Нээлттэй ажлын байр

ПРОЦЕСС ДИЗАЙНЕР

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

Мэдээ & Үйл явдал

Хэрэгжүүлсэн төслүүд

E-report систем, цахим мэдээллийн нэгдсэн санг танилцуулах хэвлэлийн бага хурал боллоо04-сар 21, 2016     |     A+ | A-

Уул уурхайн яам, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Адам Смит Интернэйшл байгууллага, ОҮИТБС-ын ажлын алба хамтран "ОҮИТБС-ын Цахим мэдээллийн нэгдсэн сан"-г олон нийтэд танилцуулах зорилгоор 2016 оны 4 сарын 20-ны өдөр Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Цахим мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлэх болсон гол хэрэгцээ, шаардлага зорилго нь Монгол Улс ОҮИТБС-д нэгдэн орсон 2006 оноос хойш нийтдээ 9 жилийн тайланг хэвлэн нийтэлж, дэлхийн болон монголын олон нийтийн хүртээл болгосон боловч энэ их мэдээллийг урьд өмнө нь цаасан байдлаар тайлагнахад материал их зарцуулах, хугацаа алдах, төрөл бүрийн техникийн алдаа гарах, мэдээллийн ач холбогдол, хүртээмж буурах зэрэг хүндрэлүүд гарч байсан тул ОҮИТБС-ын тайланг цахимаар тайлагнах, цугларсан мэдээллийг олон нийтэд хурдан, шуурхай хүргэх, мэдээллийн ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын цахим тайлагналын системийг нэвтрүүлэх” төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр, Адам Смит интернэйшнл хүрээлэнгийн техник туслалцаатайгаар Монгол Улсын Интерактив ХХК-ийн ХХК 2014-2015 онд гүйцэтгэж, системийг ашиглалтанд оруулаад байна. Дэлгэрэнгүйг http://www.eitimongolia.mn авна уу.

Хэвлэлийн бага хурлын үеэр Интерактив компаний төсөл хэрэгжүүлэгч баг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын цахим тайлагналын системийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм. 
 
Уул уурхайн салбартай холбоотой тухайлбал тусгай зөвшөөрөл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт, төлсөн татвар төлбөр, хандив, дэмжлэг зэрэг өргөн цар хүрээний мэдээлэл нэг дор төвлөрч, иргэн, байгууллагын хэн ч хаанаас ч сонирхсон мэдээллээ янз бүрийн хэлбэрээр авах боломжтой болсон нь ОҮИТБС-ын Цахим мэдээллийн нэгдсэн сангийн гол ач холбогдол юм.