Мэдээ & Үйл явдал

Хэрэгжүүлсэн төслүүд

Интерактив компанид олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 стандартын батламж гардуулах ёслолын арга хэмжээ болж өнгөрлөө04-сар 27, 2012     |     A+ | A-

Ирээдүйн шийдлийг өнөөдрөөс" уриатай програм хангамжийн Интерактив компани нь сүүлийн 2 жилийн хугацаанд олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2008 стандартыг нэвтрүүлэхээр чармайн ажилласны үр дүнд тавьсан зорилтдоо амжилттай хүрч, Монголын програм хангамжийн салбарын компаниудаас анх удаа олон улсын стандартчиллын байгууллагаас чанарын батламжаа гардаж авлаа.

Батламж гардуулах ёслолын арга хэмжээ 2012.04.26-ны өдөр Кемпинский зочид буудалд болж өнгөрсөн бөгөөд Олон улсын чанарын стандарт баталгаажуулалтын нэр хүндтэй байгууллага SAI Global-ийн захирал Se Chul Kim өөрийн биеэр ирж гардуулсан. Тэрээр хэлэхдээ “Интерактив" ХХК-д гардуулж буй Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 стандартын гэрчилгээ нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг зорилгоо болгож програм хангамжийн салбартаа манлайлагч байж програм хангамжийг чанарыг өндөр түвшинд гүйцэтгэх чадвартайгаас гадна байнгын сайжруулалт хийх хүсэл сонирхолтой байгууллага гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрсөн баталгаа болж байна ”. Мөн цааш нь “Та бүхэн мэдэж байгаачлан Интерактив компани нь 1996 онд байгуулагдсан, 16 жилийн түүхэн туршлагатай, Монгол Улсын програм хангамжийн салбартаа манлайлагч байгууллага юм. Ийм чадвартай компанид ISO 9001:2008 гэрчилгээг олгох болсондоо манай стандартын байгууллага болон миний бие  баяртай байна” гэлээ.



Мөн уг арга хэмжээнд Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Оюунчимэг, Мэдээллийн технологийн үндэсний паркын захирал Ё.Сүхбаатар, Олон улсын зөвлөх Хилари Ченг /Hilary Cheng/  нарын хүндэт зочид оролцож үг хэллээ.