Татварын мэдээлэл солилцох систем
Захиалагч: Татварын ерөнхий газар
Хэрэгжүүлсэн он: 2012

Татварын ерөнхий газар нь татвар хураалттай холбоотойгоор төрийн бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох шаардлага маш өндөр байдаг. Өнөөгийн байдлаар Засгийн газрын нэгдсэн сүлжээ, мэдээллийн тогтолцоо байхгүй байгаагаас ижил төрлийн мэдээллийг давхардуулан бүртгэх, мэдээллийн нэг үүсвэр байхгүйгээс зөрүүтэй мэдээлэл дээр үндэслэн шийдвэр гаргах, ажлын уялдаа холбоо алдагдах зэрэг хүндрэл нийтлэг байгаа болно.

Төслийн хүрээнд татварын орлого бүрдүүлдэг байгууллагуудын мэдээллийн системээс тогтоосон агуулга, бүтэц, форматын дагуу өгөгдөл, мэдээлэл солилцох үйл ажиллагааг SOA ашиглан гүйцэтгэж байна. Бага хэмжээний мэдээллийг SOAP протокол ашиглан Web Service-р солилцож байгаа бол их хэмжээний мэдээллийг ODI, DB Replication зэрэг хэрэгсэл ашиглан гүйцэтгэж байна.

Мэдээлэл солилцох систем нь бүтээмж сайтай, аюулгүй байдал болоод дэлхийн бусад орнуудын засгийн газарт хэрэглэгдэж буй нийтлэг хэрэглэж буй SOA технологийг ашиглан үүсгэсэн бөгөөд Татварын сервисээр үйлчлэх болон татварын мэдээллийг цуглуулах 2 горимд ажиллана.  

Одоогоор дараах боломжууд нээгдээд байгаа болно.

  • Төрийн байгууллагуудын хувьд Татварын ерөнхий газрын нийтэлсэн веб сервисийг SOAP болон бусад протокол ашиглан мэдээллийн системдээ интеграци хийх боломжтой болсон.
  • Мэдээллийн системгүй байгууллагуудын хувьд Татварын веб сервис бүхий үйлчилгээний портал ашиглан зөвшөөрөгдсөн сервисүүдийг дуудаж ашиглах боломжтой болсон.
  • Энэхүү системээр Татварын ерөнхий газар бусад байгууллагаас авч буй төрөл бүрийн эх үүсвэр бүхий мэдээллийг нэгдсэн мэдээллийн санд хөрвүүлэн авч, татварын мэдээллийг давхардалгүйгээр ашиглах, харьцуулан шалгах боломжоор хангагдаж байгаа болно.
  • Татварын орлого тушаалтын мэдээллийг арилжааны банкнуудтай онлайнаар солилцох боломжтой болсон.

СИСТЕМИЙН ТУХАЙ

Татварын мэдээлэл солилцох системд татварын бүхий л албууд болон 27 төрийн байгууллага, 5 арилжааны банкуудтай холбогдоно.

Татварын мэдээлэл солилцооны систем
нь үндсэн 2 урсгалтай. Үүнд:

Мэдээлэл цуглуулах - Бусад байгууллагаас татвартай холбоотой мэдээлэл цуглуулах
Мэдээллээр хангах - Татварын мэдээллээр бусад байгууллагын хангах

Татварын мэдээлэл солилцох систем нь мэдээлэл солилцох байгууллагын өгөгдлийн бааз болон ашиглаж буй мэдээллийн системээс үл хамааран дор дурдсан аргуудаар татвар ноогдуулалт болон хөндлөнгийн мэдээлэлд шаардлагатай мэдээллийг цуглуулах, төрийн байгууллага, иргэд, бизнес байгууллагыг татварын мэдээллээр хангах боломжийг бүрдүүлсэн. Үүнд:

Татварын мэдээллээр хангах болон мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа нь дараах 3 аргаар хэрэгжиж байна.

