Нээлттэй ажлын байр

ПРОЦЕСС ДИЗАЙНЕР

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

Мэдээ & Үйл явдал

Хэрэгжүүлсэн төслүүд

"Анхан шатны шүүхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдээллийн систем"-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо12-сар 28, 2012     |     A+ | A-

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн санхүүжилт, Монгол улсын дээд шүүх, шүүхийн ерөнхий зөвлөлийн захиалгаар хэрэгжүүлсэн Анхан шатны шүүхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем (АШШИХХШАС)-ийг албан ёсоор нээх, системийг танилцуулах арга хэмжээ 2012.12.26-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд УДШ-ийн Ерөнхий шүүгч, ШЕЗ-ийн дарга Ц.Зориг, GIZ-ийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн удирдагч Л.Заяа, Интерактив компаний ерөнхий захирал Б.Ууганбаяр болон бусад хууль зүйн яам, шүүхийн ерөнхий зөвлөл, улсын дээд шүүхийн төлөөлөгч нар оролцлоо.

Интерактив ХХК нь тус системийг Захиалагчийн шаардлагын дагуу хөгжүүлж, 2012 оны 10 сард дуусгаж шүүхийн ерөнхий зөвлөлд хүлээлгэн өгсөн бөгөөд үүнээс хойш системийг турших, сайжруулах ажлууд тасралгүй хийгдсэн билээ.

Тус систем нь Анхан шатны шүүхийн дотоод үйл ажиллагааг хөнгөвчлөх, ажлын урсгалыг удирдах системийг бий болгох зорилгоор хөгжүүлэгдсэн болно. Системийг нэвтрүүлсэнээр шүүхэд нэхэмжлэл болон хэрэг хүлээн авах, бүртгэх ажиллагааг хялбар шуурхай болгох, шүүгч, шүүгчийн туслах, мэдээлэл лавлагааны ажилтны ажил үүргийн хуваарь, мэдээлэл солилцоог сайжруулах, тайлан мэдээ гаргахад зарцуулдаг цаг хугацаа, хөдөлмөрийг багасгах, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа (ХХША)-ны явцад гардаг процессын техник алдааг багасгах зэрэг давуу талууд бий болно хэмээн Захиалагч, Санхүүжүүлэгчдийн зүгээс үзэж байна.