Малын индексжүүлсэн даатгалын төсөл
Захиалагч: Монгол улсын засгийн газар
Хэрэгжүүлсэн он: 2008

Энэхүү мэдээллийн систем нь  1972 оноос хойшх сүүлийн 38 жилийн малын тооллого, хорогдлын мэдээлэлд тулгуурласан эрсдэлийн шинжилгээ, баталгаат нөхөн төлбөрийн хандивын тооцоолол, малын даатгал, түүний нөхөн төлбөрийн бодолт зэрэг нарийн тооцооллуудыг автоматжуулсан, олон жилийн малын тооллого, хорогдлын мэдээллийн санг үүсгэх болон малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааг удирдан явуулахад чиглэгдсэн систем юм. 2006 онд програмын анхны хувилбар зохиогдон гарснаас хойш хэрэглэгчдийн хүсэлт шаардлагад нийцүүлэн улам боловсронгуй болгон шинэчилсээр даруй 5 дахь хувилбараа гаргаж хэрэглэгчдэдээ хүргээд байгаа ба төслийн үйл ажиллагаа өргөжин боловсронгуй болохын хирээр түүнийг даган өөрчлөгдөн хөгжиж байгаа нь Төр, хувийн хэвшлийн амжилттай хамтран ажиллаж байгаа мэдээллийн системийн төслийн жишээ болсон юм.

Мөн Малын Индексжүүлсэн Даатгалын Төслийн веб сайтыг боловсруулсан бөгөөд  /www.iblip.mn/ төсөлд оролцогч даатгалын компаниудыг хэрэглэгч болгон бүртгэх бөгөөд та уг веб сайтад өөрийн эрхээр нэвтэрч, програм хангамж болон мэдээллийн сүлжээ, төслийн бусад асуудалтай холбоотой олон мэдээллийг хамгийн сүүлийн хувилбараар үзэж байх боломжтой юм.