Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем
Захиалагч: Шүүхийн ерөнхий зөвлөл
Хэрэгжүүлсэн он: 2013

Дэлхийн банкны “Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах” төслийн санхүүжилт, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн захиалгаар Захиргааны хэргийн шүүхийн бүртгэл хяналтын систем боловсруулж, нийлүүлэх, суурилуулах төслийг Интерактив компани 2013 онд хийж хэрэгжүүлсэн.

Уг систем нь Захиргааны хэргийн шүүхийн 3 шатны шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, хэрэг, гомдлыг хүлээн авч бүртгэхээс эхлээд шүүхээр эцэслэн хянан шийдвэрлэж дуусах хүртэлх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны урсгалын дагуу шаардлагатай мэдээллүүдийг бүртгэх, шүүхээс гарч буй эрхийн актууд, бусад баримт бичиг гаргах ажиллагааг хөнгөвчлөх, шүүгч, ажилтнуудын ажил үүргийн хуваарийг тодорхой болгож, ажлын давхардлыг арилгах, техник ажлыг хөнгөвчлөх, шүүгч, ажилтнууд болон анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хоорондын мэдээлэл солилцоог сайжруулах, хэргийн оролцогчдод ХХША-ны мэдээллийг шуурхай хүргэж эрхээ хэрэгжүүлэх бололцоог олгох, статистик мэдээ, тайлан судалгааг үнэн зөв гаргах ажиллагааг хялбар, шуурхай болгох, шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын талаар шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хугацаандаа, зөв явагдаж байгаа эсэхэд хяналт тавих боломж олгоход оршино.

Төслийн товч танилцуулга

Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, ажлын үр нөлөөг дээшлүүлэх ба үйл ажиллагааг ил тод байлгах

Захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүдийн хооронд уялдаатай, нэг хэргийн шийдвэрлэлтийн явцыг цогцоор нь харах, тухайн шүүх тус бүр дээр хэрэг хянан шийдвэрлэх процессыг хянах, шүүгч, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нарын ажлыг хөнгөвчлөх вебэд суурилсан, нэгдсэн мэдээллийн сан бүхий мэргэжлийн програм хангамжийг бий болгохыг зорьсон.

Системийн тухай

Дэлхийн банкны “Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах” төслийн санхүүжилт, Монгол Улсын

Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн захиалгаар Захиргааны хэргийн шүүхийн бүртгэл хяналтын систем боловсруулж, нийлүүлэх, суурилуулах төслийг Интерактив компани 2013 онд хийж хэрэгжүүлсэн. Уг систем нь 3 шатны шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, хэрэг, гомдлыг хүлээн авч бүртгэхээс эхлээд шүүхээр эцэслэн хянан шийдвэрлэж дуусах хүртэлх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны урсгалын дагуу шаардлагатай мэдээллүүдийг бүртгэх, шүүхээс гарч буй эрхийн актууд бусад баримт бичиг гаргах ажиллагааг хөнгөвчлөх, шүүгч, ажилтнуудын ажил үүргийн хуваарийг тодорхой болгож, ажлын давхардлыг арилгах, техник ажлыг хөнгөвчлөх, шүүгч, ажилтнууд болон анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хоорондын мэдээлэл солилцоог сайжруулах, хэргийн оролцогчдод ХХ ША-ны мэдээллийг шуурхай хүргэж эрхээ хэрэгжүүлэх бололцоог олгох, статистик мэдээ, тайлан судалгааг үнэн зөв гаргах ажиллагааг хялбар, шуурхай болгох, шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын талаар шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хугацаандаа, зөв явагдаж байгаа эсэхэд хяналт тавих боломж олгоход оршино.

