Зээлийн Мэдээллийн Сангийн Систем
Захиалагч: Зээлийн мэдээллийн төв ХХК
Хэрэгжүүлсэн он: 2014

Арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллагууд, зээлийн хоршоо зэрэг  зээл олгогч болон бусад дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд нь харилцагчдынхаа авсан зээл болон эргэн төлөлтийн мэдээллийг тодорхой хугацаанд хадгалдаг. Эдгээр мэдээллийг нэгтгэн төвлөрүүлж, боловсруулалт хийсний үндсэн дээр харилцагчийн зээл эргэн төлөх чадварыг үнэлэх нь зээлийн шийдвэр хялбар гаргах боломжийг олгодог. Иймд зээлийн мэдээллийг нэгтгэх, тэдгээр мэдээлэл дээр төрөл бүрийн боловсруулалт хийх, зээлдэгч хоорондоо мэдээлэл солилцох, тайлан, статистик гаргах зэрэг зээлтэй холбоотой ажиллагааг нууцлалын өндөр түвшинд системчлэгдсэн үйлчилгээ болгон хүргэх нь зээлдэгч, зээлдүүлэгч талуудад нэн шаардлагатай байгааг үндэслэн боловсруулсан.

Хэрэглэгчид:

  • Аж ахуйн нэгж, хувь хүн
  • Зээлийн мэдээллийн төв
  • Банк, санхүүгийн байгууллагууд
  • Бусад зээлдэгч байгууллагууд

Зээлийн мэдээллийн сангийн систем нь гишүүн бүртгэх, гишүүнээсээ ажилтан, ажилтнаасаа хэрэглэгч үүсгэн зээлийн мэдээлэл бүхий XML файл илгээх эрхийг нээж өгөх ба гишүүдийн үйлчилгээ авсан түүхийг харах хянах, тэдний төлбөрийн нэхэмжлэхийг тодорхой хугацаанд систем автоматаар гишүүн бүрээр гаргах ба мөн гараар нэхэмжлэх үүсгэх боломжтой. Гишүүд нь өөрийн төлбөрийн нэхэмжлэхээ вэб порталаар онлайнаар төлөхөөс гадна, банкинд ЗМТ-н харилцах дансанд биеэр очиж төлөх ба биеэр төлсөн тохиолдолд ЗМТ-н ажилтан тухайн төлбөр төлсөн баримтанд тулгуурлан тухайн гишүүний төлбөрийн нэхэмжлэхийн төлөлтийг системд оруулж өгөх шаардлагатай. Дээрх боломжуудыг хангасан энэхүү систем нь дараах модулиудыг агуулна.

  • Зээл, дараа төлбөрт бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр тооцооны мэдээллийн нэгдсэн сан үүсэх
  • Мэдээлэл нийлүүлэхдээ зөвхөн шаардлагатай мэдээллүүдийг агуулсан бүтэц бүхий протоколыг ашиглах (давхардсан, шаардлагагүй мэдээлэл явуулахгүй)
  • Зээлийн лавлагааг дэлгэрэнгүй, хураангуй байдлаар харах боломжтой
  • Зээлийн лавлагааг зөвхөн PDF, web interface-ээр бус сервисээр XML файл хэлбэрээр авах боломжтой
  • Системийн кодонд өөрчлөлт оруулахгүйгээр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг нийлүүлэх боломжтой болох
  • Системээс бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой, мэдээллийн сан дахь өөрчлөлттэй холбоотой анхааруулга notification авах боломжтой
  • Авсан бүтээгдэхүүн, үйлчилгээний түүх харах, төлбөрийн нэхэмжлэх хянах
  • Зээлийн түүхэн мэдээлэл дээр суурилсан төрөл бүрийн статистик, нэгдсэн тайлан мэдээ гаргах боломжтой
  • Зээлжих чадварын оноо тооцоолох
  • Зээлийн эрсдлийг тооцоолох
  • Хэрэглэгч, хувь хүн өөрийн зээлийн мэдээллийг хурдан шуурхай авах боломжтой.