Төрийн мэдээлэл солилцооны харилцан холболтын дэд бүтэцТөрийн мэдээлэл солилцооны харилцан холболтын дэд бүтэц
Захиалагч: Sky C&C
Хэрэгжүүлсэн он: 2012

Монгол улсын засгийн газар 2004 оноос хойш цахим засаглал, цахим арилжаа, цахим хэлцэл, цахим гарын үзэг зэрэг мэдээлэл технологид тулгуурласан харилцааны зохицуулалт, мэдээллийн системийн шинэ орчинг үүсгэхийг тулд  маш олон төсөл хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлсээр байна. Эдгээрийн нэг нь Төрийн мэдээлэл солилцооны харилцан холболтын дэд бүтэц байгуулах төсөл юм.

Манай компани нь Төрийн мэдээлэл солилцооны харилцан холболтын дэд бүтэц байгуулах төслийн ажлыг уг төслийн захиалагч болох Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын (МШХХТГ) шаардлагын дагуу боловсруулж байна. Энэхүү төсөл нь Төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, програм хангамжийн хэрэглээг нэмэгдүүлж, цаасан мэдээллийн солилцоог халах болон нийгмийн үйлчилгээг шуурхай үзүүлэхэд томоохон алхам болох юм. 

  • Засгийн газрын нэгдсэн ангилал кодчилолыг боловсронгуй болгох
  • Мэдээллийн нэгдмэл байдлыг бий болгох
  • Төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох техник технологийн орчинг бүрдүүлэх
  • Төрийн байгууллага хоорондын харилцааг харилцааг түргэн шуурхай болгох
  • Нэгдсэн ангилал, кодчилолын стандартыг бий болгох
  • Нэгдсэн ангилал, кодчилолын мэдээллийн сан болон удирдлагын системийг боловсруулах
  • Мэдээлэл солилцох нэгдсэн удирдлагын системийг боловсруулах
  • Мэдээлэл солилцох нэгдсэн системийг төрийн байгууллагуудад нэвтрүүлэх

Энэхүү төсөл нь Засгийн газрын мэдээлэл солилцооны нэгдсэн архитектур бүхий дэд бүтцийг байгуулах замаар нэгдмэл, харилцан холбогдсон цахим засгийн газрын үндсийг тавьж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэхэд чиглэгдэнэ. Төрөл бүрийн кодчилолын системтэй, харилцан уялдаагүй төрийн байгууллагуудын мэдээллийн системийн хооронд мэдээлэл солилцох боломжийг бий болгож, улсын хэмжээний нэгдсэн ангилал, кодчилолын тогтолцоог боловсронгуй болгох нь төслийн гол зорилго юм.

Төслийн зорилгод хүрэхийг тулд дараах зорилтуудыг хэрэгжүүлсэн.

  • Нэгдсэн ангилал, кодчилолын стандартыг бий болгох
  • Нэгдсэн ангилал, кодчилолын мэдээллийн сан болон удирдлагын системийг боловсруулах
  • Мэдээлэл солилцох нэгдсэн удирдлагын системийг боловсруулах
  • Мэдээлэл солилцох нэгдсэн системийг төрийн байгууллагуудад нэвтрүүлэх

   1.   Төрийн байгууллагуудын мэдээллийн системийн хооронд мэдээлэл солилцох систем - Мэдээлэл солилцооны систем нь нэгдсэн ангилал, кодчлолын мэдээлэл дээр үндэслэн төрийн байгууллагуудын  хооронд мэдээлэл солилцох үйл ажиллагааг илүү хялбар, үр ашигтайгаар зохион байгуулна.

Мэдээлэл солилцох систем нь бүтээмж сайтай, аюулгүй байдал болоод дэлхийн бусад орнуудын засгийн газарт хэрэглэгдэж буй батлагдсан технологийг ашиглан үүсгэх  бөгөөд ерөнхий суурь функцууд болон мэдээлэл нь стандарт код шиг, хэрэглэгч болон түүний эрхүүд нь зохион байгуулалттай загварчлан явагддаг. Төрийн мэдээлэл солилцооны систем нь үндэсний хэмжээний томоохон өгөгдлийн сангуудаас шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай олж, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, төрийн байгууллагуудын хооронд харилцан мэдээллийг солилцуулах үүрэгтэй.

