Нээлттэй ажлын байр

JAVA ПРОГРАМ ЗОХИОГЧ

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

ТӨСЛИЙН МЕНЕЖЕР

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

Мэдээ & Үйл явдал

Хэрэгжүүлсэн төслүүд

Интерактив компани нь Монголын програм хангамжийн анхдугаар чуулганд ерөнхий ивээн тэтгэгчээр оролцлоо11-сар 18, 2013     |     A+ | A-

Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас санаачлан, Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монголын Програм Хангамж Үйлдвэрлэлийн Салбарын Анхдугаар Чуулган”-ыг 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “БэстВестерн Премьер Туушин ” зочид буудалд “Монгол Ухаан – Монгол брэнд”  уриатайгаар зохион байгуулахаар ажиллаж, бэлтгэл ажлаа дуусаад байна. 
Тус чуулганы эрхэм зорилго нь Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарыг Монгол улсын эдийн засагт чухал хувь нэмэр оруулагч болгон хөгжүүлэх бодлогын чиглэлийг тодорхойлоход оршино. 
Мэдээллийн технологи, програм хангамжийн салбарын хөгжил бид бүхний ажил амьдрал, бизнест улам бүр нэвтэрсээр байгаа энэ цаг үед түүний давуу талыг ажил, бизнестээ ухаалгаар ашиглах, мэдээллийн технологийг бизнесийнхээ стратегийн хэрэгсэл болгон ашиглах нь амжилтын үндэс болох хандлага улам бүр өссөөр байна. Тийм ч учраас Интерактив ххк нь Монголын Програм Хангамжийн Анхдугаар чуулганд өөрсдийн хэрэгжүүлсэн төслүүд болон бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж энэ арга хэмжээнд амжилттай олоцлоо.