Цахим худалдан авах ажиллагааны систем
Захиалагч: Худалдан Авах Ажиллагааны Газар
Хэрэгжүүлсэн он: 2014

Монгол улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “тендерийн будлиан, авилга хээр хахуулыг халах зорилгоор төсвийн хөрөнгөөо бараа, ажил, үйлчилгээг 100% онлайн хэлбэрт шилжүүлэх” зорилт тусгагдсны дагуу цаг хугацаа, орон зайн хязгаарлалтгүй хүссэн үедээ цахим хэлбэрээр худалдан авах ажиллагааг зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн нэгдсэн систем юм.

Хэрэглэгчид:

  •  Иргэд, олон нийт
  • Дотоод, гадаадын мэргэжлийн зөвлөхүүд
  • Төсвийн байгууллага
  • Төрийн өмчит үйлдвэрийн газар
  • Төр, орон нутгийн өмчит компани
  • Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага

Цахим тендер

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол маргаан шийдвэрлэх зэрэг үйл ажиллагааг хурдан шуурхай, мэдээллийн давхардал, алдагдалгүйгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль мөн худалдан авах ажиллагааны ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хүрээнд цахим хэлбэрээр явуулахад  цахим тендерийн систем;

•          Нийлүүлэгчийн удирдлага

Төрийн худалдан авах ажиллагааны нийлүүлэгчийн удирдлагын систем нь Худалдан авах ажиллагаанд тендерт оролцогч аж, ахуйн нэгжүүдэд шударга, нээлттэй, өрсөлдөх тэгш боломжтойгоор оролцох боломжийг бий болгосон систем юм.

•          Цахим гэрээний удирдлага

Төрийн худалдан авах ажиллагааны цахим гэрээний удирдлагын систем нь цахим тендерийн системээр зохион байгуулагдсан тендер шалгаруулалтын гэрээг холбогдох бараа, ажил, үйлчилгээний хуваарь, тендерийн оролцогчийн чадавхийн мэдээллийг авч цахим хэлбэрээр гэрээ байгуулах боломжтой систем юм.

•          Цахим дэлгүүр

Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрийн систем нь төрийн байгууллагууд урсгал зардлаар зохион байгуулагддаг байнгын хэрэгцээт бараа, ажил, үйлчилгээг нэг буюу түүнээс дээш нийлүүлэгч, үйлчлэг, гүйцэтгэгчээс худалдан авах боломжийг бүрдүүлсэн систем

•          Цахим шалгалт

Төрийн худалдан авах ажиллагааны цахим шалгалтын систем нь худалдан авах ажиллагааны чиглэлээр боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт, шалгалтын үйл ажиллагааны мэдээллийг цаг тухай бүрт дэлгэрэнгүй хөтлөх, худалдан авах ажиллагааны мэргэшсэн А3 гэрчилгээ эзэмшигч ажилтны мэдээллийн сан бүрдүүлж, сургалтын байгууллагын бүртгэл, суралцагчдын бүртгэл, сургалтын үеийн ирцийн бүртгэл, асуултын сан бүрдүүлэх, шалгалт авах, шалгалтын үр дүн гаргах зэрэг үндсэн үйл ажиллагааны мэдээллүүдийг цэгцтэй, богино хугацаанд бэлэн болгож гараар хийгдэх үйлдлүүдийг автоматжуулж сургалт, шалгалтын үйл ажиллагааг хурдан шуурхай, үнэн бодитоор хийхэд системийн зорилго оршино.

•          Мобайл систем

Худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллийг иргэн, олон нийт, ААН-үүдэд нийлттэй, ил тод, хурдан шуурхай, цаг тухай бүрт нь мэдээллийг хөдөлгөөнт төхөөрөмж ашиглан хүргэх систем юм.

•          Мэдээлэл солилцооны систем

Тендер шалгаруулалтыг уламжлалт аргаар явуулахад тухайн тендерт оролцогчид шүүх, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт авах, банкны баталгаа авах гэх мэт үндсэн бус үйл ажиллагаанд цаг хугацаа их алдаж, хөрөнгө мөнгө зарцуулдаг байсан бол энэхүү шинэ системийг нэвтрүүлснээр эдгээр тодорхойлолтыг холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцох дэд бүтцээр дамжуулан real-time горимд холбогдож авах боломжтой болох юм.

Цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем бий болсноор дараах үр дүн бий болно.

