Иргэний бүртгэлийн (хурууны хээний автоматжуулсан) систем
Захиалагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Хэрэгжүүлсэн он: 2010

2010 онд Улсын Их Хурлаас иргэний ухаалаг үнэмлэх олгох мэдээллийн сан буюу иргэдийн бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох зорилгоор иргэний биеийн давхцахгүй өгөгдөл буюу фото зураг, хурууны хээ бүхий иргэний шинэчилсэн бүртгэлийг явуулах ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Дээрх зорилгын доор Иргэний шинэчилсэн бүртгэлийн систем нь амжилттай хэрэгжиж орон нутгийн 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг хамарсан иргэний бүртгэлийн 368 нэгжид суурилуулагдаж 16 аас дээш насны 1,600,000 иргэний мэдээллийг амжилттай бүртгээд байна.

Орон даяар хэрэгжих иргэний шинэчилсэн бүртгэлийн үйл ажиллагааг автоматжуулах болон Монгол улсын 16-аас дээш насны 1.7 сая орчим иргэдийн хурууны хээ, фото зураг болон бусад холбогдох хувийн мэдээллийг нэг жилийн дотор цуглуулж, найдвартай, давхардалгүй нэгдсэн мэдээллийн санг үүсгэхэд оршино.

Энэхүү систем нь монгол улсын нийт иргэдийг хамрах бөгөөд доорх хэрэгжүүлэгч байгууллагууд ажиллаж байна.

  • Улсын бүртгэлийн ерөнхий газар
  • Нийслэл, сум дүүрэг хороодын бүртгэлийн алба