Нээлттэй ажлын байр

ПРОЦЕСС ДИЗАЙНЕР

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

Мэдээ & Үйл явдал

Хэрэгжүүлсэн төслүүд

Интерактив компани шүүгчийн сонгон шалгаруулалтыг цахимжуулав04-сар 22, 2014     |     A+ | A-

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА)-ийн санхүүжилтээр хэрэгжиж буй АНУ-ын Азийн сангийн “Засаглал, ил тод байдлыг дэмжих” төслийн дэмжлэгтэйгээр “Шүүгч, Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтын системийг Интерактив компани Шүүхийн ерөнхий зөвлөлийн захиалгаар гүйцэтгэж, анхны шалгалтуудаа амжилттай явууллаа.

Интерактив компани тус системийг 2014 оны 1 сард дуусгаж, 2 сарын 10-наас шүүгчид нэр дэвшигчидийн бүртгэлийг онлайнаар явуулж эхэлсэн.

3 сарын 31-нээс 4 сарын 4-ны хооронд анхан болон давж заалдах шатны шүүхэд нэр дэвшисэн 46 нэр дэвшигчээс 5 төрлийн шалгалт, 4 сарын 14-с 4 сарын 18-ны хооронд Ерөнхий шүүгчид нэр дэвшисэн 96 шүүгчээс 6 төрлийн шалгалтыг цахим хэлбэрээр авч дуусгалаа.

Уг систем нь шүүгч, Ерөнхий шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагааг шуурхай, нээлттэй, ил, тод, шудрага явуулах боломжийг бүрдүүлэх, цаг хугацаа, хүн хүч, техник ажиллагааг хөнгөвчлөх зорилгын хүрээнд хөгжүүлэгдэж, сонгон шалгаруулалтын бүхий л ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, сонгон шалгаруулалтын талаарх цахим мэдээллийн санг бий болгосон.

Систем нэвтэрснээр нэр дэвшигчид онлайнаар бүртгүүлэн шаардлагатай баримт бичигийг системд файлаар хавсаргаж оруулах , шалгалтын хуваарь, үнэлгээ болон бусад холбогдох мэдээллийг онлайнаар харах боломжийг бүрдүүлж цаг хугацаа, зардал хэмнэж байгаа нь нэр дэвшигч болон зохион байгуулагч аль алинд нь маш таатай байна.

Түүнчлэн шалгалтыг бичиг, тест, ярилцлага зэрэг олон хэлбэрээр авах, шалгалтыг дүгнэх, тэнцсэн нэр дэвшигчидээс санал хүрээлт явуулах зэрэг сонгон шалгаруулалтын бүхий л ажиллагааг шудрага явуулах, шалгалтын үйл ажиллагааг бусдад хардлага төрүүлэх, маргаан гарахгүйгээр явуулах боломжийг бий болгож байна.