Мэдээ & Үйл явдал

Хэрэгжүүлсэн төслүүд

Интерактив компани болон ШУТИС-КТМС хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа04-сар 10, 2013     |     A+ | A-

2013 оны 04-р сарын 10-ны өдөр Интерактив компани болон  ШУТИС-КТМС хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны гол зорилго нь компани ба сургууль нь харилцан бие биеийн эрх ашиг, сонирхол, хоёр байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар идэвх санаачлагатай хамтран ажиллаж, сургалт эрдэм шинжилгээний ажлыг сайжруулах, онол болон практик туршлага бүхий ирээдүйн хүний нөөцийг бэлтгэх, боловсролыг дэмжих таатай орчин бий болгохыг зорьж ажиллахад оршиж байгаа юм.

Санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага нь дараах үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллана. Үүнд:

  1. Мэдээллийн технологийн чиглэлээр дэлхийн зах зээлд тэргүүлж буй технологиуд болон ирээдүйтэй шинэ технологиудаас өөрийн орны нөхцөл байдалд илүү нийцтэйг сонгон хамтран судалж нутагшуулах, зах зээлийн эргэлтэнд оруулах.
  2. Эрдэм шинжилгээний бүтээлүүдийг зах зээлийн хэрэглээний эргэлтэнд оруулах, олон улсын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон гаргах.
  3. Мэдээллийн системд суурилсан харилцан ашигтай төсөл хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх.
  4. Мэдээллийн технологи, менежментийн чиглэлээр суралцаж буй оюутнуудыг компанид дадлага хийлгэх, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх замаар сургалтыг үйлдвэрлэлтэй нягт уялдуулах.
  5. Компаний зүгээс хэрэгжүүлж байгаа төслүүдийн хүрээнд сургуулийн зүгээс дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах, чадварлаг хүний нөөцөөр хангах.
  6. Сургалтын лаборатори, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэх, шилдэг оюутнуудыг урамшуулах, оюутнуудын дунд уралдаан тэмцээн зохион байгуулах, урамшуулах, сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

Энэхүү санамж бичгийг байгуулан ажилласнаар “компани-сургууль-оюутан” гурвын хоорондын хамтын ажиллагаа бий болох бөгөөд оюутнууд өөрийн онолын хүрээнд олж авсан мэдлэгээ компани дээр ирж практик дээр баталгаажуулах, ажлын дадлага туршлагатай болох, ирээдүйн чадварлаг хүний нөөц болоход өрийгөө хөгжүүлэх боломж бүрдэх юм.