ЗГ-ын хүний нөөцийн удирдлагын мэдээллийн систем
Захиалагч: Төрийн албаны зөвлөл
Хэрэгжүүлсэн он: 2005

Монгол Улсын Засгийн газар, Төрийн Албаны Зөвлөлөөс хэрэгжүүлж буй “төрийн албан хаагчийн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх” төслийн хүрээнд “Засгийн газрын хүний нөөцийн удирдлагын мэдээллийн систем”-ийг байгуулсан болно.

Системийн зорилго нь: Монгол улсын бүх Төрийн байгууллагуудын Хүний нөөцийн мэдээллийг бүртгэн, төрийн албан хаагчдын нэгдсэн мэдээллийн санг байгуулах зорилготой юм.

Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлд нийт төрийн 140 мянга гаруй албан хаагчдын мэдээллийг агуулсан мэдээллийн санг байгуулж, уг сантай ажилладаг веб програм хангамжийн системийг боловсруулж хүлээлгэн өгсөн юм. Энэ системийг төрийн 90 гаруй яам, агентлаг, томоохон байгууллагын хүний нөөц хариуцсан ажилтнууд ашиглан, Төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн, хөдөлгөөний мэдээллийг  боловсруулан нэгтгэж улсын хэмжээнд гаргадаг байдаг билээ. Төрийн албаны зөвлөл нь Хүний нөөцийн энэхүү системийг ашиглан нийт Төрийн албан хаагчдын талаарх мэдээллийг нэгтгэн цуглуулж, төрийн албан хаагчдын бүтэц, бүрэлдэхүүн, хөдөлгөөн болон төрийн албаны хүний нөөцийн иж бүрэн тайланг бэлтгэж, Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч болон холбогдох бусад байгууллагуудад мэдээллээ тайлагнан зохих мэдээллээр ханган ажиллаж байна.

Хүний нөөцийн програмын үндсэн хэрэглэгчид нь Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дээд шатны удирдлагууд байх юм. Хүний нөөцийн мэргэжилтэн ажилтнуудынхаа орон тоо, шилжилт хөдөлгөөний өөрчлөлт хийх, ажилтан шинээр сонгож авах, амралт төлөвлөх, хөдөлмөрийн гэрээ байгуулах зэрэг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэх бол дээд шатны удирдлагууд байгууллагын хүний нөөцийн холбогдолтой бүхий л мэдээллийг цаг алдалгүй авч байхад хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл хүний нөөцийн мэргэжилтэн ажилтнуудтай холбоотой бүх мэдээллийг боловсруулахад ашиглах бол дээд шатны удирдлага системээс байгууллагынхаа хүний нөөцтэй холбоотой мэдээллийг авахад хэрэглэнэ.

1. БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭДЭЭЛЭЛ

Хүний нөөцийн мэдээллийн модуль нь дараах мэдээллийг бүртгэнэ.

Ерөнхий мэдээлэл

Ажлын байрны мэдээлэл

Албанаас чөлөөлөгдсөн, халагдсан тухай мэдээлэл

2. АНКЕТЫН 1-Р МАЯГТ 

Энэ модуль нь төрийн албан хаагчийн анкетын 1-р маягтыг бүртгэж, хэвлэх модуль юм. Үүнд дараах мэдээллүүд байна. 

- Боловсрол

- Мэргэшил сургалт

- Зэрэг дэв, цол

- Ур чадвар

- Гадаад хэл

- Туршлага

- Бусад мэдээлэл

3. БҮРЭЛДЭХҮҮН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ

Дараах мэдээллүүдийг бүрэлдэхүүн хөдөлгөөний модульд бүртгэнэ.

- Одоогийн албан тушаал

- Шилжих хөдөлгөөн

- Ажилласан түүх

- Байгууллагаас гарах хөдөлгөөн

4. ЦАЛИН ХӨЛСНИЙ МЭДЭЭЛЭЛ

- Дараах мэдээллүүдийн цалин хөлсний мэдээлэлд бүртгэнэ.

- Сүлжээгээр авч байгаа цалин

- Одоо авч байгаа болон цалингийн сүлжээнээс тусдаа цалинждаг бол

- Нэмэгдлүүд

- Бусад орлого

5. ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ

Жил бүр удирдах албан тушаалтай төрийн албан хаагчтай үр дүнгийн гэрээ хийдэг ба энэ гэрээний мэдээллийг бүртгэнэ.

- Үр дүнгийн гэрээ

- Өмнөх жилийн үр дүнгийн гэрээнүүд

6. БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ

Системийг ашиглаж байгаа байгууллагын удирдлагын мэдээлэл, товч танилцуулга, удирдлагын мэдээлэл, байгууллагын лого зэргийг оруулах боломжтой.

7.БААЗ НЭГТГЭЖ, ХУУЛАХ

Энэхүү систем нь веб браузер ашиглан ажилладаг онлайн систем ба хэрвээ төв сервертэй онлайнаар холбогдох боломжгүй байгууллагуудын хувьд офлайн байдлаар ашиглаж болно. энэ тохиолдолд мэдээллийн санг хуулж төв сервер лүү нэгтгэх боломжтой.

8. ХАЙЛТ

Мэдээллийн санд байгаа албан хаагчийн болон байгууллагын мэдээллээс дурын түлхүүр үгээр хайлт хийж үр дүнг харах боломжтой.