Мэдээ & Үйл явдал

Хэрэгжүүлсэн төслүүд

Интерактив компани УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаанд сонгогчийн бүртгэлийг хурууны хээгээр шалгах боломжийг нэвтрүүллээ07-сар 02, 2012     |     A+ | A-

Монгол Улс парламентын засаглалд шилжсэнээс хойш зургаа дахь удаагийн сонгуулийг түүхэндээ анх удаа автомажуулсан машин ашиглан амжилттай явууллаа. Энэхүү сонгуульд автоматжуулсан машинаас ашигласнаас гадна биеийн давхцаагүй өгөгдөл болох хурууны хээгээр сонгогчийг таньж, бүртгэснээрээ онцлогтой.

Сонгуулийн ерөнхий хорооноос зарласан "Сонгогчдын нэрийн жагсаалтын цахим сангаас сонгогчийн хувийн мэдээллийг нягтлан шалгах, баталгаажуулах" төсөлд Интерактив компани шалгарч, Сонгуулийн үйл ажиллагаанд ашиглагдах програм хангамжийг боловсруулах, 3000 гаруй компьютерьт суурилуулах, туршин шалгах, сургалт хийх ажлыг захиалагчийн шаардлагын дагуу маш шахуу хугацаанд (20 гаруй хоногт) амжилттай хийж гүйцэтгэсэн юм.

Системийн сургалт явуулах ажил нь хамгийн том, өргөн хүрээтэй ажлын нэг байсан бөгөөд Улаанбатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн нийт 1905 хэсгийн хороодын 3000 гаруй иргэний бүртгэлийн итгэмжилсэн ажилтнуудад сургалтыг явуулсан.

Уг систем нь сонгогчдын нэрийн жагсаалт удирдах, сонгогчийн ирц бүртгэх, тайлан гаргах гэсэн үндсэн модулиудтай. Хэсгийн хорооны гурав хүртэлх компьютер хоорондоо сүлжээ үүсгэн, дундаа нэг бааз дээр ажиллах ба програмын сургалт хийгээд програмыг түгжих, сонгуулийн өдөр ажиллуулах ирц бүртгэлийг нээх, хаах функцтэй.

Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойргийн 1905 хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт 1,835,719 сонгогчийн мэдээллийг хурууны хээгээр шалган бүртгэсэн нь сонгогч дахин санал өгөх, өөр хүний нэр дээр санал өгөх, давхардах явдлаас сэргийлээд зогсохгүй сонгуулийг будилаангүй шударга явуулах нэг нөхцөл болсон юм.