модуль

Төрийн эрх барих дээд байгууллагуудаас гарч буй хууль, эрх зүйн актуудыг нэгтгэсэн сан үүсгэх, энэхүү сангаас хэрэглэгч өөрийн хүссэн мэдээллээ саадгүйгээр олж авах нь системийн үндсэн үүрэг билээ.  Иймээс эрх зүйн актуудыг механик алдаагүйгээр систем рүү оруулах, засах, өөрчлөх, системээс хэрэглэгч хүссэн мэдээллээ оновчтой байдлаар шүүх буюу хайлт хийн олж авах боломжийг бүрдүүлж байгаагаараа энэ модуль нь системийн амин зүрх болсон хамгийн чухал модуль билээ. Тухайн харьяалагдах яам, агентлаг, төрийн байгууллагуудын ажилтнууд эрх зүйн акт гарсан тухайн мөчид нь системд оруулж олон нийтийн хүртээл болгоно. Эрх зүйн актууд гэдэгт Монгол Улсын хуулиуд, УИХ, Засгийн газрын тогтоолууд, яамдын сайдын болон агентлаг, байгууллагын дарга нарын тушаал түүний  хавсралт, нэмэлт засвар, тайлбартай, хяналтууд багтана.

Хайлтын систем 

Системийн чухал хамгийн чухал модулийн нэг. Хайлтын системийг ашиглан хэрэглэгч сайтын бүх мэдээллээс ерөнхий хайлт хийхээс гадна  сайтад оруулсан хуулиуд болон бусад холбогдох материалуудын агуулгаас хайлт хийх боломжийг хангасан байна. Энгийн хайлт нь сайтан дах бүх агуулга, эрх зүйн актуудаас ерөнхий байдлаар хайх бол дэлгэрэнгүй хайлтыг ашиглан эрх зүйн актын төрөл, агуулга, батлагдсан болон дагаж мөрдөх огноо, ижил болон ойролцоо утгатай үгсээр хайж хүссэн эрх зүйн акт, мэдээллээ олох боломжтой.

Портал сайтын модуль

Портал сайт нь эрх зүйн актуудаас гадна салбарын мэдээ мэдээллийг түгээх үүрэгтэй. Энэхүү үүргийн дагуу дараах модулиудыг агуулна. 

Мэдээ, агуулгын хуудас 

Хууль эрх зүйн актуудтай болон хуулийн салбартай холбоотой мэдээ мэдээллүүд тавигдах ба байнгын шинэчлэгдэж байна. Энэ модуль нь мэдээнээс гадна  портал вэб сайтын үндсэн функцуудээс ялгаатай нийтлэг энгийн хуудсуудад зориулагдсан.

Мэдлэг

Монгол Улсын хууль, эрх зүйн актуудад ашиглагддаг үг, нэр томьёоны тайлбар сан.  Эрх зүйн актын утгыг тодорхойлогч тухайн  үг нь  ямар утгаар ашиглагдахыг тодорхойлсон дэлгэрэнгүй тайлбарыг  багтаасан. Мөн тухайн үгийн Англи, Орос орчуулгыг харах боломжтой.

Хуулийн орчуулга

Хуулийг тодорхой хэлнүүдэд хөрвүүлэн байршуулна. Хэрэглэгч хуулийг нэр, зүйл заалт бүрээр нь шүүж үзэх, мөн хуулийн файлыг шууд татаж авах боломжтой байна.

Ном

Хууль, эрх зүйтэй холбоотой  номнууд болон зохиогчийн мэдээлэл байршина. Мөн электрон ном байршуулж татаж авах боломжтой.

Баннер

Сайтад хандагчдын анхаарлыг татахуйц онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг системийн админ баннер хэлбэрээр оруулна.

Статистик

Сайтад нийт хэдэн хэрэглэгч хандсан, яг одоо онлайн хэд байгаа болон аль хууль хамгийн их уншигдсан, хайлтанд хамгийн их бичигдсэн түлхүүр үг гэх мэт сайтын ажиллагаатай холбоотой статистикууд байршина.

Байгууллага

Хууль, эрх зүйтэй холбоотой Монголын болоод гадаадын  байгууллагуудын товч танилцуулга, холбоо барих мэдээллийг байршуулна.

Хэлэлцүүлэг

Хууль, хуулийн тогтоолуудын төсөл,эрх зүйн актууд , салбарын тулгамдсан асуудлууд бусад болон бусад сэдвээр сайтын хэрэглэгчид нээлттэйгээр санал бодлоо солилцох талбар.

Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хуулийн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх зорилгын үүднээс энэхүү системийг боловсруулсан. Энэхүү эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн тусламжтайгаар иргэд болон албан хаагчид Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллагаас гарч буй хууль, тогтоол, зарлиг, тушаал, шийдвэрүүдийг бодит эх сурвалжаас цаг алдалгүй авах давуу талтай. Мөн эрх зүйн актаас гадна хууль зүйн салбарт өрнөж буй мэдээ, мэдээллийн нэг суваг болж өгнө.

Энэхүү системийн онцлог нь эрх зүйн актуудыг сайтруу оруулахад хялбар, мөн хэрэглэгч эрх зүйн актаа үзэхэд эмх цэгцтэй хялбар байх боломжийг бүрдүүлэх юм. Эрх зүйн актуудыг  баримт бичгийн word гэх мэт програмаас системрүү шууд хуулан оруулах ба оруулсан эрх зүйн актуудыг сайтаас шууд үзэхээс гадна word, pdf файлаар татаж авах боломжтой.

Эрх зүйн актын хайлтын систем нь энэхүү портал сайтын хамгийн чухал функц бөгөөд энгийн болон утгын гэсэн 2 түвшний хайлтыг ашиглах боломжтой.  Энгийн хайлт нь дан болон холбоо үгсээр, эрх зүйн актын төрлөөр, үгийн бүтцээр, үг хасаж, эрх зүйн актын нэрээр, актын дугаараар, бүлэг зүйлийн нэр дугаараар, эрх зүйн актын батлагдсан болон хүчин төгөлдөр болсон огноо, олон огнооны интервалаар, хүчингүй актаас болон эдгээр сонголтуудын хослолоор хайлт хийнэ. Утгын хайлт нь үгийн ижил утгаар, үгийн давхар утгаар, утгын холбоос бүхий үгсийн сангаас, эрх зүйн актын сангаас, эрх зүйн актын ангилагчаар тус тус хайна.