Нээлттэй ажлын байр

ПРОЦЕСС ДИЗАЙНЕР

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

Мэдээ & Үйл явдал

Хэрэгжүүлсэн төслүүд

Санамж бичигт гарын үсэг зурлаа07-сар 09, 2015     |     A+ | A-

Интерактив ХХК-ий хөгжүүлсэн Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn мэдээллийн портал сайт нь 2006 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр албан ёсоор нээлтээ хийснээр олны хүртээл болсон юм. 2006 онд анхны хувилбар хөгжүүлэгдсэнээс хойш 2012 он болон 2015 онд шинэчлэлтүүдийг Интерактив ХХК хийж гүйцэтгэсэн. Эхний үед дунджаар долоо хоногт 200-300 хэрэглэгч хандаж байсан бол одоо дунджаар долоо хоногт 20000-25000 хэрэглэгч системд тогтмол хандаж мэдээлэл авч байна. 2006-2015 онд нийт 5656198 хэрэглэгч тус сайтад холбогдон ямар нэгэн мэдээлэл авчээ.

Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Интерактив ХХК 9н жил хамтран ажилласан урт хугацааны арвин түүхтэй билээ. Энэхүү хамтын ажиллагааг Хууль зүйн үндэсний хүрээлэн өндрөөр үнэлж 2015 оны 6-р сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан “Хуульчдын өдөр”-т зориулсан арга хэмжээн дээр “Шилдэг хууль сурталчлагч байгууллага - 2015” шагналыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Доктор /Ph.D/, профессор Э.Батбаяр гардууллаа.

Мөн уг арга хэмжээн дээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Доктор /Ph.D/, профессор Э.Батбаяр болон Интерактив ХХК-ийн Ерөнхий захирал Б.Ууганбаяр нар Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn цахим хуудасны хэвийн ажиллагааг хангах, сайжруулах, цаашид хөгжүүлэн ажиллах Санамж бичигт гарын үсэг зурж хамтын ажиллагааг бэхжүүлэв.