Цахим татварын систем
Захиалагч: Татварын ерөнхий газар
Хэрэгжүүлсэн он: 2013

Төслийн тухай

МТА цахим татварын чиг үүргийг дэмжин ажиллах зорилгоор Цахим татварын мэдээллийн системийг Монгол улсын татварын хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэхүү шийдвэрийн хүрээнд татвар төлөгчид учруулж буй бүхий л хүндрэл чирэгдлийг үгүй болгохуйц системийг төсөл боловсруулах үе шатаар хэрэгжүүлэн нэвтрүүлээд байна.

Системийн тухай

Татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулж, татварын албадын үйл ажиллагааг боловсронгуй болгох

Монголын татварын албаны захиалгаар татварын үндсэн үйл ажиллагаа буюу татвар төлөгчийн бүртгэл, татварын тайлан хавсралт мэдээг тайлагнах хүлээн авах, татвар төлөлтийн бүртгэл, татварын тооцооллын бүртгэл, татварын өрийн бүртгэлийн процессуудыг бүрэн хангах вебэд суурилсан систем юм.

Уг систем нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоо, мэдээлийн нэгдмэл байдлыг бий болгосны үндсэн дээр татварын байгууллагуудын мэдээлэл цуглуулах, солилцох техник, технологийн орчинг бий болгож, татварын үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй, ил тод, хялбар болгох, оновчтой бодлого шийдвэр гаргалтыг дэмжих

           Системийн үндсэн процессууд                                                                   Системийн дүрүүд

 

 

 

 

 

 

 

 

 

 

Цахим татварын мэдээллийн систем нь дараах дэд системүүдээс бүрдэнэ. Эдгээр дэд системүүд нь хоорондоо уялдаа холбоотой ажиллана.

Админ-Тайлангийн удирдлагын дэд систем

  • Тайлангийн маягт удирдах
  • Хавсралт мэдээний загвар удирдах
  • Ажлын урсгал удирдах
  • Мэдээ мэдээлэл оруулах
  • Хууль, тушаал, заавар, журам, заавар оруулах
  • Санал асуулга үүсгэх
  • Татварын албаны ажилтны бүртгэл удирдах
  • Зар оруулах

Татварын улсын байцаагч /ТУБ/-Цахим тайлангийн хүлээн авах систем

  • Татвар төлөгчийг бүртгэх
  • Тайлангийн хяналт шалгалт хийх
  • Илүү төлөлтийн хүсэлтүүдийг шийдвэрлэх
  • Татварын тооцооллын хүсэлтүүдийг шийдвэрлэх
  • Татварын өрийн хүсэлтүүдийг шийдвэрлэх
  • Цахим гарын үсгийн хүсэлтийг шийдвэрлэх

Татварын улсын ахлах байцаагч /ТУАБ /-Цахим тайлангийн хяналтын дэд систем

  • Татвар төлөгчийн бүртгэлийн хяналт
  • Тайлангийн ирцийн хяналт
  • Хүсэлтүүдийн шийдвэрлэлтийн хяналт
  • ТУБ-ын ажлын явцын хяналт
  • ТУБ-ын ажлын хуваарилалт
  • Тайлангийн нэгтгэл

Татвар төлөгч-Цахим тайлангийн систем

  • Татвар төлөгчийн бүртгэлийн процесс
  • Тайлан илгээлтийн процесс
  • Татвар төлөлтийн процесс
  • Татварын тооцооллын бүртгэлийн процесс
  • Татварын өрийн бүртгэлийн процесс
  • Татварын үндсэн бус үйл ажиллагааны процесс

Системийн давуу талууд 

  • Татвар төлөгчийн бүртгэлийг онлайнаар хийх
  • Тайлан илгээх үед гардаг энгийн арифметик алдаа, тайлан хоорондын уялдаа холбоо, өссөн дүнгийн шалгуур, их бага байх шалгуур, хавсралт мэдээ тодруулгын дүнтэй шалгах шалгуур, тодорхой хязгаараас давахгүй байх дүнгийн шалгууруудыг систем автоматаар шалгаж цаг хугацаа, зардал хэмнэх
  • Тайлан хүлээн авалт, хяналтын процесс татвар төлөгчдөд ил тод явагдах
  • Татвар төлөгч татвар төлөлтийн талаарх үнэн бодит мэдээллийг хүссэн цагтаа системээс авах
  • Буцаан олголтуудыг татварын албанд очилгүйгээр шийдвэрлүүлэх, хянах
  • Татвар төлөгчийн олон хэрэглэгчийг нэмэх, эрхийн удирдлагыг хийх
  • Дурын нягтлан бодох бүртгэл санхүүгийн системээс шууд татварын тайлангаа илгээх /Санхүүгийн систем нь Цахим татварын мэдээллийн системээс урьдаар бэлтгэж нийтэд тавьсан XML файлыг бөглөж илгээх зарчмаар тайлан илгээгдэнэ/

Систем ашигласнаар үүсэх давуу талууд 

a.Вебэд суурилсан татварын систем тул ажлаасаа, гэрээсээ, гадаад улс орноос нэмэлт програм хангамж суулгахгүйгээр татварын тайлан тушаах, татвар төлөх бүрэн боломжтой.

b.Тайлан гаргах үед энгийн арифметик үйлдлүүдийг систем хийж тайлан гаргаж байгаа хүний ажлыг хөнгөвчилнө.

c.Татвар албанд бүртгэлтэй холбоотой, татварын тайлантай холбоотой, өртэй холбоотой, төлөлттэй холбоотой, буцаан олголтын бүхий л хүсэлтүүдийг гарган хүсэлтүүдийг шийдвэрлүүлэх, шийдвэрлэлтийг хянах бүрэн боломжтой.

d.Татварын тайлан хүсэлтүүдийг ямар байцаагч хэдний өдөр хүлээж аваад хэдний өдөр шийдвэрлэсэн хэрвээ тайланг буцаасан бол ямар шалтгаанаар буцаасан зэргээр татварын албатай бодитой харилцаатай байх боломжтой болно.

e.Шаардлагатай тохиолдолд цахим тайланг хэвлэж татварын албанд шалгуулах болломжтой. /Цахим тайланг хэвлэхэд баркодтой албан ёсны баталгаатай тайлан хэвлэгдэнэ/

f.Хуулийн хугацаа дуусаагүй тохиолдолд тайланд засвар хийн олон дахин илгээх боломжтой.

g.Хуулийн хугацаа дууссаны дараа хүсэлт гарган хуулийн хугацааг эхлүүлэх боломжтой.

h.Лавлагаа тодорхойлолтыг татварын албаны ажилтны шийдвэрээс үл хамааран авах, хэвлэх бүрэн боломжтой.

i.Үндсэн сервер тоног төхөөрөмж Үндэсний Дата Төв дээр байрлах ба 24 цагийн тасалдахгүй, доголдохгүй найдвартай ажиллагааг хангана.

j.Систем нь 10 гигабайтын өндөр хурдны зурвасыг ашиглах ба тайлан илгээх үед ачаалал өгөн гацдаг асуудал гарахгүй.