ЗГ-ын худалдан авах ажиллагааны портал
Захиалагч: Сангийн яам
Хэрэгжүүлсэн он: 2003

2003 онд Засгийн Газрын Худалдан авах ажиллагааны үйл явцыг удирдан хянах, мэдээлэл түгээх, худалдан авалтын талаарх мэдээ, тайлан боловсруулах зорилготой Веб порталыг боловсруулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү системийн цар хүрээ нь дотоодын болон олон улсын тендерийн зар нийтлэх болон түүний загварыг бэлтгэх, тендерт оролцогсодыг бүртгэх, ялагчийг сонгох, зарыг олон нийтэд түгээх, тендертэй холбоотой хэлэлцүүлэг явуулах зэрэг үйл ажиллагааг багтаасан байдлаар амжилттай боловсруулагдсан.

Худалдан авах ажиллагааны вэб порталыг ашигласнаар  

  • Засгийн газрын худалдан авахтай холбоотой зардлыг багасгах, худалдан авах үйл ажиллагааг хялбар, ил тод, нээлттэй болгох  
  • Улсын хэмжээнд төсвийн санхүүжилтийн үр ашиг, зарцуулалтанд хяналт тавих 
  • Тендерт оролцогсодын мэдээллийн сан байгуулах
  • Ёс журмыг чангатгах, үр дүнтэй хяналт шалгалт хийх, хүчирхэг санхүүгийн бодлого явуулах зэрэг ач холбогдолтой.

Худалдан авах ажиллагааны мэдээллийн системд Захиалагч байгууллагууд худалдан авах ажиллагааны талаарх зар, тендерийн дүн болон бусад мэдээллээ интернетээр оруулах ба нэгдсэн тайлан мэдээ хурдан шуурхай, үнэн зөв гарах, төрөл бүрийн хайлт хийх, Гүйцэтгэгч байгууллагуудад шинэ боломж, тендерийн талааарх мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэх боломжоор хангасанаараа ихээхэн ач холбогдолтой систем болж чадсан юм.