Нээлттэй ажлын байр

ПРОЦЕСС ДИЗАЙНЕР

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

НЭВТРҮҮЛЭЛТИЙН МЭРГЭЖИЛТЭН

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

.NET ПРОГРАМ ЗОХИОГЧ

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

JAVA ПРОГРАМ ЗОХИОГЧ

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

PHP ПРОГРАМ ЗОХИОГЧ

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна Дэлгэрэнгүй

Мэдээ & Үйл явдал

Хэрэгжүүлсэн төслүүд

Манай компани ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН СИСТЕМИЙГ амжилттай боловсрууллаа.07-сар 07, 2014     |     A+ | A-

Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн сонгон шалгаруулалтыг шудрага, нээлттэй, ил тод, хөндлөнгийн нөлөөллөөс ангид явуулах үүднээс шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтыг програмаар авдаг болох нь зүйтэй гэж үзсэн. Тус саналаа 2013 оны 7 дугаар сард АНУ-ын Азийн санд уламжилснаар “Шүүгчийн Сонгон Шалгаруулалтын Систем” боловсруулах ажлыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагын санхүүжилтээр Азийн сангийн хэрэгжүүлж буй “Засаглал, ил тод байдлыг дэмжих” төслийн хүрээнд санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд манай компани шалгарч “Шүүгчийн Сонгон Шалгаруулалтын Систем”-ийг амжилттай боловсруулууллаа.

Тус програм нь шүүгчийн сонгон шалгаруулалтын үе шат бүхнийг бүхэлд нь хамарсан гэж хэлж болно. Тухайлбал шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх ажиллагааг системээр явуулах бүрэн боломжтой болсоноор интернэтээр холбогдсон хаанаас  ч шүүгчид нэр дэвшигчээр бүртгүүлж, холбогдох баримт бичгээ хавсарган оруулдаг болсон. Энэ нь нэр дэвшигчид ая тухтай, хүндрэл чирэгдэлгүй, шуурхай байдлыг бий болгож байгаа төдийгүй тус үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагад хүн хүчний оролцоог халж, зардал, цаг хугацаа хэмнэсэн давуу тал бий болсон.

Тус системийн дагуу шалгалтыг явуулсанаар: 

  • Нийт 612 хүний баримт материалыг тус системээр хүлээн авч бүртгэлийн ажиллагааг явуулсан. Биечлэн хүлээн авах хүн хүчний ажиллагааг халсан.
  • 403 нэр дэвшигчдээс 11 ээлжийн 58 удаагийн бичгийн шалгалт авсан. Ийм хэмжээний шалгалтыг цаасан хэлбэрээр авсан бол 88 боодол буюу 44300 ширхэг бичгийн цаас зарцуулах байсан. /Байгаль, хүрээлэн буй орчиндоо ээлтэй үйл ажиллагаа явуулах нь Ухаалаг төрийн бодлогын нэг хэсэг юм. 2 ширхэг модноос 100 боодол цаас гаргаж авдаг гэсэн мэдээлэл байдаг бол дээр дурдсан 44300 ширхэг буюу 88 боодол цаасыг хэмнэснээр 1 ширхэг ч гэсэн модыг хэмнэж чадсан гэж хэлж болох юм./
  • Одоо ажиллаж буй боловсон хүчин хэд дахин илүү хэрэгцээтэй төдийгүй ихээхэн хэмжээний хугацаа шаардагдах байсан.