Нээлттэй ажлын байр

JAVA ПРОГРАМ ЗОХИОГЧ

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

ТӨСЛИЙН МЕНЕЖЕР

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

Мэдээ & Үйл явдал

Хэрэгжүүлсэн төслүүд

Интерактив компаний ажилтнууд Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо "Орчин үеийн технологи сонгуулийн үйл явцад - 2013" олон улсын үзэсгэлэн яармагт оролцлоо11-сар 07, 2013     |     A+ | A-

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Киргиз Улсын Сонгуулийн Төв Хорооноос 2013.10.30,31-ны өдрүүдэд зохион байгуулсан “Орчин үеийн технологи сонгуулийн үйл явцад - 2013” олон улсын үзэсгэлэн яармагт Интерактив компани эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо.Үзэсгэлэн яармаг Киргизийн Улсын түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд болж сонгогчдыг биометр өгөгдлөөр таних, сонгогчийн ирц бүртгэх, санал хураах, сонгуулийн дүн гаргах гэх мэт сонгуулийн бүх үе шатыг автоматжуулах шинэ технологийн тоног төхөөрөмж, програмуудыг олон нийтэд дэлгэн харуулсан бөгөөд Киргиз Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Нарынбаев, Сонгуулийн Төв Хорооны дарга Т.Абдраимов, гишүүд, Бишкек хотын дарга И.Омуркулов, төрийн албаны зөвлөлийн дарга нар, Засгийн газрын төлөөлөгчид, улс төрийн намуудын төлөөлөл, төрийн бус байгууллагуудын дарга нар, тус улсад суугаа гадаад орнуудын элчин сайдууд,  Монгол улс мөн Оросын Холбооны улсын СЕХ –ны төлөөлөгчид зэрэг албаны хүмүүс хүрэлцэн ирснээс гадна бүх иргэдэд нээлттэй байсан.
 Энэ арга хэмжээнд дэлхийд танигдсан, автомат сонгуулийн салбарт тэргүүлэгч дараах компаниуд өөрсдийн технологийг танилцууллаа:

1. «Интерактив» компани АНУ-ын «Dominion Voting» компанитай хамтран

2. ОХУ - ын «Восход»

3. Испанийн «Scytl»

4. Их Британий «Smartmatic»

5. Өмнөд Солонгосын «Park&OPC»

6. Израйлын «Mer Group»

7. Өмнөд Солонгосын  «Miru systems»

Үзэсгэлэнгийн үеэр болсон дугуй ширээний уулзалтан дээр манай улсын СЕХ–ноос илтгэл тавьж, Монголд автомат сонгуулиудыг зохион байгуулсан туршлагаасаа хуваалцан сонирхсон асуултуудад хариулт өгсөн юм.