Системийн бүрэлдэхүүн


Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем нь Захиргааны хэргийг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагааг хамарсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуультай нийцсэн дараах цогц модулиудтай програм хангамж юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага /албан тушаалтнаас/ гаргасан

шийдвэрийн улмаас иргэний зөрчигдсөн эрх, эрх чөлөөг хамгаалахаас гадна нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас гаргасан хууль бус шийдвэртэй холбоотой гомдол, нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэдэг шүүх юм

 

Модулиуд

Нэхэмжлэл хянан шийдвэрлэх ажиллагаа

Хэргийн оролцогчоос гарах нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, бүртгэх, шүүгчид хуваарилах, шийдвэрлэх ажиллагаа хийнэ. Нэхэмжлэл нь татгалзах, буцаах, хэрэг үүсгэсэн гэсэн төлвүүдэд шилжинэ.

 Шүүх хуралдааны ажиллагаа

 Нэхэмжлэл гаргахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх/12.3/, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сэргээлгэх /урьд оны хэргүүдийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах, улсын тэмдэгтийн хураамж буцаан гаргуулах зэрэг/ хүсэлтүүдийг бүртгэх, шүүгчид хуваарилах,шийдвэрлэх ажиллагааг хийнэ

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Захиргааны хэрэг үүсгэх захирамж гаргасан эсвэладил шатны өөр шүүхээс харьяалал тогтоож ирүүлсэн, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаасшүүхийн шийдвэр нь хүчингүй болсон, хэрэг тусгаарлах үед бий болсон, урьд оны хэргийг дээдшатны шүүхээс дахин шийдвэрлүүлэхээр буцаасан зэрэг хэрэг хянан шийдвэрлэх зарим ажиллагааг дахин эхнээс нь явуулах хэргүүдийг хэлнэ

Хүсэлт хянан шийдвэрлэх ажиллагаа

Хэргийн оролцогч, шинжээч, иргэдийн төлөөлөгчболон бусад этгээдээс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргах эрхтэй бөгөөд хүсэлтийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх ажиллагааг хийнэ.

 Захиргааны зөрчилтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

ХХ ША-ны явцад хэргийн оролцогч болон бусадэтгээдээс захиргааны зөрчил гарвал шүүх зөрчил гаргасан этгээдэд захиргааны арга хэмжээ авах ажиллагааг явуулна.

Архивийн бүртгэл

Шүүхийн архивын ажилтан эсвэл Мэдээлэллавлагааны ажилтны эрхээр нэвтэрсэн үед хийгдэх архивын бүртгэлүүдийг хийх, хайх, хэвлэх тайлан мэдээ гаргах үйлдлүүдийг хийнэ.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага хянан шийдвэрлэх ажиллагаа

Гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргавал, шаардлагыг нэхэмжлэлийн адил шалгаж, бүрдүүлбэр хангасан, хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй бол бие даасан шаардлагаар ХХ ША явуулах тухай захирамж гаргана.

Гомдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Анхан шатны шүүхийн нарийн бичгийн дарга шийдвэр, тогтоол, захирамжид гаргасан гомдолийг хүлээн авч дээд шатны шүүхэд хүргүүлнэ. Хүргүүлсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд хүлээн авч, шүүгчид хуваарилна. Шүүгч, шүүгчийн туслах өөрийн эрхээр орж өөрт хуваарилагдсан бүртгэлүүдэд дэлгэрэнгүй ажиллагааг хийнэ.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын хүсэлтийг хянан шийдвэрлэх ажиллагаа

Шинээр илэрсэн нөхцөл байдлын хүсэлтийг хүлээн авч бүртгэх, тухайн шийдвэрлэсэн шатны шүүхэд нь хүргүүлэх, хянан шийдвэрлэх ажиллагааг хийнэ.

Даалгавар гүйцэтгүүлэх өргөдөл хянан шийдвэрлэх ажиллагаа

Захиргааны хэргийн өөр шүүхээс Даалгаваргүйцэтгүүлэхээр ирүүлсэн өргөдлийг хүлээн авч, даалгавар гүйцэтгүүлэх захирамжид заасанажиллагааг тухайн шүүх хийж гүйцэтгэн буцаанхүргүүлнэ. Энд системээр дамжуулан хүргүүлэлтийг хийнэ.

Магадлалтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Улсын Дээд шүүхэд ирсэн хэргийг Бичиг хэрэг, өргөдөл гомдол хариуцсан ажилтан хүлээн авч, шүүгчид хуваарилна. Шүүгч, шүүгчийн туслах өөрийн эрхээр орж өөрт хуваарилагдсан бүртгэлүүдэд дэлгэрэнгүй ажиллагааг хийнэ.

  • Ёс зүйн хорооны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
  • Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шийдвэрлэх ажиллагаа
  • Тайлангий удирдлага
  • Эрхийн тохиргоо
  • Хугацааны модуль
  • Шүүхийн эрх зүйн акт боловсруулах, гаргах, дугааравах ажиллагаа

Системийн онцлог, боломж

Энэхүү систем нь Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг удирдах, хянах процесстой гэдгээрээ бусад бүртгэлийн системүүдээс онцлогтой бөгөөд процесс бүхий энэхүү системийн ажиллагааны үндсэн зарчим нь хамаарал бүхий хэд хэдэн үйл ажиллагаануудын шалгуур бүхий дараалал болон төлвүүдээс хамааран дараагийн үйл ажиллагааг удирдах, хянах боломжийг олгодгоороо технологийн шийдлийн хувьд шинэлэг, давуу талыг бий болгож чадсан.

  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдах, хянах процесстой
  • Хэрэглэхэд хялбар, ойлгомжтой
  • Хуулийн хугацааны санамжтай
  • Хийгдсэн болон хийх ажиллагааг сануулах үүрэг бүхийн өнгөний ялгаралтай
  • Үйлдлүүдийг хэрэглэгчийн эрхээр тохируулж өгөх боломжтой
  • Хийгдсэн ажиллагааны түүх болоод өөрчлөлт бүрийг хадгалдаг
  • Ачаалал тэнцвэржүүлж хуваарилах тохиргоотой
  • Шүүх хуралдаан, хэргийн оролцогчидийн мэдээлэл иргэдэд нээлттэй
  • Шүүх хуралдааны давхцалыг шалгадаг
  • Эрх зүйн актуудыг санал болгох байдлаар системд холбосон
  • Тайлан мэдээг хүссэн хугацаандаа хурдан гаргах боломжтой
  • Мэдээлэл солилцох, шилжүүлэх, хүргэх боломжтой
  • Хэргийн оролцогчийн нэгдсэн сантай
  • Нотлох баримтын цахим нэгдсэн сантай
  • Захиргааны актын цахим нэгдсэн сантай
  • Шүүхийн шийдвэрийн цахим санруу шийдвэрийг системээр дамжуудан хүргэх

Хэрэглэгч нь системийн өгөгдлүүдээс шаардлагатай, хүссэн мэдээллээ хурдан, түргэн хайж, шүүн гаргах боломжтой юм.

Систем ашигласнаар үүсэх давуу талууд


  • 3 шатны шүүхүүдийн хооронд уялдаатай, нэг хэргийн шийдвэрлэлтийн явцыг цогцоор нь харах,
  • Хэрэг хянан шийдвэрлэх техник ажиллагаа хөнгөвчлөгдөж, цаг хугацааны хэмнэлт бий болох,
  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчих алдаа багасах буюу арилах,
  • Шүүгч, шүүгчийн туслахын ажил үүргийн хуваарийн давхардал, хийдэгдэл арилах,
  • Шаардлагатай үед статистик тайлан мэдээг шууд харах, гаргах, хэсэгчлэн гаргах, судалгаанд хэрэглэх боломжтой болох,
  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, шүүгч, шүүхийн ажилтнууд өөрийн үйл ажиллагаанд програмаар тавих хяналтыг боловсронгуй болгох,
  • Мэдээлэл хайж олох ажиллагаа шуурхай, хялбар болох