Нээлттэй ажлын байр

JAVA ПРОГРАМ ЗОХИОГЧ

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

ТӨСЛИЙН МЕНЕЖЕР

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

Мэдээ & Үйл явдал

Хэрэгжүүлсэн төслүүд

Монголын Мэдээлэл Технологын Салбарын 2014 оны Шилдэг Компаниар Интерактив ХХК тодорлоо.01-сар 19, 2015     |     A+ | A-

“Монголын хэвлэл мэдээллийн бизнес эрхлэгчдийн холбоо”, Chinggis.mn сайт хамтран гурав дахь жилдээ “Best of Mongolia 2014” оны шилдгүүдийг тодруулах олон нийтийн санал асуулгыг орон даяар амжилттай зохион байгууллаа.

Шилдгүүдийг 2014 оны 12 дугаар сарын 1-нээс 31-нийг хүртэл www.chinggis.mn мэдээллийн сайтаар явуулж 68 номинацид 1300 байгууллага өрсөлдөж, давхардсан тоогоор нэг сая орчим хэрэглэгч 500 мянга гаруй саналыг өгсөн байна. Уг олон нийтийн санал асуулгаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын оны шилдгүүдийг олон нийтийн санал асуулгаар буюу шударгаар тодруулах бөгөөд Монголын Мэдээлэл Технологын Салбарын 2014 оны Шилдэг Компаниар Интерактив ХХК тодорлоо.
Олны таашаалд нийцсэн шилдгүүдэд батламж гардуулах хүндэтгэлийн ёслолын ажиллагаа 2014 оны 1 дүгээр сарын 16нд “Чингис Зочид Буудал”-ын “Өргөө” ресторанд болж өнгөрсөн ба энэхүү нэр хүндтэй шагналыг манай хамт олон хүртсэн явдал нь бидэнд илүү их эрч хүчийг өгч цаашид Монголын Мэдээлэл Технологын Салбарт амжилт гаргах урам зоригыг  нэмсэн үйл явдал болсон юм.