Мэдээ & Үйл явдал

Хэрэгжүүлсэн төслүүд

Чанарын Удирдлагын Тогтолцооны Магадлан аудитад 3 дахь удаагаа амжилттай оролцлоо11-сар 29, 2013     |     A+ | A-
Чанарын удирдлагын тогтолцооны  сертификат олгогч " SAI GLOBAL” олон улсын байгууллага  нь 6 сар тутамд нэг удаа магадлан аудитыг явуулдаг бөгөөд Интерактив ХХК нь 3 дахь удаагаа амжилттай оролцлоо.

Интерактив ХХК нь бүхий л үйл ажиллагааныхаа чанарыг тогтвортой дээшлүүлэх,  захиалагч, үйлчлүүлэгчдийнхээ үйл ажиллагааных нь онцлогт тохирсон чанартай шийдлийг боловсруулан өгөх зорилгын хүрээнд 2012 оны 10 сараас ISO 9001:2008 олон улсын чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.  
Интерактив компани нь Чанарын Удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр цаашид хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тэдний сэтгэл ханамжийг ямагт өндөр байлгаж үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулна.