Мэдээ & Үйл явдал

Хэрэгжүүлсэн төслүүд

"Enterprise Tech 2016" чуулган Монголд анх удаа боллоо03-сар 02, 2016     |     A+ | A-

Монголын Програм Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо (MOSA)-оос 2016 оны 2-р сарын 26-ны өдөр “Enterprise Tech 2016” чуулганыг Корпорэйт зочид буудалд зохион байгууллаа.

Энэхүү чуулганд дотоодын болон гадны шилдэг програм хангамж үйлдвэрлэгчдээс оролцож, өөрсдийн туршлага, мэдлэгээ харилцагчидтайгаа хуваалцлаа. Чуулганы үеэр Веритех  ХХК-ийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий Veritech ERP Орчин үеийн бизнесийн удирдлагын онлайн цогц шийдэл бүтээгдэхүүнийг танилцуулсан бөгөөд Интерактив ХХК-ий захирал, Б.Ууганбаяр захирал Энтерпрайз систем /Enterprise Systems/ хэсгийн удирдагдаж “Семантик Энтерпрайз” системийн талаар танилцуулга хийсэн юм. Уг илтгэлээр бизнесийн байгууллагад тулгардаг бэрхшээл, тэдгээрийг даван туулах чадвар, арга барилын талаар дэлгэрэнгүй танилцуулсан нь Энтерпрайз систем сонирхогчид болон үйлдвэрлэгчдэд шинэ мэдлэг өгч тэдний анхаарлыг ихээхэн татсан илтгэл болсон юм.