Цахим сургуулийн систем
Захиалагч: Бага, дунд, бүрэн дунд сургуулиуд, цэцэрлэг
Хэрэгжүүлсэн он: 2012

ИНТЕРАКТИВ ЦАХИМ СУРГУУЛЬ гэдэг бол Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагааг автоматжуулахаас гадна сургууль, эцэг эх, сурагчдын хооронд харилцааны онлайн гүүр болон ажилладаг вэбэд суурилсан програм хангамж юм. Энэхүү системд эцэг, эх, багш, сурагчид хүссэн байрлалаасаа интернетийн сүлжээ ашиглан холбогдож, сургалтын процесстой холбоотой бүхий л мэдээллээ үзэж болохоос гадна өөр хоорондоо харилцах, мэдээлэл солилцох, онлайн сургалт зохион байгуулах, суралцах боломжийг олгох болно.

Систем нь ялгаатай хэрэглэгчийн эрхүүд бүхий дараах 4 үндсэн модулиудтай бөгөөд тэдгээр нь дотроо дэд модулиудад задарна. Үүнд:

  • Сургуулийн модуль

Сургуулийн дотоод үйл ажиллагаа, бизнес процессийг боловсронгуй болгох, системийн хэрэглэгчдийн хооронд санал гомдол хүлээж авч нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой юм. Сургуулийн ажилчид өөрсдийн эрхээр системд нэвтрэн ажил үүрэгтэй холбоотой мэдээлүүдээ удирдах, төрөл бүрийн тайлан, статистик мэдээллийг график, хүснэгтэн байдлаар гэх мэтээр харахаас гадна хичээлийн хуваарийг автоматаар зохиох функцтэй байгаа нь сургуулийн сургалтын ажилтан болон багш, сурагчид, эцэг эхчүүдэд хичээлийн хуваарь зохиох болон түүнийг тэмдэглэж авахад зарцуулдаг цаг хугацааг хэмнэх давуу талтай. Түүчнлэн онлайн төлбөрийн систем болон номын сангийн систем, онлайн хичээлийн модулиуд энэхүү системд багтаж байгаа юм.

  • Багшийн модуль

Багш нь өөрийн дааж авсан ангийн мэдээллийг удирдах, анги хамт олон хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, өөрийн ангийн болон өөрийн орох хичээлүүдийн хуваарийг харах, сурагчдын ирцийг бүртгэх, сурагчдын мэдээлэл, гэрийн даалгаварын мэдээлэл, сурагчдын сурлагын явцын болон улирлын, жилийн эцсийн дүн, хичээлийн явцыг удирдах, төлбөр тооцооны мэдээллийг удирдах, сурагч болон эцэг эхчүүдийн системд нэвтрэх эрхийг үүсгэх боломжтой.

  • Эцэг эхийн модуль

Эцэг эхчүүд нь багш, сургуультай байнгын холбоо харилцаатай байх маш том боломжийг энэхүү систем олгож байгаа бөгөөд үүхдийнхээ хичээлд оролцсон байдал, ирц, хичээлийн хуваарь, даалгавар болон бусад мэдээллүүдтэй танилцах, заасан хичээлүүдийн хөтөлбөрийг нь харж ойлгосоноор хүүхдийнхээ хичээлийг давтахад туслах, багшийн заасан арга барилаар заах, хүүхдийнхээ сургалтанд нөлөөлж буй асуудлаар сургуулийн захиргаа, менежер, багш, эцэг эхтэй онлайнаар зөвлөлдөх, төлбөр хураамжийн мэдээлэлтэй танилцах, төлбөрийн хуваарыг харах, онлайнаар төлбөр төлөх боломжтой юм.

  • Сурагчийн модуль

Сурагчид хичээлийн хуваарь болон дүнгийн мэдээллийг онлайнаар мэдэх, өөрийн сурлагын амжилт болон дүнг харьцуулан дүн шинжилгээ хийх, багш болон бусад сурагчидтай мэдээлэл солилцоход цаг алдахгүй, сайн ойлгоогүй хичээлийг дахин онлайнаар судлах боломжтой бөгөөд сурагчид хоорондоо хичээлийн талаар болон сонирхдог зүйлсийнхээ талаар санал бодлоо солилцож хэлэлцүүлэг явуулах, төгссөн хойноо ч мөн уг системээр дамжуулан хоорондоо холбоотой байх, хадгалсан зураг, дурсамжаа сэргээх, сургуулийн үйл ажиллагааны талаархи санал бодлоо хэлж хувь нэмрээ оруулах гэх мэт боломжуудтай.

Эрхэлж буй бизнес, ажил амжилтын төлөө бүхий л цаг заваа зарцуулан хөдөлмөрлөж буй зах зээлийн эдийн засгийн өнөө үед эцэг эхчүүд үр хүүхдийнхээ хичээл сурлага, мэдлэг боловсролд төдийлөн анхаарч чадахгүй байгаа билээ. Хүүхдийн сурах нөхцөл, бололцоог нь хангаж, нэр хүндтэй сургуульд суралцуулсанаар эцэг эх, асран хүмүүжүүлэгчийн үүрэг хязгаарлагдахгүй. Интернэт ердийн хэрэглээ болсон өнөөгийн нөхцөлд энэ хүндрэлийг арилгах боломжийг танд ИНТЕРАКТИВ ЦАХИМ СУРГУУЛЬ олгоно. Түүнчлэн онлайн төлбөрийн системийн тусламжтайгаар сургууль болон эцэг эхчүүдийн аль аль нь цаг хугацаа хэмнэх, сургуулийн дотоод үйл ажиллагаа боловсронгуй болсоноор удирдлагын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх боломж нэмэгдэж байгаа юм.

Энэ нь сургууль, багш, эцэг эх, сурагчийн хоорондын нягт уялдаа холбоог хангах гүүр болж сургалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, системийн хэрэглэгчид хоорондоо түргэн шуурхай мэдээлэл солилцох боломжоор хангаж ажиллахаас гадна сургуулийн дотоод үйл ажиллагааг бүхэлд нь автоматжуулах систем, сурагчдад зориулсан сошиал сайт бүхий вэбэд суурилсан нэгдсэн систем юм.