Нээлттэй ажлын байр

ПРОЦЕСС ДИЗАЙНЕР

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

НЭВТРҮҮЛЭЛТИЙН МЭРГЭЖИЛТЭН

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

.NET ПРОГРАМ ЗОХИОГЧ

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

JAVA ПРОГРАМ ЗОХИОГЧ

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

PHP ПРОГРАМ ЗОХИОГЧ

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна Дэлгэрэнгүй

Мэдээ & Үйл явдал

Хэрэгжүүлсэн төслүүд

Интерактив компани ICT Expo 2013-д Төслийн арга зүй, үйлдвэрлэлийн процессоо танилцууллаа05-сар 23, 2013     |     A+ | A-

Бизнесийн бүхий л салбарт мэдээллийн технологи, тэр дундаа програм хангамж, мэдээллийн системийн үүрэг роль улам бүр нэмэгдэж байгаа энэ үед ICT Expo 2013 арга хэмжээ болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээнд Интерактив компани томоохон хэмжээний мэдээллийн системийн төслүүдийг удирдах арга зүй, програм хангамж үйлдвэрлэлийн процесс, мөрддөг стандартууд, боловсруулсан бүтээгдэхүүнүүд, хэрэгжүүлсэн төслүүдээ танилуулсан юм.

Алслагдсан байршилд, олон салбартай томоохон байгууллагуудын хувьд бизнесийн үйл ажиллагаагаа оновчтой зохион байгуулах, удирдан зохицуулах, хяналт тавихын тулд мэдээллийн системийн төлөвлөлтийг бизнесийн зорилттойгоо уялдуулан байгуулах шаардлага улам бүр чухал болж байна. Өөрөөр хэлбэл, бизнесийн стратегийг технологийн оновчтой архитектур, мэдээллийн систем дээр суурилан хэрэгжүүлэх нь амжилтын үндэс гэдгийг амжилттай ажиллаж байгаа гадаад, дотоодын олон  байгууллагууд баталж байгаа билээ.

Тус компани нь 2012 онд олон улсын чанарын удирдлагын ISO9001 стандартыг салбартаа анх удаа Австралийн нэр хүнд бүхий SAI Global компаниар баталгаажуулсан бөгөөд үйл ажиллагаагаа PMBOK, BABOK, SWBOK зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу зохион байгуулдаг билээ. 

Бид програм хангамж, мэдээлийн систем боловсруулах, нэвтрүүлэх нь технологийн гэхээсээ илүүтэйгээр байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх стратеги, бүтэц зохион байгуулалт, дүрэм журам, бизнесийн нөөцүүд, орц гарц,  бизнес процесс, өгөгдөл мэдээлэл,  тэдгээрийн урсгал, боловсруулалт зэрэг өргөн хүрээг хамарсан Enterprise Project Management хэрэгжүүлэх үйл явц гэсэн зарчмыг баримталж ажилладаг. Төслийн багийг Төслийн менежер, Домайн эксперт, Бизнес аналист, Систем архитектор, Хөгжүүлэгч, Тестлэгч, Баримтжуулагч,  Нэвтрүүлэлтийн мэргэжилтэн гэсэн бүтэцтэйгээр байгуулдаг бөгөөд Төслийн удирдлагын төлөвлөгөөг (Харилцаа холбооны, Шаардлагын анализын, Хүлээлгэн өгөх, Архитектурын, Хөгжүүлэлтийн, Чанарын, Тестийн, Нэвтрүүлэлтийн зэрэг 20 гаруй дэд төлөвлөгөөтэй) удирдлага болгон ажилладаг.

Өнгөрсөн хугацаанд улс орныг хамарсан, мэдээллийн технологийн томоохон төслүүд болох Хурууны хээ дээр суурилсан иргэний шинэчилсэн бүртгэл, Иргэний хэргийн шүүхийн систем, Сонгогчийн бүртгэлийн систем, Цахим татварын систем, Малын бүртгэлийн систем, Төсвийн ил тод байдал, Цахим сургууль, Санхүүгийн удирдлагын Онлайн ERP зэрэг ажлуудыг дээрх арга зүйн дагуу, амжилттай хийж гүйцэтгээд байна.

Хэрэв танай байгууллага өөр хоорондоо уялдаагүй олон төрлийн програмуудтай, тэдгээрийн ихэнх нь ердийн бүртгэлийн шинжтэй, бизнес процессоо сайжруулах гэхээр програм тань дэмждэггүй, шийдвэр гаргахад тань дэмжлэг үзүүлдэггүй, өнгөрсөн хугацааны асар их мэдээллээс анализ хийж, төсөв, төлөвлөлт хийхэд асуудалтай байдаг бол, хамгийн гол нь бизнесийн стратегиа технологийн шийдэл дээр суурилан боловсруулж, амжилтаа хурдасгахаар шийдсэн бол та Интерактив компанид хандаарай.