Онлайн сургалтын платформ
Захиалагч: Монголын мянганы сорилын сан
Хэрэгжүүлсэн он: 2012

Mэргэжил боловсролын байгууллагуудын нийгмийн амьдралд чиглэгдсэн мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхийн сургалт Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хувийн хэвшил давамгайлсан хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн хөгжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын багш нарын мэдлэг, ур чадварыг орчин үеийн шаардлагын дагуу хөгжүүлэх, материаллаг орчинг сайжруулах явдал зүй ёсоор гарч ирдэг.

Энэхүү асуудлыг шийдэхийн тулд Монголын Мянганы сорилтын сан (MМСС)-гийн санхүүжилтэйгээр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Мэргэжлийн боловсрол, сургалтын газар электрон сурах арга барилыг бий болгон  энэхүү чадвар, мэдээ, мэдээлэл онлайн портал сайт хэлбэрээр програм хангамжийн түвшинд хэрэгжүүлэхийг зорин тухайн системийг хөгжүүлсэн болно.

Төслийн гол шаардлага нь нээлттэй эх бүхий онлайн сургалтын платформыг нутагшуулан ажиллуулах явдал байсан бөгөөд бид Sakai онлайн сургалтын платформыг санал болгосон болно. Sakai системийг Mellon Foundation санхүүжилтээр АНУ-н 5 том их сургууль болох Michigan, Stanford, MIT, UC Berkeley болон Indiana-н их сургуулиуд өөрсдийн сургалтын бааз суурь, технологи дээр суурилан боловсруулсан бөгөөд 2005 онд нийтэд танилцуулагдаж, өдгөө Sakai сан энэ төслийг хариуцан хөгжүүлдэг, нээлттэй эх бүхий систем юм. Java технолоиор, Service-Oriented архитектураар боловсруулсан систем юм. 

Бидний хувьд Sakai сантай хамтран ажиллаж, Монгол хэлний бүрэн орчуулгыг тус системд оруулсан бөгөөд хэрэглэгчийн шаардлагын дагуу нэмэлт модулиудыг хөгжүүлэх, үйл ажиллагааны онцлогт тааруулан модулиудыг сайжруулах, онлайн контент үүсгэх боломжийг бий болгох ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно.

Мэдээлэл арга зүйн үндэсний төвөөс Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн багш оюутнуудыг сургах мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор Онлайн сургалтын системийн хүрээнд дараах модулиудыг гүйцэтгэсэн.

Үүнд:

  • И-мэйл 
    • Системд хамааралтай бүх сургууль хоорондоо мэйл явуулах боломжтой.
    • Сургуулийн  хуваарь хичээл гэх мэт мэдээллийг мэйлээр илгээдэг байх боломжтой.

Нийтийн хуанли төлөвлөгөөг хувийнх юм шиг ашиглах. Жишээ нь:  шүүлэг, хурал цуглаан, сургуулийн аялал, үйл явдал гэх мэт үйл ажиллагааны цагийн хувиар он сар нь төлөвлөгөөний хуанли дээр харагдах бөгөөд хэрэглэгч нэвтэрч орон бүртгүүлэх оролцох боломжтой болно.

  • Видео хичээл
    • Хэрэглэгч файл байршуулах
    • Байршуулсан файлыг засах, устгах
    • Байршуулсан файлыг татах боломжтой.

Энэхүү хэсэгт файл болон видео хичээл байршуулах бөгөөд  видео хичээлээ ажиллуулах  тоглуулагч байршуулан тухайн хичээлээ татаж авах боломжтой байна. Дүрс бичлэгийн сонголт дараах форматтай байна. Үүнд:  avi, mov, mpeg  өргөтгөлтэй байна.

