Нээлттэй ажлын байр

ПРОЦЕСС ДИЗАЙНЕР

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

Мэдээ & Үйл явдал

Хэрэгжүүлсэн төслүүд

"ТООН ГАРЫН ҮСЭГ"-ИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛЛОО.02-сар 03, 2016     |     A+ | A-

Монгол улсад нийтийн түлхүүрийн дэд бүтэц, тоон гарын үсгийн гэрчилгээ олгож эхлэх нээлтийн ажиллагаа боллоо. 

Тоон гарын үсэг гэж юу вэ?

Интернэт иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болсноор түүнийг даган интернэт орчинд төрийн, санхүүгийн зэрэг төрөл бүрий үйлчилгээ авах, гэрээ хэлцэл хийх болон албан бичиг илгээх, хүлээн авах зэрэг олон төрлийн хэрэгцээ үүсч эхлэлээ. Эдгээр хэрэгцээг хангахад цахим орчинд холбогдсон хүмүүс хоорондын итгэлцлийг бий болгох, мэдээллийг аюулгүй дамжуулах, нууцлан хамгаалах, бүрэн бүтэн байдлыг хангах, цахим орчинд иргэнийг таних, аливаа үйлдэл, хэлцэл, баримт бичгийн эзэн, эх сурвалжийг тогтоох, түүнээсээ үл татгалзах шинжийг хангах зайлшгүй шаардлага тулгардаг. Эдгээр асуудлуудыг тоон гарын үсэг ба түүний гэрчилгээ найдвартай шийдвэрлэж чаддаг учир дэлхий нийтээр шилдэг шийдэл хэмээн тооцогдож байна.

Тоон гарын үсгийг хаанаас авах вэ?

2011 оны 12 сард батлагдсан Цахим гарын үсгийн тухай хуульд тоон гарын үсгийн гэрчилгээг тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд иргэн, аж ахуйн нэгжид олгохоор заасан ба МТШХХГ-аас “Цахим гарын үсгийн тухай” хуулийн 33-р зүйлд заасан эрхийн хүрээнд Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Интерактив ХХК” ба “СССК ХХК” нарын түншлэлд олгосон юм. Уг түншлэл нь өөрийн дэд бүтцийг байгуулан иргэн, хуулийн этгээдэд тоон гарын үсгийн гэрчилгээг олгон, түүний хэрэглээг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болоод байна. 

Тоон гарын үсгийн давуу тал

Иргэн, Аж ахуйн нэгж тоон гарын үсгийг эзэмшсэнээр цахим орчинд дараах давуу талуудыг олж авна:

  • Тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим баримт бичгийг цаасан хэлбэрээр гарын үсэг зурж, тамга дарсан баримт бичигтэй хуулийн хувьд адил хүчин төгөлдөр ашиглах
  • Төрийн болон бизнесийн онлайн үйлчилгээ, системд хандахдаа өөрийгөө хөдөлбөргүй таниулж нэвтрэх
  • Төрийн болон бизнесийн олон төрлийн үйлчилгээг онлайн орчинд авах
  • Дамжуулж буй өгөгдөл, мэдээллээ найдвартай шифрлэн нууцлах
  • Хостын болон вебийн аливаа холболт, харилцан ажиллагааг шифрлэн хамгаалах SSL/TLS холболт үүсгэх
  • Хостын болон вебийн Кодыг баталгаажуулах