  • Веб сервис технологи ашиглан мэдээлэл солилцох
  • Веб порталаар дамжуулан мэдээлэл солилцох
  • Мэдээллийн баазын хуулбар байдлаар мэдээлэл солилцох

 

 

 

ҮНДСЭН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД

Татварын веб сервис

Татварын мэдээллээр хангах үйлчилгээг онлайн болгон дараах 5 сервисээр хүргэж байна.

  • Татвар төлөгчийн үндсэн мэдээллийн сервис     
  • Тайлан тушаалтын мэдээллийн сервис
  • Татвар төлөлтийн мэдээллийн сервис       
  • Шагнал, урамшууллын мэдээллийн сервис
  • Татварын өр, үлдэгдлийн мэдээллийн сервис

Татварын веб портал

Татварын веб портал нь татварын сервисийг бусад байгууллагуудад хүргэх болон бусад байгууллагуудын сервисийг дуудан ашиглах боломжийг бүрдүүлсэн.

Өөрөөр хэлбэл өөрийн систем дээрээ татварын сервисийг дуудах боломжгүй байгууллагууд нь татвартай хийсэн гэрээний дагуу татварын веб порталд хэрэглэгчээр бүртгүүлэн татварын сервисийг ашиглах боломжтой юм. Харин бусад байгууллагуудаас веб сервисээр татварын мэдээлэл цуглуулах тохиолдолд тухайн байгууллагын сервисийг энэхүү веб портал дээр дуудан ашиглах боломжтой.

Веб портал дээр хийгдэх процессууд

  • Байгууллага бүртгэх                  
  • Гэрээ бүртгэх
  • Хэрэглэгч бүртгэх, тохируулах             
  • Гэрээний тохиргоо хийх
  • Сервис бүртгэх                    
  • Хэрэглэгч хооронд зурвас илгээх
  • Сервис ажиллуулах                  
  • Хэрэглэгч хооронд файл солилцох

Портал ашиглан татварын мэдээлэл цуглуулах

 

Цахим үнэмлэхний мэдээлэл бэлдэх систем

Энэхүү систем нь цахим үнэмлэх авах хүсэлтийн дагуу иргэний цахим үнэмлэхний чипэнд бичигдэх болон гадна хэвлэгдэх мэдээллийг тодорхой шат дараалал, шалгууртайгаар бэлдэж хэвлэх дамжлагад шилжүүлдэг бөгөөд энэ үйл ажиллагааны талаар тайлан гаргах систем юм.

 

Synchronization ашиглан бусад байгууллагаас мэдээлэл цуглуулах

Их хэмжээний өгөгдлийг байнга шинэчилж байх шаардлагатай тохиолдолд энэ аргыг ашиглан баазын түвшинд мэдээлэл солилцоно. Баазаар авсан мэдээллийг веб дээр харуулах ба татварын албаны байцаагч нар өөрсдийн эрхээр хандан ашиглана. Татварын байцаагч болон татварын ажилтнууд хэрэглэгчийн эрхийн тохиргооны дагуу мэдээллийг веб дээр харахаас гадна олон төрлийн форматаар татах боломжтой юм.

ДЭД БҮТЭЦ АШИГЛАСНААР ҮҮСЭХ ДАВУУ ТАЛУУД

Татварын мэдээлэл солилцох системийг нэвтрүүлснээр дараах давуу талууд бий болно. Үүнд:

Татварын үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн,   

Татварын мэдээлэл солилцоонд цаасгүй орчинг шуурхай үзүүлэх бий болгох

Бусад  төрийн  байгууллагуудын  татварын   

Мэдээллийг  давхар  цуглуулах,  шалгах  үйл мэдээлэлтэй холбоотой үйл ажиллагаа хялбарших    ажиллагааг арилгах

Татвар  ноогдуулалт,  хөндлөнгийн  мэдээлэлд шаардлагатай мэдээллийн эх үүсвэр нэмэгдэх

БУСАД СИСТЕМҮҮДТЭЙ ХОЛБОГДОН АЖИЛЛАХ УЯЛДАА ХОЛБОО

Татварын удирдлагын мэдээллийн систем /Татварын албаны дотоод системүүд/

Төрийн ТҮЦ машины систем

Цахим татварын систем 

Ухаалаг татварын систем