  • Хувийн хэрэг
    • Хэрэглэгчийн хувийн тохиргоо
    • Мэссеж илгээх
    • Хувийн профайл үүсгэх
    • Фото альбом үүсгэх
    • Холболтууд  үүсгэх 

Техник мэргэжлийн боловсролын байгууллагын хэрэглэгч хувийн профайл үүсгэх, хоорондоо төслийн групп үүсгэж харилцан суралцах, хэрэглэгчийн мэдээлэл болон фото альбом  үүсгэх боломжтой байх.  Жишээ нь: Biznetwork.mn facebook.com

  • Хэлэлцүүлэг   
    • Сайтын нийт хэрэглэгчид хэлэлцүүлэг зохион байгуулах 
    • Хэлэлцүүлэгт тохиргоо хийх  
    • Нийт хэлэлцүүлэгийн статистикийг харах

Ангилагдсан сэдвийн дагуу форум үүсгэх, хэлэлцүүлэг мэтгэлцээн явуулах.  

  • Мэдээ   
    • RSS feed –ийг ашиглан мэдээ оруулах
    • Мэдээнд тохиргоо хийх

Багш болон мэргэжил сургалтын төв,олон нийтэд хандсан мэдээ мэдээлэл нийтлэгдэнэ.

  • Нөөц -Resource 
    • Файл байршуулах /word, excel, power point, video, multimedia, jpg,/
    • Хэрэглэгч хэрэгтэй файлаа татах
    • Бэлтгэсэн сургалтын материалыг байршуулах

Системийн нийт файлын сан байх бөгөөд энэхүү хэсэгт бүх сургуулийн хичээлийн материал, тестийн сан гэх мэт байршина.

  • Хувийн сан /drop box/
    • Хэрэглэгч хувийн файлын сан байршуулах
    • Байршуулсан файлд үйлдэл хийх

Хэрэглэгч нь файлуудаа байршуулж нийтэд  тараана.

  • Товч тэмдэглэл
    • Сургалтын менежер сургалтын төлөвлөгөө оруулах
    • Сурагч болон багш хэрэглэгч хэвлэх, харах
    • Төлөвлөгөө нь календарь дээр харагдана.
  • Хуваарь /календарь/
    • Мэдээлэл оруулах  
    • Нэгтгэх  
    • Бүхий л үйл явдлыг хуваарьт харуулах

Сургуулийн хэмжээнд нийт мэдээ мэдээллийг мэдэгдэнэ.

  • Гэрийн даалгавар
    • Бие даалт нэмэх /хугацаа, оноо, нэмэлт загвар,хавсралт, тохиргоо/
    • Гэрийн даалгавар /хугацаа, оноо, нэмэлт загвар,хавсралт, тохиргоо/
    • Тохиргоо хийх
    • Бие даалт авах

Суралцагчийн гэрийн даалгаварын багш байршуулах бөгөөд суралцагч энэ хэсэгт гэрийн даалгавраа авах бөгөөд мөн буцаан явуулж шалгуулах бөгөөд шалгагдсан гэрийн даалгавар бие даалт хичээлийн дүнтэй хамааралтай ажилна.

  •  Тест болон шалгалт
    • Шалгалт төрлөө сонгон шалгалтаа  үүсгэх
    • Бэлэн шалгалтын материал тавих
    • Тестийн үнэлгээ өгөх
    • Тестийн өгөгдлийн санд харилцан тестийн мэдээлэл оруулах
    • Нэвтрэх эрхийг тодорхой заасан IP хаягаар хязгаарлалт тавих

Тест авч байгаа нэг ангид хандалтын IP хаягаар нь хязгаарлалт тогтооно. Тестийн өгөгдлийн санд харилцан тестийн мэдээлэл оруулах болон тестэнд үнэлгээ өгнө. 

  • Хичээл
    • Хичээлүүд  үүсгэх
    • Үүсгэсэн хичээл дээр  шалгалт, бие даалт хавсаргах

Багш болгон өөрийн хичээлийг байршуулах бөгөөд нэвтрэх эрхтэй суралцагчид тухайн хичээлд оролцох дүгнэгдэх болно. Хичээлийн дүн, гэрийн даалгавар, шалгалт бие даалт гэсэн модулиуд харилцан хамааралтай ажиллана.

