Нээлттэй ажлын байр

ПРОЦЕСС ДИЗАЙНЕР

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

Мэдээ & Үйл явдал

Хэрэгжүүлсэн төслүүд

XVII жарны гал бичин жилийн мэндийг дэвшүүлье02-сар 22, 2016     |     A+ | A-

Интерактив ХХК-ын нийт хамт олноос харилцагчид та бүхэндээ сар шинийн мэндийг хүргэж, өнгөрч буй жилийн өлзий буян тань арвижиж, айлчилж буй жилийн аз хийморь ивээн, ураг төрлөөрөө урт насалж, удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Манай компани улс орныг хамарсан олон томоохон төслүүдийг хэрэгжүүлж буйгаас өнгөрөгч Хонин жилдээ дараах төслүүдийг амжилттай дуусгаад байна. Үүнд:
- Улсын Шилэн Дансны Нэгдсэн Систем
Нийслэлийн Шилэн Дансны Систем
- Шилэн Хяналтын Нэгдсэн Систем
- Монгол Германы Технологийн Их Сургуулийн Кампусын Менежментийн Систем
- Эдийн Засгийн Ил Тод Байдлын Төсөл
- Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн бүртгэлийн систем /Анхан шат, Давж заалдах шат, Хяналтын шат/
Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны  нэгдсэн бүртгэлийн систем
- Цахим гарын үсгийн төсөл.
Мөн Монголын Програм хангамжийн салбарын 2015 оны "Шилдэг бүтээгдэхүүн" -ээр шалгарсан Орчин үеийн бизнесийн удирдлагын онлайн цогц шийдэл VERITECH ERP системээ улам боловсронгуй болгож өдгөө бүхий л салбарын бизнесийг удирдан зохион байгуулах боломж олгох 20 гаруй дэд модультай системийг байгууллагуудад санал болгож байна.