Нээлттэй ажлын байр

ПРОЦЕСС ДИЗАЙНЕР

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

Мэдээ & Үйл явдал

Хэрэгжүүлсэн төслүүд

Интерактив ХХК-ийн ажилтнууд мэдээлэл технологийн суурь шалгалтыг амжилттай өгч "Certificate"-аа авлаа06-сар 11, 2014     |     A+ | A-


Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх олон улсын түвшинд хүргэх зорилгоор Мэдээллийн технологийн үндэсний парк, Мэдээлэл, Шуудан,  Харилцаа  Холбоо, Технологийн Газар, Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн МТИСШ-нд нийт 118 шалгаруулагч оролцон 7 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 5.9 хувь нь амжилттай дүн үзүүлж тэнцжээ. Үүнээс Интерактив ХХК-ий 4 ажилтан МТИСШ-ын  "Certificate"-аа гардан авлаа.

Мэдээллийн технологийн инженерийн шалгалтууд нь ур чадварын стандартуудад үндэслэгддэг бөгөөд эзэмшвэл зохих мэдлэг, чадварын түвшинг нэгдсэн загварт оруулан тодорхойлж ур чадварын үнэлгээг бий болгох, улмаар тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
Нийт тэнцэгчид нь Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн сертификат гардан авч байгаад баяр хүргэн, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.