Мэдээ, мэдээлэл
Oracle Identity Management-ийн сургалтыг зохион байгууллаа
2012 оны 02-р сарын 11
Интерактив нь өгөгдлийн сангийн програмчлалын дэлхийн шилдэг компаниудын нэг болох Oracle-ийн Алтан түншээр (Gold partner) хамтран ажилладаг билээ. Хамтран ажиллаж эхэлснээсээ хойш Oracle компаний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээс гадна, уг бүтээгдэхүүнийг ашиглах сургалтуудыг өөрийн ажилчид болон Монголын програм хангамжийн салбарын мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсаар ирсэн.

Үүний нэг болох Oracle компаний нууцлал аюулгүй байдлын шийдэл Oracle Identity Management бүтээгдэхүүний сургалт 2012.02.06-с 2012.02.10-н хооронд Интерактив компаний байранд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү сургалтанд Интерактив компаний инженерүүд болон харилцагч байгууллагууд болох Татварын Ерөнхий Газар, Үндэсний Дата Төв, Кибер Аюулгүй Байдлын Газар зэрэг байгууллагуудаас мэргэшсэн инженерүүд хамрагдлаа.