Бартер арилжааны нэгдсэн систем
Захиалагч: МҮХАҮТ
Хэрэгжүүлсэн он: 2011

МҮХАҮТ-аас бизнес эрхлэгчдийн харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих, бартер арилжааг онлайнаар хийх боломжийг олгох зорилгоор Бартер Арилжааны Үндэсний Төв /БАҮТ/-ийг байгуулж, “IBX” ХХК-тай  хамтран “Бартер арилжааны нэгдсэн систем” гэх онлайнаар бартер арилжаа хийх системийг боловсруулах шийдвэрийг гаргасан билээ.

Энэхүү системийн гол зорилго нь Монгол улсад болон гадаадын улс оронд үйл ажиллагаагаа явуулж буй нийт аж ахуй нэгж байгууллагуудыг бартер арилжаагаар бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулах, бартераар бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах боломжоор хангаж тэдний бизнесийн хүрээг тэлэх, тогтвортой үйл ажиллагаагаар хангах, том зах зээлд хөтлөн оруулах зэрэг ач холбогдолтой юм. Бартер арилжаагаар бүтээгдэхүүн, үйлчилгээний гүйлгээ хийхийн тулд зайлшгүй “Бартер арилжааны нэгдсэн систем” гэх онлайн системийг боловсруулж, нэвтрүүлэх шаардлагатай байсан. Энэхүү ажлын хүрээнд БАҮТ-ийн гишүүн байгууллагуудтай хийх бүтээгдэхүүн, үйлчилгээний арилжааг бартер төгрөг ашиглан солилцох гүйлгээний хяналт удирдлагын систем, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгдсэн сан, онлайн бүртгэлийн систем зэргийг агуулсан цогц шийдэл бүхий системийг боловсруулахаар зорьж ажилласан.