Санхүүгийн тайлан баланс нэгтгэлийн систем
Захиалагч: Сангийн яам
Хэрэгжүүлсэн он: 2003

Монгол Улсын Засгийн Газар, Сангийн яамнаас хэрэгжүүлж буй уг төслийн хүрээн “Санхүү тайлан баланс нэгтгэлийн систем” –ийг боловсруулан ажилласан билээ.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллгуудын тайлан балансыг нэгтгэн цуглуулж улсын хэмжээнд дүн шинжилгээ хийж, судалгаа тайлан боловсруулах зорилготой.

Санхүүгийн тайлан баланс нэгтгэлийн системийг 2003 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү систем нь Сангийн Яамны Санхүү, Нягтлан Бодох Бүртгэлийн Газрын үйл ажиллагаанд ашиглагддаг бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн бүхий л байгууллага, компаниудын санхүүгийн тайлан балансыг нэгтгэн цуглуулж, улсын хэмжээнд хувийн хэвшлийн санхүүгийн дүн шинжилгээ хийх, судалгаа тайлан боловсруулах зорилго бүхий санхүүгийн мэдээллийн систем юм. Төслийн II үе шатанд мэдээллийн системийг онлайн хэлбэрт шилжүүлэн бүх 21 аймаг, хотын дүүргийн санхүүгийн хэлтэс болон хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдөө мэдээллээ оруулах боломжийг олгосноороо цаг хугацааны болон үйл ажиллагааны хувьд маш аятай боломжийг бүрдүүлсэн юм.

Энэхүү системийг нэвтрүүлэхээс өмнө Сангийн Яам санхүүгийн тайлан мэдээг байгууллагууд болон компаниудаас цаасаар цуглуулж, компьютерт оруулах, түүнийгээ нэгтгэх зэрэг асар хүндрэлтэй байдлаар үйл ажиллагаагаа явуулж байсан ба санхүүгийн мэдээ, статистикийн тайланг улсын хэмжээнд боловсруулахад маш их цаг хугацаа зарцуулдаг байсан нь одоо нэгэнт мартагдсан билээ.