  • Нээлттэй
  • Ил тод
  • Өрсөлдөх тэгш боломж
  • Үр ашигтай
  • Цаг хугацаа, газарзүйн хамааралгүй оролцох
  • Тендерт оролцогчийн хуурамч мэдээллийг илрүүлэх
  • Бодит өгөгдөлд тулгуурласан тайлан мэдээг гаргаж авах
  • Тендер шалгаруулалтын төлөвлөлт, явц, үр дүн нээлттэй ил тод болно
  • Тендерт оролцохоор сонирхогчдод урилгын мэдээлэл авах хялбар боломж бүрдэх
  • Тендерт оролцогчид системд илүү уян хатан оролцох боломжтой болно
  • Тендерт оролцогчдын бизнесийн нууц, мэдээ мэдээлэл бүрэн хамгаалагдах
  • Тендер шалгаруулалтын үнэлгээ автомат болох
  • Захиалагч нарын хуулийг биелүүлэх тал дээр гаргадаг алдааг бүрэн арилгах, системээр хянах
  • Олон нийтийн оролцоог нэмэгдэнэ

Төрийн болон төсөвт байгууллагын хувьд

 

  • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг захиалагч, ТЕЗ хоёрын хоорондох ХАА-ны төлөвлөлт, хяналтыг сайжруулах;
  • Тендер шалгаруулалтын эрх шилжүүлэлтийг цахим орчинд хийх;
  • Тендер шалгаруулалтыг нэр төрөл, зориулалт, газар зүйн байршлаар нь багцад хуваан төлөвлөх;
  • Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтнуудын нэгдсэн сангаас үнэлгээний хороог байгуулах;
  • Тендерийн баримт бичгийг цахим системд боловсруулах, батлах;
  • Тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулыг цахим хэлбэрээр авах;
  • Тендер хүлээн авах хугацаатай холбоотой маргаан байхгүй;
  • Төрийн байгууллагын бусад системтэй холбогдож тендер оролцогчийн мэдээллийг лавлах;
  • Үнэлгээний хорооны гишүүд өөрсдийн эрхээр орж цахим орчинд үнэлгээ хийх боломж бүрдсэн;
  • Хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчийн бүх мэдээллийг авч гэрээ байгуулагдан;
  • Тендер шалгаруулалттай холбоотой гомдол системээр дамжуулан гаргах, хариу өгөх;
  • Гэрээний гүйцэтгэлийг системээр дамжуулан хянах боломжтой.
  • Төрийн байгууллагууд нэгэн ижил үнээр, ижил чанартайгаар авах боломж бүрдэнэ;
  • Захиалагч нь нийлүүлэгч болон тухайн бараа, ажил, үйлчилгээнд үнэлгээ өгөх;
  • Төрийн байгууллагуудын байнгын хэрэгцээтэй бараа үйлчилгээний судалгааг авах;
  • Байнгын хэрэгцээт бараа, ажил, үйлчилгээний цахим ангилал болон түүний хувийн шинж чанарын нэгдсэн сантай болно;

 

Иргэн болон аж ахуй нэгж байгууллагын хувьд

 

  • Тендерт оролцогчийн өөрсдийн чадавхийн мэдээллийн нэгдсэн санг бий болгоно;
  • Тендерт оролцогч сонирхсон тендерийн төрөл, эдийн засгийн ангиллаар тендерийн урилгыг системд харах;
  • Цахим орчинд тендерийн материалаа боловсруулах;
  • Тендерт оролцогч нь тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулыг системээр дамжуулан гаргаж хариуг авах;
  • Тендерт оролцогч нь тендерийн материалыг бүрэн бэлтгэж оролцох боломжтой болсон;
  • Тендер шалгаруулалтын үр дүнд хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчтой гэрээ байгуулах эрх олгож гэрээ байгуулна. Гэрээ байгуулагдахад тендерт оролцогчийн тендерт санал болгосон мэдээлэл бүхий гэрээ автоматаар үүснэ.
  • Гэрээнд орсон өөрчлөлт, сунгалтын түүх үлдэнэ.
  • Гэрээний гүйцэтгэлийг системээр дамжуулан хянах боломжтой.
  • Гэрээний системээс нэг захиалагч дээрх гэрээнүүдийн явц болон нэг нийлүүлэгч дээрх гэрээнүүдийн явцын тайланг авах боломжтой.

 

Сургалтын байгууллага болон ХАА-ны мэргэшсэн мэргэжилтүүдийн хувьд

  • Сургалтын хөтөлбөрийг үүсгэх;
  • Суралцагчдын ирцийг мэдээллийг хөтлөх;
  • ХАА-ны А3 гэрчилгээ олгох шалгалтын цахимаар өгөх;
  • Шалгалтын асуултыг нийт сангаас санамсаргүйгээр үүсгэх;
  • Шалгалтын вариантыг олон үүсгэх;
  • Худалдан авах ажиллагааны мэргэшсэн мэргэжилтний нэгдсэн сан бий болно;
  • Шалгалттай холбоотой тайлан мэдээллийг авах;

Энэхүү системийн улсын болон орон нутгийн төсвийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор худалдан авах ажиллагаатай холбоотой үйл ажиллагаануудыг цахим орчинд нэгдсэн нэг удирдлага, хяналтын дор үйл ажиллагааны ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай зохион байгуулах түүнд олон нийтийн хяналт тавих мэдээллийг тогтолцоог бүрдүүлнэ.