Нээлттэй ажлын байр

ПРОЦЕСС ДИЗАЙНЕР

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

НЭВТРҮҮЛЭЛТИЙН МЭРГЭЖИЛТЭН

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

.NET ПРОГРАМ ЗОХИОГЧ

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

JAVA ПРОГРАМ ЗОХИОГЧ

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

PHP ПРОГРАМ ЗОХИОГЧ

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна Дэлгэрэнгүй

Мэдээ & Үйл явдал

Хэрэгжүүлсэн төслүүд

Шатахууны хөнгөлөлтийн картын систем нээлтээ хийлээ05-сар 09, 2016     |     A+ | A-

Интерактив ХХК болон Тэс Петролиум ХХК хамтран хэрэгжүүлсэн томоохон төсөл болох Тэс шатахууны хөнгөлөлтийн картын нээлтийн өдөрлөг өнөөдөр боллоо. Монгол мэргэжилтнүүд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилан боловсруулсан Veritech ERP системийн дэд систем Хөнгөлөлтийн картын систем нь Монголд анх удаа хэрэглэгч газар дээр нь бодит хөнгөлөлт эдлэх боломжийг олгож байгаа юм.
 Бид энэхүү хөнгөлөлтийн картын системийг нэвтрүүлснээр Тэс Петролиум ХХК-аас зарлаж буй бүхий л хөнгөлөлт, урамшууллыг эдлэх, тэдгээрийн тухай мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах ба хэрэглэгч өөрийн картыг урьдчилан цэнэглэх зэрэг нэмэлт үйлдлүүдийг  хийлгүйгээр газар дээр нь литр тутамд бодит хөнгөлөлт эдэлж, хурдан шуурхай үйлчилгээг орчин үеийн дэвшилтэт технологиор дамжуулан авах боломжтой болж байгаа юм.

Хөнгөлөлтийн картын давуу тал болон боломжууд

  1. Тэс карт нь Монгол улсын жолооны үнэмлэх бүхий автомашин эзэмшигч хүн бүрт зориулагдсан бөгөөд хэрэглэгч болохын тулд товч анкет бөглөхөд л хангалттай.
  2. Шатахууны хөнгөлөлт эдлэхийн тулд картыг заавал мөнгөөр цэнэглэх шаардлагагүй. Ингэснээр таны цагийг хэмнэж санхүүгийн уян хатан байдлыг бий болгоно.
  3. Хэрэгцээт шатахуунаа  Тэс карт уншуулснаар газар дээр нь хөнгөлөлттэй үнээр авна.
  4. Орчин үеийн шинэлэг технологи бүхий ухаалаг картаар дамжуулан, интернет, гар утасны аппликейшны тусламжтайгаар real time буюу гүйлгээ хийсэн цаг тухай бүрт худалдан авалтаа хянах, эдэлсэн хөнгөлөлтөө харах, статистик үзүүлэлт гаргах, шатахууны үнэ ханшийн мэдээлэл, ШТС-үүдийн байршил, шинээр санал болгож буй урамшуулал боломжуудыг цаг алдалгүй мэдэх боломжтой. /Хэрэв таны утас болон таблет iOS үйлдлийн системтэй бол Apple компаний App Store-оос, андройд үйлдлийн системтэй бол Play Store – оос Тэс Карт аппликейшнийг татан суулгах боломжтой./
  5. Тэс картыг ямар нэгэн төлбөр хураамжгүйгээр 1 удаа үнэгүй олгоно.
  6. Хөнгөлөлтийн карт нь Тэс Петролиум ХХК-ийн бүх шатахуун түгээх станцуудад ашиглах боломжтой. Бид хөнгөлөлтийн картын системийг үе шаттайгаар нэвтрүүлж байгаа бөгөөд эхний ээлжинд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт нэвтрүүлэх бөгөөд хөдөө орон нутагт 2016 оны 2-р болон 3-р улиралд 100 хувь нэвтрүүлнэ.
  7. Тэс Картын хэрэглэгчид худалдан авалтын төрлөөс хамаарч харилцан адилгүй хөнгөлөлт эдлэх боломжтой болох бөгөөд олон төрлийн урамшуулалт болон сугалаат худалдаанд оролцох боломжтой болно.
  8. Карт эзэмшигчийн хувийн болон гүйлгээний мэдээллийн аюулгүй байдал нь зөвхөн таны сонгосон нууц дугаараар /пин код/ хамгаалагдсан байна