МУ-ын төсвийн төлөвлөлтийн мэдээллийн систем
Захиалагч: Сангийн яам
Хэрэгжүүлсэн он: 2009

Тус компани нь 2009 оны 1 сараас эхлэн Канадын FreeBalance компанитай хамтран Монгол Улсын төсвийн төлөвлөлтийг онлайн горимд төлөвлөн, төсөвлөдөг болгох зорилготой Засгийн газрын томоохон системийг гадны мэргэжилтэн, зөвлөхүүдтэй хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн.

Энэхүү системийг ашигласнаар, Төсөвт байгууллага нь ирэх жилийн төсвөө онлайнаар оруулдаг, дээд шатны байгууллага нь харъяа байгууллагуудынхаа төсвийг нэгтгэж хянадаг,  яамдуудын хянаж нэгтгэсэн төсвийн саналыг Сангийн яам нэгтгэн боловсруулж, хянаад УИХ хуралд өргөн барьдаг, УИХ-аар батлагдсан төсвийг Яам тус бүрт хүргүүлж, санхүүжүүлэх хуваарийг түргэн хугацаанд хийдэг түвшинд хүрэх юм. Мөн төвлөрсөн системийг ашигласнаар төсвийн төлөвлөлтөд ашиглагддаг үнэ тариф, норм нормативууд ижилсэж, төлөвлөлтийн алдаанаас үүсдэг алдагдлыг хэмжээ арилах юм.  Мөн Санхүүжүүлсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг сар, улирал бүр төсөвт байгууллагуудаас  хүлээн авч нэгтгэх ба Төсвийн төлөвлөгөө ба гүйцэтгэлийн мэдээлэл үнэн зөв бодитойгоор гарах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Энэ шийдлийг нэвтрүүлэхээс өмнө Сангийн Яам Монгол улсын төсвийн төлөвлөлтийн мэдээг төрийн байгууллуудаас офлайн байдлаар цуглуулж, компьютерт оруулах, түүнийгээ нэгтгэх зэрэг асар хүндрэлтэй байдлаар үйл ажиллагаагаа явуулж байсан ба санхүүгийн мэдээ, статистикийн тайланг улсын хэмжээнд боловсруулахад маш их цаг хугацаа зарцуулдаг байсан бол уг систем нэвтэрснээр төсвийн төлөвлөлтийн үйл ажиллагаа онлайн байдлаар түргэн шуурхай бэлтгэгдэх боломжтой болох юм.