Мэдээ & Үйл явдал

Хэрэгжүүлсэн төслүүд

ЖДҮ, Kомпаниудын удирдлагуудад зориулсан Know how мэдээллийн арга хэмжээнд амжилттай оролцлоо04-сар 16, 2015     |     A+ | A-

Энэ сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Дархан-Уул Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Дархан-Уул Аймгийн ХАҮТ хамтран Жижиг Дунд Үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын удирдлагуудад зориулан Зөвлөх Үйлчилгээний ач холбогдлыг таниулах, Менежментийн сүүлийн үеийн мэдлэг, мэдээллийг өгөх арга хэмжээ зохион байгууллагдлаа.  Энэхүү арга хэмжээнд Интерактив компани Мэдээлэл Технологийн Зөвлөх Үйлчилгээ үзүүлэх чиглэлээр оролцож, өөрийн компаний бүтээгдэхүүн болох Veritech ERP - Орчин Үеийн Бизнесийн Удирдлагын Онлайн Цогц Шийдэл Бүтээгдэхүүн бизнесийн байгууллагын хэрэгцээ шаардлагад хэрхэн нийцэж ажиллах болон ERP системийн талаар мэдээлэл зөвлөгөө өглөө.