Кампусын менежментийн систем
Захиалагч: Германы Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Монгол Германы Технологийн Их Сургууль
Хэрэгжүүлсэн он: 2015

Кампусын менежментийн систем нь Их дээд сургуулийн ирээдүйн боловсон хүчинг бий болгох сургалт, судалгаа, захиргаа, стратегийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн, техникийн хамгийн ѳндѳр түвшинд боловсрогдсон, хэрэглэгчид нѳхѳрсѳг, байгууллагын ѳсѳн нэмэгдэх олон талт хэрэгцээнд нийцэн ѳргѳжүүлэх боломжтой вэбд суурилсан цогц мэдээллийн систем юм.

Хэрэглэгчид:

  • Монгол Германы Технологийн Их Сургуулийн багш, удирдлага, сургалтын алба, ажилчид, оюутнууд, захиргаа хүний нөөцийн ажилтнууд

Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн сургалт судалгаа болон захиргаа, стратегийн үйл ажиллагааг дэмжиж холбогдох мэдээлэл, өгөгдөхүүнийг ашиглах, хадгалах, боловсруулах боломжийг бүрдүүлсэн кампусын менежментийн системийг хийж хэрэгжүүлсэн.

Төслийн зорилгын хүрээнд систем маань тухайн сургуульд элсэх өргөдөл гаргасан элсэгчдийг бүртгэхээс эхлэн элсэлтийн шалгалт зохион байгуулах, элсэлтийн явцыг мэдээлэх, багш ажилтан, оюутны бүртгэл хөтлөх, хичээлийн хуваарь болон агуулга материалуудыг цахимаар үүсгэн хөтлөх, хичээлийн явцын мэдээллийг бүртгэх, бие даалт болон шалгалтын дүнгийн мэдээлэл хөтлөх г.м сургуулийн оюутнуудад мэдлэг боловсрол олгох бүхий л процесс, үйл ажиллагааг дэмжиж ажиллах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Мөн системийн бүхий л үйл ажиллагааг сургуулийн удирдлага болон сургалтын алба, багш хамт олон нь удирдан явах бөгөөд системийг ашиглан сургалтын хөтөлбөр боловсруулах, элсэлтийн комиссыг бий болгох, семестрийн хичээлийн хөтөлбөрийг боловсруулах, багш, ажилчдын бүртгэлийг хөтлөх, анги танхимыг хуваарилах, оюутны байрыг зохион байгуулах, багш болон оюутнуудын дунд цахим хэлэлцүүлэг бий болгон хөтлөх, хамтрагч байгууллагуудыг бүртгэх, сургуулийн дотоод зар мэдээ болон сургуулийн ажлын байрны зар мэдээг түгээх, эмчийн үзлэг, эмчилгээний бүртгэлийг хөтлөх г.м бүх төрлийн дотоод үйл ажиллагааг цахимжуулан мэдээллийн сан үүсгэх хадгалах ажлууд хийгдсэн.

Ач холбогдол хүрсэн үр дүн:

  • Оюутан, багш, ажиллагсад, анги, танхим зэрэг сургуулийн бүх хүрээний бүртгэлийн үйл ажиллагаа КМС дээр хийгдэж бүртгэлийн нэгдсэн сан бий болсон.
  • Сургуулийг таниулан сурталчилах, сонирхогч, элсэгчдийг бүртгэх, шалгаруулах зэрэг үйл ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлснээр цаг хугацаа, зардал хэмнэнэ.
  • Сургалт, судалгааны үйл ажиллагааг системтэй холбосноор сургалтын үйл ажиллагаа илүү хүртээмжтэй болж, багш, оюутны мэдээлэл солилцоо сайжирсан.
  • Элсэлтийн үйл явцыг цахимаар явуулснаар элсэгчдэд элсэлтийн үйл явцыг хурдан шуурхай үнэн бодитоор хүргэх боломжийг бүрдүүлсэн.
  • Захирагааны өдөр тутмын үйл ажиллагааг системтэй холбосноор сургуулийн дотоод үйл ажиллагаа хоорондын уялдаа холбоо сайжирч, зардал багасна.
  • Сургуулийн оюутнууд судлаж буй хичээл, зааж буй багш нарыг үнэлснээр сургалтын чанарыг сайжруулах боломж нэмэгдсэн
  • Оюутнууд хичээл, шалгалтын мэдээлэл сургууль дээр зохиогдох олон нийтийн арга хэмжээний мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай авах
  • Сургуулийн стратеги төлөвлөлт хийх, үйл ажиллагаанд дүн шинжилгэнд хийхэд нэн шаардлагатай статистик тайлан мэдээг түргэн шуурхай боловсруулах боломж бүрдсэн.