   2.   Улсын хэмжээний нэгдсэн ангилал кодчилолыг бий болгох боловсронгуй тогтолцоог бий болгохТөслийн хүрээнд Төрийн байгууллагууд дээр ашиглагдаж буй кодчилолын судалгааг хийсэн бөгөөд байгууллагуудын хооронд ашиглагдаж буй ижил төрлийн кодуудыг хөрвүүлэх Нэгдсэн ангилал кодчилолын системийг боловсруулсан. Мөн байгууллагуудын ашиглаж буй кодуудыг нийтэд ил тод харуулах үүднээс болон байгууллагуудын шинээр үүсч буй кодын мэдээллийг цуглуулахад ашиглагдах www.code.gov.mn онлайн сайтыг боловсруулсан.

   3.   Төслийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох – Төслийн хүрээнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход шаардагдах 2 стандартыг боловсруулан батлуулаад байна. Үүнд:

  • Өнөө үеийн мэдээллийн технологи асар хурдтай хөгжиж буй нийгэмд мэдээллийг харилцан солилцох, мэдээллийг хамтран ашиглах зэрэг мэдээллийн технологийн хөгжил дэвшилд тулгуурласан процесс нийгмийн бүхий л салбарт асар ихээр хийгдэж байдаг билээ. Энэхүү мэдээлэл солилцоо, мэдээллийг хамтран ашиглах зэрэг процессыг төвөггүй, хялбар болгох үүднээс уг мэдээллээ өгөгдөл тус бүрээр нь кодлох шаардлага гардаг. Монгол улсын хэмжээнд харилцан солилцох, хамтран ашиглах өгөгдлийг кодлон илэрхийлэх удирдамжийг бий болгох зорилгоор боловсруулсан “Кодчилолын стандарт”,
  • Баримт бичлэгийг удирдан мета өгөгдөл (мета дата) -ийг үүсгэх, удирдах, ашиглах хүрээг тогтоож, зохион байгуулах нь маш чухал тул эдгээрийн  үндсэн зарчмуудыг тайлбарлаж тогтоох нь нэн тэргүүний хийх зүйл билээ. Баримт бичлэгийн удирдлагын мета өгөгдлийг төрөл бүрийн үйл явцад ашиглах боломжийг тодорхойлох үндэслэлийн дагуу боловсруулсан “Мета дата стандарт” юм.

   4.   Төрийн байгууллагууд дээр ашиглагдаж буй кодчилолын тогтолцоо, мэдээллийн систем, техник технологийн төлөв байдал зэрэгт судалгаа хийсний үндсэн дээр нэгдсэн ангилал, кодчилолын систем, мэдээлэл солилцох боломж бүхий мэдээллийн системийг Үндэсний Дата төв дээр байгуулах  

Системийн тухай

Төрийн мэдээлэл солилцооны харилцан холболтын систем нь төрийн нэг байгууллагын мэдээллийн сангаасшаардлагатай мэдээллийг олж бусад төрийн байгууллагуудыг шуурхай, найдвартай, үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй юм. Системд МУ-ын ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүх болон шүүхийн харъяа байгууллагууд, Засгийн газрын бүх яам агентлагууд холбогдоно.Төрийн байгууллагуудын мэдээллийн системүүд нь бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох боломжгүйгээр програмчлагдсан байх бөгөөд ихэнх тохиолдолд клиент сервер архитектур бүхий програм хангамжууд байдаг. Төрийн мэдээлэл солилцооны систем нь SOA буюу Service Oriented Architecture зарчимдээр үндэслэсэн ба төрийн байгууллагууд болон тэдгээрийнүзүүлэх үйлчилгээг веб сервис байдлаар зохион байгуулсан.Ингэснээр зөвшөөрөгдсөнхэрэглэгчид тухайнбайгууллагын веб сервисийгнийтлэг хэрэглээний ердийнhttp болон https протоколоордуудаж боломжтой. Энэ нь яам, агентлаг болон байгууллагын одоогийн системд их хэмжээний өөрчлөлт оруулахгүйгээр бусад байгууллагуудын веб сервисийг дуудан технологийн хувьд олон төрлийн системтэй зэрэг холбогдон ажиллах боломжийг бүрдүүлж байгаа.

