Мэдээ & Үйл явдал

Хэрэгжүүлсэн төслүүд

"Төрийн албаны мэргэшлийн шалгалтын цахим систем"-ийг хүлээлгэн өглөө10-сар 31, 2012     |     A+ | A-

Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албаны мэргэшлийн шалгалтын цахим систем”-ийг танилцуулах арга хэмжээ 2012.10.31-ны өдөр болж өнгөрлөө.  Монгол улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхийг дэмжих НҮБ-ын төслийн хүрээнд Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс (ТАЗ) зохион байгуулдаг төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн сорилын шалгалт, удирдах ажилтны сонгон шалгаруулалтын шалгалтыг цахим хэлбэрээр авах системийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний дагуу уг системийг хөгжүүлсэн билээ. Тус арга хэмжээнд ТАЗ-ын дарга Ч.Зүмбэрэллхам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төслийн менежер Ц.Баттуяа, Интерактив компаний ерөнхий захирал Б.Ууганбаяр болон бусад төрийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Интерактив ХХК нь системийг Захиалагчийн шаардлагын дагуу хөгжүүлж, 2011 оны 10 сард дууссан танилцуулсан бөгөөд 1 жилийн турш системийг нэвтрүүлэх, турших, сайжруулах ажлууд хийгдэж, бүрэн туршигдсан, баталгаат системийг хүлээлгэн өгч байна.Уг систем нь төрийн албаны шалгалт авах үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын зөвхөн эхний үе шат бөгөөд цаашид системийг улам боловсронгуй болгож хөгжүүлэх суурь тавигдаж байгаа юм.

Энэхүү системийг хэрэгжүүлснээр төрийн албаны сонгон шалгаруулалт нээлттэй, ил тод, шударга явагдах боломж бүрдсэн бөгөөд цаг хугацаа, хүн хүч ихээр шаардсан, гар ажиллагаа ихтэй уламжлалт нөхцөл байдлыг халсан томоохон дэвшил боллоо хэмээн Захиалагч, Санхүүжүүлэгчдийн зүгээс үзэж байна.


ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛҮҮД:

МОНЦАМЭ агентлаг
MONGOLIAN ECONOMY сэтгүүл