Мэдээ & Үйл явдал

Хэрэгжүүлсэн төслүүд

Чанарын Удирдлагын тогтолцооны Магадлан аудитад амжилттай оролцлоо10-сар 16, 2012     |     A+ | A-

Интерактив компани нь 2012 оны 4 сард  Монголын програм хангамжийн салбараас анх удаа олон улсын чанарын удирдлагын ISO9001:2008 стандартын шаардлагуудыг хангаж, дэлхийд нэр хүнд бүхий Австралийн Sai Global стандартын байгууллагаар аудит хийлгэж, баталгаажуулсан билээ.

ISO9001:2008-ийг хэрэгжүүлсэн байгууллагын хувьд дотоод үйл ажиллагаа нь чанарын стандартын шаардлагын дагуу явагдахаас гадна байнгын сайжруулалт хийх замаар үйл ажиллагаагаа үргэлж боловсронгуй болгох шаардлагатай байдаг. Энэ үүднээс Интерактив компаний чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2008-ийг нэвтрүүлснийг батламжлах магадлан аудитыг 2012.10.15-ны өдөр явууллаа.  Магадлан аудитын баг Интерактив компаний чанарын тогтолцоо, үйл ажиллагааны дүрэм журам, процесс, чанарын шаардлагуудын нарийвчлан шалгаж, аудит хийсний үндсэн дээр тус компаний ISO 9001:2008 чанарын гэрчилгээг дахин батламжиллаа.

Цаашид Интерактив компани нь хагас жил тутам энэхүү чанарын аудитад орох бөгөөд компаний хувьд үйл ажиллагаа болоод үйлдвэрлэлийн процессоо байнга сайжруулах шаардлагатай болж байгаа нь компаний алсын хараа, эрхэм зорилготой нягт уялдаж байгаа юм.

SAI Global нь Австралид төвтэй, өдгөө 95 улсад байрлах салбараараа дамжуулан үйлчилгээ үзүүлдэг бөгөөд дэлхийн хэмжээний корпорациуд болох  Pepsi, BhpBilliton, McDonalds, Citi group, Toyota, NEC, Fujitsu, Ericsson, Wal-mart зэрэг дэлхийд тэргүүлэх байгууллагуудын чанарын стандартыг баталгаажуулсан, олон улсын чанарын стандартын баталгаажуулалтын нэр хүндтэй томоохон байгууллага юм.