  • Гэрийн даалгавар
    • Гэрийн даалгавар үүсгэх
    • Гэрийн даалгавар явуулах

Багш болгон өөрийн гэрийн даалгавраа  байршуулах бөгөөд нэвтрэх эрхтэй суралцагчдын гэрийн даалгавар дүгнэгдэх болно. Хичээл, хичээлийн дүн, шалгалт бие даалт гэсэн молдулиуд харилцан хамааралтай ажилна.

  • Дүнгийн дэвтэр
    • Дүнгийн дэвтэр үүсгэх
    • Дүнг боловсруулах
    • Гэрийн даалгавар, бие даалт,.... , дүгнэж өгөгдлийн санд байршуулах
    • Тухайн дүнг хэрэглэгч оруулсан багш 2-оос өөр хэрэглэгч харах боломжгүй байх.

Суралцагчийн хичээлтэй холбоотой бүхий л дүн дүгнэгдэх болно.

  • Шар хуудас
    • Сургуулийн  бүртгэл
    • Багшийн бүртгэл
    • Сургуулийн мэдээлэл
    • Багшийн мэдээлэл
    • Нийт мэдээллээс хайлт хийх

Тухайн системийг ашиглаж буй бүх сургуулийн мэдээлэл харагдах болно.

  • Толь бичиг
    • Үг нэмэх
    • Тухайн оруулах үгийг ангилалд хамааруулах
    • Ангилал нэмэх , засах, устгах
    • Тухайн үгтэй  холбоотой зураг оруулах
    • Оруулсан зургаа таглах. Нэг зурагт хэдэн ч таг байна.
    • Үгийг 4 янзын хэл дээр хадгалах боломжтой.
    • Үгнээс хайлт хийх  боломжтой.

Тухайн тольд техникийн хэллэгтэй дүрсэн мэдээлэл орно.

  • PDF номын сан
    • Хэрэглэгч  pdf- файлыг  хөрвүүлэгч програм ашиглан /FBP publisher  professional/  хөрвүүлнэ.
    • Тухайн хөрвүүлсэн файлыг  pdf санд байршуулах
    • Байршуулсан номонд засвар хийх
    • Номыг хэн хэнд үзүүлэх сонголттой
    • Тухайн номыг татах болон татахгүй байхаар байршуулж болно.

PDF файлын сан үүсгэн тэрхүү  файлаа flash-аар гацалтгүй үзүүлдэг байх түүнийгээ татаж авхад хурдтай байна. Мөн pdf файлын сангаас категороор, түүхээр, эх сурвалжаар, дуртай хэсгээрээ, хамгийн их хэрэглэчтэйгээрээ, түүхээр, тоглуулах листээр  гэх мэт байдлаар хэрэгтэй мэдээллээ хайж болно.

  • Сургуулийн статистик мэдээлэл
    • Сургууль болон багшийн статистик үзүүлэлтийг харах
    • Шар хуудас буюу /yellow page/- цэсэнд оруулсан бүх багш сургуулийн бүртгэл дээр үндэслэн статистик мэдээг боловсруулах
    • Ямар ч үзүүлэлтээр статистик мэдээг харах боломжтой.
    • Статистик мэдээлэл chart-аар харагдана.
    • Суралцагчид суралцах гэж анги танхимд суух, нэг захаас нөгөө захруу, хөдөө орон нутагаас хотруу  явах шаардлагагүй болсон бөгөөд сүлжээ байгаа аль ч газраас хоногийн хэдэн цагт ч интернет ашиглан суралцах боломжтой болсон.

Системийг хөгжүүлснээр МСҮТ-ын багш, оюутнууд  мэдлэг боловсролоо дээшлүүлэх зайнаас хамаарахгүй сургалтанд хамрагдах боломжийг хангаж өгсөн юм. Төсөл нь орчин үеийн техник мэргэжлийн боловсролын чанар, стандарт, үйлчилгээг хангасан сургалтын шинэ тогтолцоо, шинэлэг орчинг бүрдүүлж, дэс дараатай цогц үйл ажиллагаануудыг хэрэгжүүлснээр салбарын шинэчлэлд тодорхой хувь нэмэр, томоохон хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэж байна.