Нээлттэй ажлын байр

ПРОЦЕСС ДИЗАЙНЕР

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

НЭВТРҮҮЛЭЛТИЙН МЭРГЭЖИЛТЭН

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

.NET ПРОГРАМ ЗОХИОГЧ

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

JAVA ПРОГРАМ ЗОХИОГЧ

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

PHP ПРОГРАМ ЗОХИОГЧ

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна Дэлгэрэнгүй

Мэдээ & Үйл явдал

Хэрэгжүүлсэн төслүүд

ОҮИТБС-ын ЦАХИМ ТАЙЛАНГИЙН СИСТЕМ-ийг амжилттай нэвтрүүлж, хүлээлгэн өглөө10-сар 03, 2014     |     A+ | A-

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлсэн Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилга нь газрын тос, уул уурхай, ураны компаниудын улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөрийг ОҮИТБС-ын 1, 2, 3 дугаар маягтаар, нөгөө талаас Засгийн газар тэдгээр компаниудаас хүлээн авсан орлогыг ОҮИТБС-ын 4, 5, 6, 7 дугаар маягтаар жил бүр тайланг хүлээн авч,  хоёр талаас ирүүлсэн тайланг дотоод гадаадын аудитын хамтарсан байгууллагаар тулган баталгаажуулж, ОҮИТБС-ын нэгтгэл тайлан гаргаж, олон нийтэд ил тод болгодог билээ.

Тайланг цаасан маягтаар хүлээн авч байсан нь хугацаа алдах, энгийн алдаа гарах зэргээр тайлангийн чанарт сөргөөр нөлөөлж байсан тул тайлан хүлээн авах, тулган баталгаажуулах үйл ажиллагааг хөнгөвчлөх, дэвшилтэт технологи ашиглах, ОҮИТБС-ын тайлангийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, мэдээллийн хүртээмжийг сайжруулах зорилгоор “Цахим тайлан”-ийн системийг амжилттай боловсрууллаа.

Энэхүү системийг Европын Сэргээн босголт Хөгжлийн Банк-ны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл зөвлөх компанийн дэмжлэгтэйгээр бид хамтран хийж гүйцэтгэлээ.

ОҮИТБС-ын цахим системийн онцлог, давуу тал нь:

  • Тайлагнагч төрийн байгууллага болон компаниудын ажлыг хөнгөвчлөж, цаг хэмнэж, үргүй зардлыг багасгана
  • Цаасаар хүлээн авсан тайланг дахин шивж оруулахад гарч болзошгүй техник алдааг багасгана
  • Аудитын тулган баталгажуулалтын үеэр нэмэлт тайлбар, материал гаргаж өгөх ажлыг багасгана
  • Мэдээллийн нэгдсэн сан бий болж, төрөл бүрийн статистик мэдээг автоматаар боловсруулна
  • Боловсруулсан мэдээллийг иргэд, судлаачид нээлттэй ашиглах боломж бүрдэнэ
  • Тусгай зөвшөөрлийг google map-тэй холбож өгсөн нь олон нийт газрын зураг дээр тухайн компанийн тусгай зөвшөөрлийг хамрах хүрээг харах боломжтой болсон
  • Системийг боловсруулахдаа нээлттэй эхийн лиценз бүхий технологийг ашигласан бөгөөд англи, монгол 2 хэлээр ашиглах боломжтой.
  • Энэхүү системийг ОҮИТБС-ыг хэрэгжүүлж өөр бусад орны онцлогт тохируулан өөрчилж нэвтрүүлэх бүрэн бололцоотой.