Веб сервис нь хүсэлт хүлээн авсны дараа хандалтын болон бусад хяналт шалгалтын давхрагуудаар дамжин мэдээллийн санд хандаж, холбогдох мэдээллийг олж нэгдсэн ангилал кодчилолоор хөрвүүлэн хүсэлтийн хариуг боловсруулж буцаах зарчимаар ажиллана. Төрийн байгууллагын мэдээллийн системүүд нь Enterprise Service Bus / ESB/ архитектураар холбогдох ба байгууллага бүрт ESB агент буюу нууцлал, хамгаалалт бүхий дамжуулах агентын тусламжтайгаар холбогдох ба ESB агентууд бие биенээ таньж, харилцан өгөгдөл солилцоно.

 

ҮНДСЭН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД /СИСТЕМИЙН БҮТЭЦ/

Нэгдсэн ангилал, кодчилолын систем

Төрийн байгууллагууд нэг ижил мэдээллийг өөр өөрөөр кодлон ашиглах, өөр өөр төрлийн мэдээллийг нэг ижил кодоор кодлох явдал нь мэдээлэл солилцоход гардаг хамгийн том хүндрэл юм. Үүнийг нэгдсэн ангилал кодчилолын системээр шийдэснээр төрийн байгууллагууд өөр хоорондоо мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлсэн . Нэгдсэн ангилал кодчилолын мэдээллийн сан нь батлагдсан мастер ангилал кодын мэдээлэл болон холбогдох байгууллагуудын ангилал кодын мэдээлэл бүхий мэдээллийн сан юм. Нэгдсэн ангилал, кодчилолын систем нь хэрэглэхэд хялбар веб интерфейстэй ба системийн үндсэн хэрэглэгч болох төрийн байгууллагууд нь өөрийн ангилал кодын мэдээллийг оруулах болон шинэчлэх боломжтой. Мөн нэгдсэн ангилал кодын мэдээллийн сангаас хайлт хийх ангилал кодын мэдээлэл авах, статистик мэдэлллийг харах болон код үүсгэгч байгууллага шинээр код үүсгэх боломжтой.

Мэдээлэл солилцооны систем

Төрийн байгууллагууд нь өөрсдийн үйл ажиллагаа, үйлчилгээний онцлогт тохирсон мэдээллийн систем, өгөгдлийн баазыг зохих түвшинд байгуулан мэдээлэл бүртгэх, цуглуулах, боловсруулах байдлаар ажиллаж байгаа бөгөөд ашиглаж буй технологи, архитектур, бүтэц, зохион байгуулалтын хувьд өөр өөр түвшинд байдаг. Төрийн мэдээлэл солилцооны систем нь нэгдсэн ангилал, кодчилолын мэдээлэл дээр үндэслэн эдгээр төрөл бүрийн эх үүсврээс төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох үйл ажиллагааг илүү хялбар, үр ашигтайгаар зохион байгуулна. Энэ нь нарийн тохируулагдсан хэрэглэгчийн эрх байгууллага хоорондын гэрээ, хандалтын чанд удирдлага, хяналтын дор хэрэгжих нь ойлгомжтой.

Төрийн бүхий л байгууллагыг хамарсан, Улсын хэмжээний нэгдсэн ангилал кодчилолыг бий болсон, байгууллагуудын хооронд мэдээлэл солилцооны технологийг  шийдвэрлэж мэдээлэл солилцох дэд бүтэц орчинг бүрдүүлсэн.

СИСТЕМИЙН ДАВУУ ТАЛ, БОЛОМЖ

Мэдээлэл солилцох нэгдсэн системийг нэвтрүүлснээр дараах давуу талууд бий болно. Үүнд:

  • Ангилал кодын мэдээллийг нэг дор төвлөрүүлж, зөв эмх цэгцтэй хадгалана.
  • Засгийн газрын нэгдсэн ангилал кодчилолын портал сайт болох www.code.mn сайттай баазаараа
  • холбогдон ажиллана.


  • Кодын мэдээллийг excel рүү форматаар экспортлоно.
  • Төрийн үйлчилгээг түргэн, шуурхай болгох
  • Төрийн удирдлагыг бүтээмжтэй болгох
  • Давхардсан бүртгэл, үйл ажиллагааг халах болон хялбарчилах
  • Бүртгэлийн төгөлдөршил бий болгох