Нээлттэй ажлын байр

ПРОЦЕСС ДИЗАЙНЕР

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

Мэдээ & Үйл явдал

Хэрэгжүүлсэн төслүүд

Олон улсын чанарын удирдлагын ISO9001:2008 тогтолцоог үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ04-сар 18, 2012     |     A+ | A-

Цахим засаглалын шийдэл нийлүүлэгч, програм хангамжийн Интерактив ХХК нь сүүлийн 2 жилийн хугацаанд олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2008 стандартыг нэвтрүүлэхээр чармайн ажилласны үр дүнд тавьсан зорилтдоо амжилттай хүрч, олон улсын стандартчиллын байгууллагаас чанарын батламжаа гардаж авахаар боллоо.

Интерактив компани нь анх 1996 онд програм хангамж боловсруулах, мэдээллийн системийн цогц шийдлийг боловсруулж, зах зээлд нийлүүлэхээр ажиллаж эхэлсэн бөгөөд бизнесийн салбарын олон шилдэг шийдлүүд, бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлсээр ирсэн юм.
 
2005 оноос засгийн газрын мэдээллийн системийн зарим төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улмаар 2008 онд цахим засгийн газрын (e-Government) шийдэл нийлүүлэх чиглэлээр мэргэшиж ажиллах үүднээс нягтлан бодох бүртгэлийн програм хангамж хөгжүүлэх эрхээ шинэ компани байгуулан шилжүүлж, үйл ажиллагаагаа салгасан юм. Үүний учир нь, E-Government буюу цахим засгийн газрын шийдэл нь техник, технологийн гэхээсээ илүүтэйгээр засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөр, стратеги зорилтуудыг задлан шинжилж, анализ хийхээс эхлээд үйл ажиллагааны төлөвлөгөө, хууль эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, бизнес процессууд, өгөгдөл мэдээлэл, тэдгээрийн уялдаа, харилцан хамаарал, дэд бүтэц, техникийн боломж зэрэг олон хүчин зүйлсийг нэгдмэл байдлаар үнэлж дүгнэн, харилцагч байгууллагуудтай ижил буюу илүү түвшинд хамтран ажиллахыг шаардах болсон. Иймээс тус компани нь төслийн удирдлага, бизнес анализ, чанарын удирдлагаа сайжруулах чиглэлээр эрчимтэй ажиллаж, цахим засгийн чиглэлээр ажилладаг Франц, Америк, Солонгос, Сингапур, Тайваний нэр хүндтэй компаниудтай хамтран төсөл хэрэгжүүлж, Монголын програм хангамжийн компаниудаас анх удаа олон улсын чанарын удирдлагын ISO9001:2008 стандартын шаардлагуудыг  хангаж, дэлхийд нэр хүнд бүхий стандартын байгууллагаар аудит хийлгэж, баталгаажууллаа.
 
Ингэснээр, төсөл хэрэгжүүлэх үйл явц нь чанарын стандартын шаардлагуудын дагуу явагдахаас гадна байнгын сайжруулалт хийх замаар үйл ажиллагаагаа үргэлж боловсронгуй болгож, харилцагч, хамтрагч байгууллагууддаа чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлд зөвлөж, дэмжин хамтран ажиллах боломжтой болж байгаа юм.
 
Тус компани ISO9001:2008 стандартыг хэрэгжүүлэх ажлаа анх 2010 онд МҮХАҮТанхимын Чанарын удирдлагын 1 жилийн сургалтад хамрагдсанаар эхэлсэн бөгөөд 2011 онд Европын сэргээн босголтын банкны Техник туслалцааны TAM төслийн дэмжлэгтэйгээр олон улсын зөвлөх мэргэжилтнээр удирдуулсан чанарын багийг байгуулж чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлаа идэвхжүүлсэн юм. Ийнхүү 2 жилийн турш тасралтгүй хичээн ажилласны үр дүнд энэ онд олон улсын чанарын магадлан итгэмжлэлийн SAI Global байгууллагыг сонгон, аудит хийлгэж, олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаагаа баталгаажуулсан болно.
 
SAI Global нь Австралид төвтэй, өдгөө 25 улсад байрлах салбараараа дамжуулан үйлчилгээ үзүүлдэг бөгөөд дэлхийн хэмжээний корпорацууд болох  BhpBilliton, McDonalds, Citi group, Toyota, NEC, Fujitsu, Ericsson, Wal-mart зэрэг дэлхийд тэргүүлэх байгууллагуудын чанарын стандартыг баталгаажуулсан, олон улсын чанарын стандартын баталгаажуулалтын нэр хүндтэй томоохон байгууллага юм.
 
Ийнхүү Интерактив ХХК нь програм хангамжийн үндэсний компаниуд олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдөх эхлэлийг тавьж, манай улсын мэдээллийн технологийн салбарт бас нэгэн шинэ хуудсыг нээлээ.