Нээлттэй ажлын байр

JAVA ПРОГРАМ ЗОХИОГЧ

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

ТӨСЛИЙН МЕНЕЖЕР

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

Мэдээ & Үйл явдал

Хэрэгжүүлсэн төслүүд

Манай компани "НИЙСЛЭЛИЙН ШИЛЭН ДАНСНЫ СИСТЕМ"-ийг амжилттай боловсруулж хүлээлгэн өглөө04-сар 30, 2015     |     A+ | A-

Нийслэлийн Засаг Даргын “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийг хангах үүргийн дагуу Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газрын захиалгаар манай компани НИЙСЛЭЛИЙН ШИЛЭН ДАНСНЫ СИСТЕМИЙГ Улсын шилэн дансны системд суурилан амжилттай боловсруулж, нийслэлийн 1200 орчим байгууллагууд, түүний дотор Нийслэлийн дотоод аудитын газар, Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар, Нийслэл дүүргүүдийн төрийн сангийн хэлтэс, бүх харъяа байгууллагуудад нэвтрүүлэх сургалтыг зохион байгууллаа.

2014.07.01 –ний өдөр батлагдсан “Шилэн дансны тухай” хуулийн дагуу Нийслэлийн төсвийн мэдээллийн ил тод байдлыг хангах, төсвийн орлого, зарцуулалт, тайлагналыг олон нийтэд нээлттэй, энгийн ойлгомжтой, хүртээмжтэй болгох, төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бараа, ажил үйлчилгээг ил тод болгох, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын санхүү, төрийн сангийн гүйлгээг ил тод болгох, иргэдэд нээлттэй байлгаснаар хяналт, хариуцлага сайжруулах зорилгоор Нийслэлийн шилэн дансны системийг боловсруулсан юм. Нийслэлийн шилэн дансны систем байгууллагууд мэдээлэл оруулах хэсэг, иргэдийн мэдээлэл авах портал хэсэг, Нийслэл дүүргүүдийн төрийн сангийн хэсэг, Нийслэлийн дотоод аудитын хяналтын хэсэг, админы удирдлагын хэсгээс бүрдэнэ. Шилэн дансны мэдээллийг олон нийтэд хүргэх үүрэгтэй байгууллагууд, тэдгээрийн албан тушаалтнуудын ажил хөнгөвчлөгдөн хэзээ мэдээллээ оруулахаа сануулгаар авах, excel файлаас автоматаар мэдээллээ бөглөх, тайлан мэдээний хөлийн дүнг систем бодох, алдаа гаргахгүй байх, оруулсан тайлан мэдээгээ системээс гаргаж авах, гарын авлага видео хичээлийг системээс үзэх боломжтой бөгөөд байгууллагуудыг бүтцэлж кодлосноор тухайн байгууллага ямар мэдээлэл оруулах нь тодорхой болсон.

Иргэдийн хувьд системээс хэрхэн мэдээлэл авах тухай видео хичээл үзэх, санал сэтгэгдлээ оруулах, үнэлгээ өгөх, шилэн дансны мэдээллээс дурын үгээр хайлт хийх, бүх төрлийн статистик тайлан мэдээ авах, мэдээллийг харьцуулах, шилэн дансны мэдээлэл хугацаандаа орж байгаа эсэхийг хянах бүрэн боломжтой юм.

Харин Нийслэлийн дотоод аудит хуулийн хэрэгжилт болон байгууллагуудын оруулсан мэдээллийн үнэн бодит байдлыг хянах боломжоор хангагдаж Дотоод аудитын хяналт шалгалт хийх ажил нь хөнгөвчлөгдөн шилэн дансны мэдээллийг цаг тухайд нь авч хугацаа хоцроосон, мэдээллээ буруу мэдээлсэн байгууллагуудад сануулга өгснөөр дахин алдаа гаргуулахгүй байхад нь туслах юм.