Уул уурхай, газрын тосны цахим тайлангийн систем
Захиалагч: Монголын Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгын Ажлын Алба
Хэрэгжүүлсэн он: 2014

МОҮИТБС (Монголын Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилга)-ын ажлын алба нь байгалийн баялгаас (ашигт малтмал, газрын тос, байгалийн хий) олж буй орлогыг олон нийтэд ил тод болгосноор түүнийг нийтийн сайн сайхны төлөө захиран зарцуулахад нь оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл юм.

 ОҮИТБС-ын ажлын албаны цахим тайлангийн систем нь уул уурхай, газрын тосны компаниудын улс болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, хураамж, хандив дэмжлэгийн мэдээлэл ба Монгол Улсын Засгийн Газрын хүлээн авсан татвар, төлбөр, хураамжийн тухай мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй болгох зорилготой. Түүнчлэн тусгай зөвшөөрөл болон олборлох үйл ажиллагааны явцад хэдий хэмжээний байгалийн баялагийг ашигласан тухай мэдээллийг иргэний нийгмийн байгууллагууд болон сонирхсон хэрэглэгчдэд мэдээлэх гол хэрэгсэл нь байх болно.

Төслийн үр дүнд 2014 онд уул уурхай газрын тосны 1050 компани системд бүртгүүлж 992 компани тайлангаа илгээсэн. Төрийн байгууллагуудаас төрийн захиргааны 13, орон нутгийн захиргааны 31 байгууллага цахим системийг ашиглан тайлангаа илгээсэн. 

Түүнчлэн 2006-2013 оны тайлангийн архивын материалыг цахим хэлбэрт шилжүүлснээр өгөгдлийг цаашид судалгаа шинжилгээнд ашиглах боломжийг бүрдүүлсэн.

Төслийг хэрэгжүүлснээр нийгэмд дараах эерэг үзүүлэлтүүд бий болно.

  • Мэдээллийн ил тод,  хүртээмжтэй байдал нэмэгдэх
  • Мэдээллийг цаг алдалгүй шуурхай авах боломжтой
  • Өөр өөр эх үүсвэрийн мэдээллийг нэг дороос авах боломж
  • Лицензийн байршил, харьцуулсан үзүүлэлтийн мэдээллийг кадастрын зураглалаас харах боломжтой
  • Уул уурхайн хайгуул олборлолт, газрын тосны үйлдвэрлэл борлуулалт, туршилтын талаарх нэгдсэн мэдээллийн сангаас хайлт, шүүлт хийж мэдээлэл авах